| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01037/и |
| Дугаар | 1111 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1111
| 2016 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2016/01111 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Төв аймаг Зуунмод сум Номт 1 дүгээр баг 23-2-10 тоотод оршин суух Хотгойд овгийн Намжилын Сансар /НР67041262/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 1 дүгээр байр 1 тоотод оршин суух Тайж овгийн Батбаярын Ганзориг /ИЦ85050311/-д холбогдох
Байрны түрээсийн болон дулаан, цахилгаан эрчим ашигласаны төлбөр 1 230 788 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Сансар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Иргэн Б.Ганзориг нь 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 30-ныг дуустал хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Тохиролцсон хугацаа дуусаад 2 сар 14 хоног болж байна. Тухайн гэрээний хугацаанд 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1 сарын төлбөрөө бүрэн төлсөн. Харин 2 сарын төлбөрөөс 206 оны 2016 оны 05 сарын 09-нд дансаар 150 000, бэлнээр 100 000 төгрөг төлсөн, 30 000 төгрөг дутуу төлсөн. Одоо нийт 3 сарын төлбөр 1 230 788 төгрөг төлөөгүй байгаа. Иймд Б.Ганзоригоос байрны төлөөгүй саруудын төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Сансар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Б.Ганзоригоос нэхэмжилсэн 1 230 788 төгрөгөөс 355 000 төгрөгийг татгалзаж, 875 788 төгрөгийг 2016 оны 11 сарын 05-ны дотор 437 894 төгрөгийг, 2016 оны 12 сарын 10-ны дотор 437 894 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Н.Сансарын нэхэмжилсэн 875 788 төгрөгийг 2016 оны 11 сарын 05-ны дотор 437 894 төгрөгийг, 2016 оны 12 сарын 10-ны дотор 437 894 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Сансар хариуцагч Б.Ганзоригт холбогдуулан 1 230 788 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Сансар 1 230 788 төгрөгөөс 355 000 төгрөгийг татгалзаж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа 875 788 төгрөгийг 2016 оны 11 сарын 05-ны дотор 437 894 төгрөгийг, 2016 оны 12 сарын 10-ны дотор 437 894 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 30 950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Ганзоригоос тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 15 475 төгрөг, төрийн сангаас 15 475 төгрөг тус тус нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Сансар 1 230 788 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 355 000 төгрөгийг татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одонтуяа 875 788 төгрөгийн 2016 оны 11 сарын 05-ны дотор 437 894 төгрөгийг, 2016 оны 12 сарын 10-ны дотор үлдэх 437 894 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Ганзоригоос 15 475 төгрөг, төрийн сангаас 15 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН