Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1097

 

 

 

 

 

        2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2016/01097

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот баянгол дүүрэг 21 дүгээр хороо Горький 21-0925  тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овгийн Дамбасүрэнгийн Дашхорол /НЩ63020461/-ийн хүсэлттэй,

            Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дашхорол, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дашхорол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие 1963 онд төрсөн. 1977 оноос 2002 он хүртэл Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багт оёдолчин, үйлчлэгч, малчинаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн нэр маань зөрүүтэй учраас өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Тухайн үеийн боловсон хүчин нь миний нэрийг Дамбасүрэн овогтой Хорлоо гэж дэвтэр нээснийг анзаарахгүй байснаас болоод зөрчилтэй болсон. Иймд намайг Дамбасүрэн овогтой Хорлоо гэж нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, тушаалууд, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дашхорол нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Төв аймгийн Цээл сумын сангийн аж ахуйгаас 1981 оны 11 сарын 15-ны өдөр Дамбасүрэн овогтой Хорлоо нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Дамбасүрэнгийн Дашхорол мөн болох нь эдгээр бичиг баримтын төрсөн он сар өдөр нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дээрх төрсөн он сар өдөртэй тохирч байгаагаар мөн Төрсний бүртгэлийн 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 130/014123 тоот лавлагаа, иргэний үнэмлэхний 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 130/014128 тоот лавлагаа болон Х.Санжидмаа, Ж.Наранцэцэг, Ш.Өлзийжаргал, М.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээх үндэслэлтэй байна.

 

Дамбасүрэнгийн Дашхорол нь Төв аймгийн Цээл сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар 1981 оны 11 сарын 11-ний өдрөөс 1984 оны 04 сарын 02-ны өдөр хүртэл оёдолчиноор, Төв аймгийн Цээл сумын цэцэрлэг яслийн комбинатад  1985 оны 04 сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 сарын 06-ний өдрийг хүртэл туслахаар, 1985 оны 08 сарын 20-ний өдрөөс 1992 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл Цээл  сумын сангийн аж ахуйд  үржлийн хэсэгт малчинаар, 1992 оны 03 сарын 19-ний өдрөөс Цээл сумын 1 дүгээр бригадын техникийн сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь Д.Хорлоо нэрээр Төв аймгийн Цээл сумын Нийтийн ахуй үйлилгээний даргын 1981 оны 11 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Цээл сумын Залуучуудын Сангийн аж ахуйн малчин Д.Дашхоролын  1988 оноос 1992 он хүртэлх цалингийн түүвэр, 1983 оны 11 сарын 25-ны өдрийн 42 тоот Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай тушаал, 1987 оны 01 сарын 30-ны өдрийн 29 тоот Зарим хүмүүст нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1989 оны 07 сарын 24-ний өдрийн 158 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1990 оны 06 сарын 11-ний өдрийн 125 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 06 сарын 26-ны өдрийн 140 тоот Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1991 оны 05 сарын 25-ны өдрийн 117 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтад Дамбасүрэн Хорлоо хоньчин гэж тус тус бичигдсэн байдал болон түүний ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Х.Санжидмаа, Ж.Наранцэцэг, Ш.Өлзийжаргал, М.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан дээрх бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Төв аймгийн Цээл сумын сангийн аж ахуйгаас 1981 оны 11 сарын 15-ны өдөр Дамбасүрэн овогтой Хорлоо нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Дамбасүрэнгийн Дашхорол мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.ЦОЛМОН