Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

 

         2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2016/01112

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянжаргалан сум 2 дугаар баг Улаан ухаа гэх газар оршин суух, Боржигон овгийн  Жагдагийн Норовсүрэн /НЕ63102065/ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны нэхэмжлэлтэй, 

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Жагдаг овогтой Норовсүрэн нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн Улаан ухаа бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан. Төв аймгийн Баянжаргалан сумын архив шатаж үгүй болсон. Иймд Ж.Норовсүрэнгийн дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун нэхэмжлэгч Ж.Норовсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Жагдагийн  нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30 хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жагдагийн Норовсүрэн Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдлийн нэгдлийн Улаан ухаа бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН