| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 102/2024/07047/И |
| Дугаар | 210/МА2026/00699 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00699
2026 03 30 210/МА2026/00699
Х.Энхтугалагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/00133 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 9,330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******” ХХК, *******нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,260,000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохиролд 70,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “4500 төгрөгийн үнэ бүхий 4х6 хэмжээтэй прусс мод 1,000 ширхэг, 8,500 төгрөгийн үнэтэй 7х7 хэмжээтэй прусс мод 560 ширхэг, нийт 9,260,000 төгрөгийн үнэ бүхий модыг *******” ХХК-ийн захирал *******гэж өөрийгөө танилцуулаад н.*******, н.******* гэх хүмүүс ачуулж авч явсан. Иймд 9,260,000 төгрөг болон *******” ХХК-г эрэн сурвалжлуулж хаягийг тогтооход төлсөн 70,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч *******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******нь “манай компанид ******* огт ажиллаж байгаагүй, энэ хүн хэний даалгавраар яах гэж мод авсан талаар мэдэхгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
Хариуцагч *******нь “иргэний хувьд *******мод худалдаж аваагүй. Тухайн үед *******” ХХК-д төслийн менежерээр ажиллаж байсан ба *******-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Иймд компани хариуцна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
4. Нэхэмжлэгч *******нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4500 төгрөгийн үнэ бүхий 4х6 хэмжээтэй 1,000 ширхэг, 8500 төгрөгийн үнэтэй 7х7 хэмжээтэй 560 ширхэг прусс модыг хариуцагч *******шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв байна.
6. Харин хариуцагч *******нь хариуцагч *******” ХХК-ийг төлөөлөн маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж, хариуцагч *******” ХХК нь дээрх гэрээний зүйл болох модыг худалдаж аваагүй гэж харилцан адилгүй тайлбар гаргасан байх ба хариуцагч *******нь хариуцагч *******” ХХК-ийг төлөөлөн тухайн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болохоо нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч *******нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох модыг хүлээсэн авсан тохиолдолд тэрээр бусдыг төлөөлөн тухайн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргийг хүлээнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэх гэх баримтад худалдан авагчийг *******” ХХК-аар тодорхойлсон байх боловч тухайн баримтыг зөвхөн нэг талын үйлдсэн баримт буюу нэхэмжлэгч үйлдсэн,
мөн хариуцагч *******“Монгол улсын Боловсролын их сургуулийн Налайх салбарт баригдаж буй оюутаны дадлагын баазад *******9,280,000 бүхий үнийн дүнтэй прусс мод авсанаас 1,500,000 өгч 7,760,000 үлдэгдэл байгаа болно. Энэхүү өглөгийн асуудлыг *******” ХХК бүрэн хариуцна” гэх бичгийн баримт,
хэрэг бүртгэлтийн хэрэгт *******гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Би 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл *******” компанийн төсөл хариуцсан менежерээр ажиллаж байсан. ...Би *******” ХХК-д ажиллаж байхдаа хийж өгсөн бичиг байна. Энэ мөнгийг би төлөхгүй. *******” компани төлөх ёстой. Тэрэлж дэх барилга дээр ашигласан би хувьд ашиглаагүй...” гэж мэдүүлсэн байх боловч гагцхүү тухайн баримтыг үндэслэн эргэлзээгүйгээр хариуцагч *******” ХХК-ийг худалдах-худалдан авах гэрээний үүргийг хүлээнэ гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүйы.
7. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчаас худалдан авагчийн өмчлөлд барааг шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд худалдан авагч үнийг төлөх үүрэг хүлээх тул хариуцагч *******модны үнэ 9,260,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Энхтунгалагт олгож, хариуцагч *******” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
8. Нэхэмжлэлээс хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зармын дагуу хэвээр үлдээнэ.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн, Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/00133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ