| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2017/0386/З |
| Дугаар | 523 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 523
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Т.Орхонтамир, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, гуравдагч этгээд О.О******* нарыг оролцуулан Б.А*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “.... Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд болох О.О*******ын хууль ёсны зөвшөөрлийг бичгээр авсан тул хариуцагч нь О*******ын *******ийн эцгийн нэрийг А*******гийн ******* болгон өөрчлөхөд татгалзах зүйлгүй болно” гэв.
Гуравдагч этгээд О.О******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Миний бие 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа хүү О*******ын *******ийн эцгийн нэрийг А*******гийн ******* болгож өөрчлүүлэхээс татгалзсан билээ. Гэвч миний бие өөрийн төрсөн хүүгийн эх болох Б.А*******тай уулзаж, ярилцаж харилцан ойлголцолд хүрсэн бөгөөд одоо хүү О*******ын *******ийн эцгийн нэрийг А*******гийн ******* болгож өөрчлөхөд татгалзах зүйлгүй байна.
Иймд гуравдагч этгээдийн зүгээс О*******ын *******ийн эцгийн нэрийг А*******гийн ******* болгож өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг үүгээр уламжилж байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А******* нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “О*******ын *******ийн эцгийн нэрийг эхийн нэрээр өөрчилж бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, О*******ын *******ийн эцгийн нэрийг эхийн нэрээр өөрчлөн А*******гийн ******* болгон холбогдох бүртгэл хийхийг даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд болох О.О******* нь өөрийн хүү О.*******ийн эцгийн нэрийг эхийн нэрээр өөрчлөн А*******гийн ******* болгон холбогдох бүртгэл хийхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* нь эцэг О.О*******ын зөвшөөрлийг авсан байх тул эцгийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой талаараа шүүх хуралдаанд илэрхийлж улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд нэхэмжлэгч, хариуцагч нь эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд тэдгээрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан үр дагаврын талаар болон энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь ойлгож, түүнийг зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.3, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А*******гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* нарын О.О*******ын зөвшөөрлийг үндэслэн хариуцагчаас О*******ын *******ийн эцгийн нэрийг Б.А*******гийн ******* болгон өөрчлөх гэж харилцан тохиролцож байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА