| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00389/И |
| Дугаар | 103/ШШ2016/00486 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2016/00486
| 2016 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00486 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* дугаар хороо, ******* дугаар хороолол ******* төв *******04 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах ******* ХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8.*******99.417.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХК-ийн зарласан тендерийн урилгын дагуу манай компани тендерийн шалгаруулалтанд оролцон түрүүлж, захиалсан тоног төхөөрөмжийг ******* ХК-д нийлүүлэх тухай худалдах худалдан авах байгуулсан. Манай компани гэрээний үүргийн дагуу техникийн дагуу техникийн тодорхойлолт заасан тоног төхөөрөмж нийлүүлсэн боловч ******* ХК гэрээний үүргээ хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас манай компанид олох байсан ашиг орлогоо олоогүй гэм хорын хохирол 17.*******2*******.891 төгрөгний хохирол учруулсан. Иймд нэмэлт тиристорын үнэ буюу суурилуулсан ажлын хөлс нийт 6.921.666 төгрөг, томилолтын зардлууд 1.47*******.000 төгрөг, алданги 7.680.860.90 төгрөг, олох байсан бодит орлого болох 17.*******2*******.891 төгрөг, хууль эрх зүйн туслалцааны төлбөр 5.000.000 төгрөг нийт *******8.*******99.417.9 төгөргийг ******* ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК нь ******* ХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8.*******99.417 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ч ******* ХК-тай хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХК-иас худалдан худалдан авах гэрээний үүргийн биелэлт 162.*******80.866 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2016 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж *******8.*******99.417 төгрөг нэхэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал А.Энхтөр хариуцагч ******* ХК-иас худалдан худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8.*******99.417 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 162.*******80.866 төгрөгөнд ноогдох тэмдэгтийн хураамж 969.854 төгрөг төлсөн бөгөөд сайн дураар нэхэмжлэлийн шаардлагаа багасгах нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн асуудал тул багасгасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар улсын орлогод үлдэнэ.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар багасгасан нэхэмжлэлийн шаардлага *******8.*******99.417 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж *******44.947 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 172.47******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8.*******99.417.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 969.854 төгрөгөөс 172.47******* төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д буцаан олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА