| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 190/2019/0003/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/03 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Д.Цид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807005720232 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Д.Ц.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
******* овогт Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед *******ны нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 авто замын 88 дугаар км-н зайд байх "*******" худалдааны төвийн хажуу талын засмал замаас шороон зам руу салдаг хэсэгт улсын дугааргүй цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг согтуугаар, жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад урд явсан иргэн Ц.ийн улсын дугааргүй шаргал өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг мөргөж улмаар онхолдож өөрийн мотоцикл дээр зорчиж явсан охин Ц.ы эрүүл мэндэд хөнгөн, хүү Ц.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.ын мотоциклд 40.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед *******ны нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 авто замын 88 дугаар километрийн зайд байх "*******" худалдааны төвийн хажуу талын засмал замаас шороон зам руу салдаг хэсэгт улсын дугааргүй цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг согтуугаар, жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 2.7а-д “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3в-д “жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, 2.7б-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй” гэж заасныг тус тус зөрчиж урдаа явж байсан иргэн Ц.ийн улсын дугааргүй шаргал өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг мөргөж улмаар онхолдож өөрийн мотоцикл дээр зорчиж явсан охин Ц.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, хүү Ц.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Л.ын мотоциклд 40.000 төгрөгний хохирол тус тус учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч: Д.Цийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө намайг гэртээ байхад Ц., Л., Н. нар ирээд бид нар 2 шил архи уусан. Манайх Ц.ээс хонь авахаар тэдний гэр лүү явсан. Л.ын мотоциклыг Ц. бариад ар суудалд Л., Н. суусан. Би өөрийн эзэмшилийн цэнхэр өнгийн “Даюун” мотоциклыг бариад ардаа эхнэр, хүүхдээ сундлаад явсан. “” төв өнгөрөөд явах үед зүүн гар тийш шороон зам руу буух гэтэл Ц. гэнэт миний урдуур эргээд би хурдтай явсан тул Ц.ийн мотоциклын араас мөргөөд ойчсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Д.Ц бид нар хөдөө хамт явж байгаад засмал замаас шороон зам руу салдаг буюу “” худалдааны төвийн урд талын уулзвар дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшилийн мотоциклыг унаж яваад Ц.ийн араас мөргөж онхолдсон. Ослын улмаас 3 сартай охин Ц.ы биед хөнгөн, том хүү Ц. толгойдоо хүндэвтэр гэмтэл авсан, миний биед гэмтэл учраагүй. Миний охин Ц. одоо хэвийн байгаа. Манай нөхөр мал маллаж бид нарыг тэжээдэг учраас нөхөртөө гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр албан ёсны гэр бүл учраас эмчилгээнд хэрэглэсэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг
/хх-ийн 121-122 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд Ц. ахтай нд Д.Цийн гэрт очсон. Ц. ах 1 шил архи аваад өгчих гээд Б. дэлгүүр явж Хараа нэртэй архи авч өгөөд Д.Ц, Ц. ах, Б., нар хувааж уусан. Архиа дуусаад би нэг шил Ерөөл нэртэй архи авч ирээд ууж дуусгаад 11 цагийн үед хониндоо явахаар Д.Цийн гэрийн гаднаас хөдөлсөн. Миний эзэмшилийн шаргал өнгийн улсын дугааргүй мотоциклыг Ц. жолоодож, би ард нь сууж, миний ард суугаад, Д.Ц 2 хүүхдээ голдоо, эхнэр Б.ыг ардаа суулгаад хөдөлсөн. Ингээд “” төвийн урд талд хогийн цэг рүү салдаг шороон зам руу орох гээд Б. урд нь явж байгаад зүүн гар тал руу эргэх гэхэд араас Д.Ц мөргөөд онхолдсон. Д.Цийн 2 хүүхэд, эхнэр нь газар унасан бөгөөд бид гурав онхолдоогүй, надад учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг
/хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө Д.Цийн гэрт унтаад 9 цагийн үед сэрээд байж байтал Л., Ц. ах нар хөдөөнөөс ирсэн. Тэгээд байж байтал Ц. ахын гэрээс хонь авна гээд хөдөлсөн. Д.Ц 2 хүүхэд, эхнэрээ аваад өөрийн эзэмшилийн мотоциклдоо суулгаад харин Ц. ах, Л.ын шаргал өнгийн мотоциклыг унаад би суугаад хөдөлсөн. Тэгээд “” төв өнгөрөөд шороон зам руу салахад араас Д.Ц ирж мөргөөд онхолдсон. Өглөө босоод бид нар архи уусан, согтуу байсан ...” гэх мэдүүлэг
/хх-ийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн байцалтад Д.Цийн яллагдагчаар өгсөн: ”... А0101 засмал
зам дээр гараад “*******” төвийн урд талын уулзвар дээр араас ойрхон тулаад явж байхад Ц. ах гэнэт хажуу тийшээ буюу зүүн гар талын шороон зам руу салж орох гээд дарахад би араас нь тулаад ойрхон явж байсан учраас арын ачааг нь мөргөж унасан, урд явсан мотоцикл онхолдсон зүйл байхгүй цааш яваад зогссон ...” гэх мэдүүлэг
/хх-ийн 111-112 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эмнэлэгийн бичгээр шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №08шэ/514 дугаартай
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ..." гэх шинжээчийн дүгнэлт
/хх-ийн 49 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эмнэлэгийн бичгээр шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №08шэ/515 дугаартай
3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ..." гэх шинжээчийн дүгнэлт
/хх-ийн 42 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч До.Золзаяагийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10676 тоот:
1.2.Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Д.Ц 27/эр” гэсэн хаягтай цуснаас 2,0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт
/хх-ийн 66 дугаар тал/,
Техникийн шинжээч, цагдаагийн хошууч Д.гийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №5 тоот:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 2.7а дугаар зүйл дэх “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3в дүгээр зүйл дэх “Жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” зэрэг заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.
2. Д.Ц улсын дугааргүй цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” мотоциклыг жолоодон явж байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “...жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, мөн дүрмийн 2.7а дугаар зүйл дэх “...жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 2.3в дүгээр зүйл дэх “...жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ.”, 2.7б дугаар зүйл дэх “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй...” зэрэг заалтуудыг зөрчсөн, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан Д.Цийн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а дугаар зүйл дэх “...жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 2.3в дүгээр зүйл дэх “...жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ...”, 2.7б-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй.” зэрэг заалтуудыг зөрчсөн.
3. БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан Д.Цийн нь эргэх хөдөлгөөн хийхдээ гэрэл дохио хэрэглэсэн эсэх нь хэргийн материалд тусгагдсан байна. гэх дүгнэлт
/хх-ийн 39-40 дүгээр тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл
/хх-ийн 4-5 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт
/хх-ийн 8-12 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Ц., Ц. нарыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээнд үзүүлсэн хуудас, компьютерт томографикийн дүгнэлт
/хх-ийн 43-44, 46-47 дугаар тал/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ
/хх-ийн 63 дугаар тал/,
*******ны засаг даргын тодорхойлолт
/хх-ийн 78 дугаар тал/,
Д.Цийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар
/хх-ийн 80-81 дүгээр тал/,
Д.Цийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 82 дугаар тал/,
Д.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар
/хх-ийн 83 дугаар тал/,
Д.Цийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 94-102 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед *******ны нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 авто замын 88 дугаар километрийн зайд байх "*******" худалдааны төвийн хажуу талын засмал замаас шороон зам руу салдаг хэсэгт улсын дугааргүй цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д “..жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.”, мөн дүрмийн 2.7а-д “...жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 2.3в-д “...жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ.”, 2.7б-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй.” гэж заасныг тус тус зөрчиж урдаа явж байсан Ц.ийн улсын дугааргүй шаргал өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклыг мөргөж улмаар онхолдож, өөрийн мотоцикл дээр зорчиж явсан охин Ц.ы эрүүл мэндэд хөнгөн, хүү Ц.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Л.ын мотоциклд 40.000 төгрөгний хохирол тус тус учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт анхны түргэн тусламж үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгасан, мал маллаж эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Цийн “В” ангиллын 1037361 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлж, сиди-2 ширхэг /компьютерт томографикийн бичлэг/-ийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.д буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б. нь шүүгдэгчтэй гэр бүл учир эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаараа хүсэлт гаргасныг дурдах, шүүгдэгч Д.Цид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Д.Цийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтуудыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Д.Цийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Цийн “В” ангиллын 1037361 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлж, сиди-2 ширхэг /компьютерт томографикийн бичлэг/-ийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаараа хүсэлт гаргасан болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Д.Цид мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ