| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01094/и |
| Дугаар | 1105 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1105
| 2016 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 151/ШШ2016/01105 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг Баянхошуу 37-8 тоотод оршин суух, Чонос овгийн Уртнасангийн Эрдэнэтуяа /НЭ112009/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22 дугаар хороо Зүүн нарангийн 13-324 тоотод оршин суух, Боржигон овгийн Оюунжаргалын Золбаяр /ФА94092670/ -д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие 2014 оноос хойш О.Золбаяртай хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд 2015 онд хүү н.Чинсанаа төрсөн. Одоо хүү н.Чинсанаа миний асрамжинд байгаа. О.Золбаяр нь сүүлийн үед ирэхээ больсон. Гэрлэлтээ батлуулах талаар ярихад боломжтой үедээ албан ёсоор бүртгүүлэнэ гэж хуурч мэхэлж байсан. Хүүгийн минь эцэг О.Золбаяр мөн гэхдээ гэрлэлтийн баталгаагүйн улмаас хүүгээ өөрийнхөө нэрээр овоглосон. Иймд хүү н.Чинсанаад хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ариунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...У.Эрдэнэтуяа, О.Золбаяр нар нь 2014 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарч байсан ба хамтран амьдрах хугацаанд 2015 оны 08 дугаар сард хүү Э.Чинсанаа төрсөн. Зохигчид хүүгээ төрсөн цагаас хойш хамтран амьдраагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан зүйл үнэн. О.Золбаяр, У.Эрдэнэтуяа нар нь гэрлэлтээ батлуулаагүй, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Э.Чинсанаа нь О.Золбаярын хүүхэд мөн учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүү хүү Э.Чинсанаад тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа хариуцагч О.Золбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.
Уртнасангийн Эрдэнэтуяа, Оюунжаргалын Золбаяр нар нь 2014 онд танилцаж гэр бүлийн харьцаатай байснаар 2015 оны 08 сарын 19-ний өдөр хүү Эрдэнэтуяагийн Чинсанааг төрүүлж, эх Эрдэнэтуяагаар овоглон төрсний бүртгэлд 2015 оны 08 сарын 31-ний өдөр бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний 4101000294 тоот гэрчилгээгээр, хүү Э.Чинсанаа эсэн мэнд бойжиж байгаа болох нь Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа тухай шүүхэд илэрхийлсэн бөгөөд хариуцагч хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар охин Э.Чинсанааг эцэг О.Золбаяраар тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч О.Золбаяраас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр / Нийслэл хотын амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 08 сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Чинсанааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг О.Золбаяраар тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч О.Золбаяраас тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН