Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1134

 

 

 

             2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2016/01134

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн Улаан худагийн 1-2 тоотод  оршин суух, Батхаан боржигон овгийн Мэндсайханы Энхтуяа /НФ67051601/-ийн нэхэмжлэлтэй,

Б.Энхтуултай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Д.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны тайлбартаа...Миний бие 1995 онд Б.Энхтуултай гэр бүл болон хамтран амьдарч 1999 онд охин Э.Отгонзул, 2002 онд хүү Э.Энх-Очир, 2004 онд Э.Золжаргал нарыг төрүүлж өсгөсөн. Тухайн үед бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул 3 хүүхдээ би өөрийн нэрээр овоглож төрсний бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд нөхөр Б.Энхтуултай  2010 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, бид 21 жил хамтран амьдарсан. Нөхөр Б.Энхтуул маань Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газарт ачигчаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зүрхний шигдээс өвчнөөр гэнэт нас барсан юм. Насанд хүрээгүй Э.Энх-Очир, Э.Золжаргал нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл эцгийн нэрээр овоглоогүй байна гэж татгалзсан. Иймд нас барагч Б.Энхтуултай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх  хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхтуяа нь Энхтуяагийн Энх-Очир, Энхтуяагийн Золжаргал нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох зорилгоор нас барагч Б.Энхтуултай хамтын амьдралтай байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.14-д “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг” тогтоохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Мэндсайханы Энхтуяа нь Балдангийн Энхтуултай  1995 оны 08 сарын 22-ны өдрөөс 2010 оны 09 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч 2002 оны 05 сарын 27-ны өдөр Энхтуяагийн Энх-Очир, 2004 оны 04 сарын 26-ны өдөр Энхтуяагийн Золжаргал нарыг төрүүлж, Б.Энхтуул нь  2016 оны 08 сарын 17-ны өдөр нас барсан болох нь Э.Энх-Очир, Э.Золжаргал нарыг  эх М.Энхтуяагаар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн  00422113/0046, Г-70 тоот гэрчилгээ, тэдгээрийг хамтран амьдарч 3 хүүхэд төрүүлж өсгөсөн талаар мэдүүлсэн гэрч Б.Оргилбулаг, Б.Долгорсүрэн нарын мэдүүлэг, гэр бүлээрээ авхуулсан гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар, Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, нас барсаны 0000182520 тоот гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  /хх-3/

 

М.Энхтуяа, Б.Энхтуул нар нь Э.Энх-Очир, Э.Золжаргал нарыг төрүүлсэний дараа   2010 оны 09 сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн байх боловч гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хамтран амьдарч байсан байдал нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.  /хх-5/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

М.Энхтуяа, Б.Энхтуул нар нь 1995 оны 08 сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл хамт амьдарч  байтал Б.Энхтуул нь 2016 оны 08 сарын 16-ны өдөр нас барсан болох нь Нас барсны бүртгэлийн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 22 дугаарт бүртгэгдэж, олгогдсон 000018520-22 тоот гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар болон  гэрч Б.Оргилбулаг, Б.Долгорсүрэн нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

М.Энхтуяа, Б.Энхтуул нар нь 2002 оны 04 сарын 17-ны өдөр охин Энх-Очир Г-70, 2004 оны 04 сарын 26-ны өдөр тус тус төрүүлж, өөрөөрөө овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн 0042113 тоот гэрчилгээ авсан байна.

 Иймд нэхэмжлэгч Мэндсайханы Энхтуяа /НФ67051601/ Балдангийн Энхтуул /НФ72052613/  1995 оны 08 сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Батхаан боржигон овгийн Мэндсайханы Энхтуяа /НФ67051601/ нь Хөег овгийн Балдангийн Энхтуул /НФ72052613/  1995 оны 08 сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН