Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.ЛУВСАНДОРЖ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:  

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Т.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1907000900037 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 45 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

        

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эх нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* “*******” гэх нэртэй газар оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Т.Д.

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч ******* овогтой Т.Д нь 2019 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Нийслэлийн ******* “*******”-ын тоотод Б.той маргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгаар зүсэж хүзүүнд шарх, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Нийслэлийн ******* “*******”-ын тоотод өөрийн төрсөн ах Т.тэй маргалдахад нь салгасан Б.ыг “чи явж унтаач” гэж хэлснийх нь төлөө хүзүүн тус газар нь хутгаар зүсэж хүзүүнд шарх, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна. 

 

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Т.Дийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 14-ны орой би хөдөөнөөс ээж, аав дээрээ ирээд золгочихоод байж байтал ах маань гаднаас ажлынхаа газрын хүмүүстэй ороод ирсэн. Би ахындаа ганц шил архи уусан бөгөөд бид хоёрын дунд жижиг маргаан болоод муудалцсан. Эхлээд манай ах надад ээж аавыгаа зовоогоод байна уу гэж хэлэхээр нь би “та харин зовоогоод байна уу” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүсэхэд ах маань намайг цохиод авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцалтад хохирогч Б.ын өгсөн: ”...Би Багахангай дүүргийн 2-р хороо *******ын тоотод ийн гэрт шинэлэх гээд очсон. 21 цагийн үед ийн төрсөн дүү гэх Т.Д гаднаас халамцуухан орж ирсэн. Экс нэртэй архи бид гурав хувааж уусан. 01 цагийн орчимд нь Т.Дтой хэрүүл маргаан хийж, аавынхаа гэрт зодолдож эхлэсэн. Би ийг аваад гэр лүү нь ороод ээж нь Т.Дийг бариад үлдсэн. Дотор талаас хаалга онгойлгож өгсөн чинь гаднаас Т.Д орж ирэхээр нь би “чи явж унтаач” гэж хэлэхэд миний цээжний зүүн хэсэг рүү цохих шиг болсон, энэ үед Т.Дийг цаанаас нь ээж нь татаад яваад явсан. Би гэртээ ирээд толинд харсан чинь энгэр цээж хэсгээр цус болсон байсан. Эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг

/хх-ийн 17, 53 дугаар тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн өгсөн: “...Т.Д байшингийн хаалга нүдээд ална гээд ороод ирсэн, энэ үед хаалга онгойлгож таарсан. Т.Дийг “чи унтаач” гээд бариад авсан. Энэ үед ээж Т.Дийг аваад гарсан. намайг дүрчихлээ гээд энгэрээ харж байгаад за за гайгүй юм байна жоохон цус гарч байна гээд гэрлүүгээ явсан.” гэх мэдүүлэг

 /хх-ийн 15, 55 дугаар тал/,

 

            Мөрдөн байцалтад гэрч Д.ын өгсөн: ”...Би Т.Дийг багаас нь танина. Т.Д нь төлөв даруу, хөдөө мал дээр байдаг. Архи уугаад байдаггүй, ямар  нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, эхнэр хүүхэд байхгүй, аав, ээжийнхээ малыг хараад хөдөө байдаг.” гэх мэдүүлэг

            /хх-ийн 19 дүгээр тал/,

 

            Мөрдөн байцалтад гэрч Т.ын өгсөн: ”...Т.Д нь төлөв томоотой, хүний үгнээс гардаггүй, элдэв муу зуршилгүй, эхнэр хүүхэд байхгүй, ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, аав, ээжтэй хамт амьдардаг.” гэх мэдүүлэг

            /хх-ийн 21 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №08 шэ/120 дугаартай   

  1. Б.ын биед хүзүүнд шарх, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи хүзүүнд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 32 дугаар тал/,

 

            Т.Дийн согтуурал шалгасан тэмдэглэл

            /хх-ийн 36 дугаар тал/,

 

            Т.Дийн ял шалгах хуудас

            /хх-ийн 41 дүгээр тал/,

 

            ******* аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт

            /хх-ийн 43 дугаар тал/,

           

            Банкуудын тодорхойлолт

            /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

            Хохирогч Б.ын хүсэлт

            /хх-ийн 54 дүгээр тал/,

           

            Шүүгдэгч Т.Дийн хүсэлт

            /хх-ийн 59 дүгээр тал/,

           

            Зөрчлийн торгууль төлсөн баримт /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дийн: ”...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”  гэж мэдүүлсэн мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судласан “шинжээч эмчийн гаргасан №08/шэ/120 дугаартай: ”... Б.ын биед хүзүүнд шарх, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.ын: “...Т.Д орж ирэхээр нь би “чи явж унтаач” гэж хэлэхэд миний цээжний зүүн хэсэг рүү цохих шиг болсон, энэ үед Т.Дийг цаанаас нь ээж нь татаад яваад явсан. Би гэртээ ирээд толинд харсан чинь энгэр цээж хэсгээр цус болсон байсан.” гэрч  Т.ийн: “... намайг дүрчихлээ гээд энгэрээ харж байгаад за за гайгүй юм байна жоохон цус гарч байна гээд гэрлүүгээ явсан.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Т.Д нь 2019 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Нийслэлийн ******* “*******”-ын тоотод өөрийн төрсөн ах Т.тэй маргалдахад нь салгасан Б.ыг “чи явж унтаач” гэж хэлснийх нь төлөө хүзүүн тус газар нь хутгаар зүсэж хүзүүнд шарх, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.

 

            Шүүгдэгч Т.Д нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Боржигин овогт Т.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Т.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Дид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар шаргал өнгийн иштэй, нийт 22.3 см, ажлын хэсэг нь 12.8 см, бариул нь 9.8 см, бариулын өргөн 1 см хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ