Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00485

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00485

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Г.*******, О.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Гансүх овогтой ******* болон хамтран зээлдэгч овогтой ******* нар манай банкнаас 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1290014332 дугаартай зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөгийг, автомашин худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай авсан. Тээврийн хэрэгслийн худалдан авалтын зээлд тухайн худалдан авсан БРА *******-******* улсын дугаартай, тоёота марк-2, мөнгөлөг өнгөтэй, бензин хөдөлгүүртэй, 2004 оны, GX110-6105722 аралын дугаартай, суудлын автомашиныг барьцаалсан.

Зээлдэгч нар 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээл болон хүүний төлбөрийг төлөхгүй, банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2, 3.3 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд 1290014332 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч түүний оршин байгаа газар нь тодорхойгүй байна. Зээлдэгч Г.*******, О.******* нар хамгийн сүүлд ******* дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 25 тоот байрыг хөлсөлж байсан. Бид удаа зээлдэгч нарыг олохоор арга хэмжээ авсан боловч олдохгүй байна. *******ын ээж гэж хүн төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, 2 хүүхдийг нь хардаг. *******ын аав, ээжтэй уулзаж ярилцсан боловч мөн *******т тодорхой хаяггүй оршин суудаг хүмүүс байна.

Иймд зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч О.******* нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Гансүх овогтой *******, овогтой ******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Г.*******, О.******* нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1290014332 дугаартай зээлийн гэрээ, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гансүх овогтой *******, овогтой ******* нар ******* дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй, *******ын ээж ийн гар утасны дугаар 89616733, *******ийн аав Гансүх *******ын уурхайд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, ээж Мягмар Хэрлэн худалдааны төвд лангуу ажиллуулж байсан мэдээлэлүүдийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Гансүхийн *******, Багш овогт ийн ******* нарыг эрэн сурвалжилсугай.
  2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  3. Шийдвэрийн хувийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд үүрэг болгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА