Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1083

 

 

 

 

 

        2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/01083

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг ТМС-ийн 1-1 тоотод оршин суух, Боржигон овгийн Дамбын Мягмарсүрэн /ТЛ82121461/,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг ТМС-ийн 1-1 тоотод оршин суур, Алаг адуут овгийн Данжингийн Туяацацрал /НЭ57040561/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9 683 527 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг  хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нар нь 2014 оны 06 сарын 05-ны өдөр Хасбанктай 1300010201 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг жилийн 25,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч дээрх зээлийн барьцаанд: Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах Г-000231824 Ү-1427001721 бүртгэлийн болон улсын дугаартай 72.8 мкв үйлчилгээний барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах 113 мкв талбайтай газрыг тус тус барьцаалсан.

            Зээлдэгч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь уг зээлийг авснаас хойш байнга явцын болон сар дамнасан хугацаа хэтрэлтүүдийг гаргаж байсан.

            Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж, зээл төлөхгүй байх хандлагыг байнга гарган өнөө маргааш гэж аргацаасаар өдий хүрсэн байна.

            Зээлдэгч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нь 1300010201 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг төлөлгүй 157 хүртэл хоногоор хугацаа хэтэрүүлэн зээлийг төлөөгүй байх ба 2016 оны 08 сарын 11-ний өдрийн байдлаар: 1300010201 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээл 8 720 595 төгрөг, зээлийн хүү 933 510 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 29 422 төгрөг нийт 9 683 527 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд 1300010210 дугаартай зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.7, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 9 683 527 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169 886 төгрөгийн хамт Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах Г-000231824 Ү-1427001721 бүртгэлийн болон улсын дугаартай 72.8 мкв үйлчилгээний барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах 113 мкв талбайтай барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Миний бие Хас банкны Зуунмод салбартай зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 1300010210 тоот эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба уг зээлийг графикийн дагуу төлөлт хийж явсаар. Тухайн авсан зээлийг зориулалтын дагуу бараа материалын татан авалтанд зарцуулсан ба борлуулалт эрс муудсан, Төв аймаг дахь Хас банкинд өөрийн биеэр очиж зээлийн төлөлтийг багасгаж хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргаж байсан. Хасбанкны захирал н.Нямхүү миний бизнесийг судалж үзэхгүйгээр татгалзсан хариу өгсөн. Төв аймгийн Хасбанкны харилцагчийн үйлчилгээний ажилтантай уулзсан. Бизнесийн орлого эрс муудаж зөвхөн эргэлтэндээ зарцуулах болсон тул 3 сараас эхлэн зээлээ төлж чадахгүй болсон. Иймд Хас банкны нэхэмжилсэн 9 683 527 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Д.Мягмарсүрэн  Д.Туяацацрал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 683 527 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Туяацацрал, Д.Мягмарсүрэн нар нь 2014 оны 06 сарын 05-ны өдөр Хасбанктай 1300010210 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах Г-000231824 Ү-1427001721 бүртгэлийн болон улсын дугаартай 72.8 мкв үйлчилгээний барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах 113 мкв талбайтай үйлчилгээний барилга, газрыг барьцаалсан байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан мөн энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилж буй  9 683 527 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн  169 886 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 84943 төгрөг,  төрийн сангаас 84943   төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч  Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилж буй  9 683 527 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид  169 886 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нараас тэмдэгтийн хураамж 84943 төгрөг, төрийн сангаас 89943 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Мягмарсүрэн, Д.Туяацацрал нар сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Д.Мягмарсүрэнгийн өмчлөлийн  Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах Г-000231824 Ү-1427001721 бүртгэлийн болон улсын дугаартай 72.8 мкв үйлчилгээний барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах 113 мкв талбайтай үйлчилгээний барилга, газар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулахыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН