Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 09

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

иргэний нэхэмжлэгч Ц.*******,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003540233 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Ц.М /РД:**********/

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.М нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед *******ны нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 авто замын 88 дугаар км-н зайд байх “*******” худалдааны төвийн хажуу талын шороон замаас засмал зам руу ордог хэсэгт ******* улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 12.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.4-т “3ам тавьж өгнө” хөдөлгөөн зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар     яваа /хэрэв 6.12 тэмдэгтэй тавигдсан бол гол замаар яваа/ тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/Тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах бөгөөд ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх: б/ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчин төв зам дагуу шулуун явсан Ц.*******ын ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хажуу талаас нь мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан И., С. нарын амь нас хохирч, Э.ийн эрүүл мэндэд хүнд, Ц.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б., Б., Б., Б., У. эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.*******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5.928.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,

мөн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед *******ны нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 авто замын 88 дугаар км-н зайд байрлах “” худалдааны төвийн хажуу талын шороон замаас засмал зам руу ордог хэсэгт ******* улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гарган хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:         

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед *******ны нутагт байрлах босоо тэнхлэгийн А0101 авто замын 88 дугаар км-н зайд байх “*******” худалдааны төвийн хажуу талын шороон замаас засмал зам руу ордог хэсэгт ******* улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад төв зам дагуу шулуун явсан Ц.*******ын ******* улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хажуу талаас нь мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэл онхолдож ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан И., С. нарын амь нас хохирч, Э.ийн эрүүл мэндэд хүнд, Ц.ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б., Б., Б., Б., У. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.*******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 5.928.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, зам тээврийн осол гарган хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Мгийн өгсөн “...Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эхнэр бид хоёр хөдөө гэрлүүгээ хүнсээ бэлдээд 10 цаг өнгөрөөд Багахангайгаас гарсан. Ингээд гэртээ 11 цагийн үед ирсэн. ...Төмөр замын тор засагч манай гэрт ганцаараа ирсэн. өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд надад өгсөн. Би нэг хундгыг уучихаад юм яриад суусан. Саахалт айлын эхнэр тэй хамт ирсэн ингээд архиа тойруулж уугаад сууж байгаад Багахангай руу явахаар болсон. Ингээд “миний тэвшин дээр суу” гээд хоёр “кабинд суу” гээд Багахангай руу архи авахаар явсан. Ингээд төвийн зүүн талаас буюу засмал замын зүүн талаас шороон замаар гарах гээд явж байсан. Зүүн талаа харахад ямар нэгэн машин хараагүй. Тэгтэл Улаанбаатраас Замын-Үүд чиглэлтэй явж байсан машин засмал замаар гэнэт гарч ирээд мөргөсөн. Цайвар өнгийн машин мөргүүлээд онхолдож хөмрөн замаас гарсан. Тэгээд би машин мөргүүлчихлээ машинаа орхиод очьё гэж бодож байтал айж сандраад байж байтал нар арвижих төв рүү явсан. Би сандраад машин мөргөсөн гэж ч бодолгүй түр зогсоод машинаа бариад хэргийн газраас 200-300 метр зайтай замын хажуугийн жалганд ганцаараа очоод зогсоосон. Тэгээд машинаа орхиод гэр хорооллын гудамж руу явсан. Тэгтэл цагдаа намайг ирж бариад машин руу очсон. Ингээд хэргийн газар очиход , нар төвийн урд цагдаа нар ирчихсэн зам дээр нэг эмэгтэй хүн нас барчихсан байсан.” гэх мэдүлэг /хх-ийн 235-236 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ц.*******ын өгсөн “...Би Ц.М гуайгаас машиныхаа үнэлгээгээр тогтоосон 5.928.000 төгрөгийг  нэхэмжилж байсан. Одоо нэхэмжилсэн үнийн дүнгээсээ 1.000.000 төгрөгийг багасгаж 4.928.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтад “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатараас Говьсүмбэр аймаг руу гэрлүүгээ явах гэж байсан. Жолоочийн хажуугийн суудалд хөгшин ганцаараа суугаад жолоочийн арын суудалд , голд нь эхнэр , нөгөө захад нь Соёолмаа эгч суугаад арын гурван хүн ийн 3 хүүхдийг өвөр дээрээ суулгаад Соёолмаа, нартай хамт явсан хүүхдүүдийг багажинд хийгээд 13 цаг 30 минутын орчимд хөдөлсөн. Багахангайд 16 цагийн орчимд постоор өнгөрөөд “*******” төвийн үүдээр өгсөөд явж байтал 4 замын уулзвар байсан ба 30 орчим метрийн зайтай замын зүүн талаас цэнхэр өнгийн “Бонго” машин замын хөвөөн дээр орж ирж байхыг харсан. Би төв замын машин учраас надад зам тавьж өгнө гэж бодоод хурдаа сааруулаагүй явж байсан. Би 70 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл портер машин чигээрээ яваад миний машины зүүн гар тал буюу жолоочийн эсрэг талын урд хойд хаалганы багана руу халз мөргөсөн. Тэгээд жолоодлого алдсан. Автомашин 3-4 удаа өнхөрч шидэгдсэн. Би машин доторх хүмүүсээ гаргаад зам руу хартал портер машин байхгүй байсан. Би улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний 5.928.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71, 80-82, 2хх-ийн 201-202 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-17, 2 хх-ийн 214-218 дугаар хуудас/,

 

Цогцост үздлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-24 дүгээр хуудас/,     

 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч С.ийн өгсөн: “Талийгаач И. нь миний ээж байгаа юм. ...осол ямар шалтгаанаар гарсан болохыг мэдэхгүй байна. миний охин одоо гэмтлийн эмнэлэгт байгаа. ...буруутай этгээдээс ээжийнхээ оршуулгын зардал болон охины эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 дугаар хуудам/, мөн 2018 оны 7 сарын 03-ны өдөр өгсөн “...би өөрөө айлын ганц хүүхэд бөгөөд ах дүү хамаатан садны тусламжаар ээжийнхээ буяны ажлын сайхан хийсэн. Шинжээчийн дүгнэлттэй өөрийн биеэр танилцсан, санал хүсэлт байхгүй миний хувьд буяны ажилд зарцуулсан 3.917.649 төгрөгийг нэхэмжлэх бөгөөд зээлийн 1.353.904 төгрөг нийт 5.271.553 төгрөгийг нэхэмжилж байна. миний охин аваарт орсон гэхдээ гэмтсэн зүйл байхгүй хэзээ илэрэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.ийн өгсөн: “Төрсөн ээж нь зам тээврийн осолд орж ухаангүй эмчлэгдэж байгаад 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. ...мөн энэ осолд миний хүү бас өртсөн миний зүгээс их харамсаж байна гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/, мөн 2019 оны 5 сарын 06-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “Хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...Талийгаач ээжийнхээ оршуулгын зардалд 5.995.707 төгрөг нэхэмжилж байна. Хүү ийн эмчилгээний зардал энэ мөнгөнд шингэж байгаа өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Ээжийн ажил явдлын үед Мажингсүрэнгээс 1 сая төгрөгийг өгсөн хохирлын мөнгөнөөс хасаж тооцно” гэх мэдүүлэг /2 хх-ийн 193 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.ийн өгсөн: “би жолоочийн хойд талд миний зүүн талд , зүүн талын хаалга талд эгч, урд эгч би ийг өвөр дээрээ, ыг өвөр дээрээ аваад хөдөлсөн. ...намайг унтаж байхад гэнэт дуу чимээ гараад юу болсныг мэдэлгүймашин онхолдсон толгой цохигдож сэрэхэд машин хөмөрсөн би хамгийн түрүүнд багажны цонхоор мөлхөж гарсан. Араас манай эхнэр бага хүүг тэврээд гарч ирсэн. Миний өвөр дээр байсан ийг ******* авч гарч ирсэн. ... эгч зам дээр шидэгдсэн байсан. бас шидэгдэж гарсан байсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/, мөн 2019 оны 5 сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн “Би гэр бүлээрээ явж байсан. ...хүү 4 настай , 4 настай , 2 настай эхнэр Б.ийн эмчилгээний зардал нийт 3.852.880 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бага хүү , эхнэр Б. нарын биеийн байдал муу эдгэж өгөхгүй байна. ...гомдолтой байнаэмчилгээний зардал гэж Ц.М 1 сая төгрөг өгсөн надад учирсан нийт хохирлоос хасаж тооцно” гэх мэдүүлэг /2 хх-ийн 195 дугаар хуудас/,       

  

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн: “...Би машинд суугаад шууд унтсан. Нэг мэдэхэд осол болсон байсан. Нөхөр бид хоёр 1-4 насны 3 хүүхэдтэйгээ явж байсан. Буруутай этгээдээс хохирол нэхэмжлэнэ. Би гэр бүлээрээ осолд орж эрүүл мэндээрээ хохирсон гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад нэхэмжлэх зүйлсийг манай нөхөр мэдэж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ....” гэх мэдүүлэг /1хх-ийн 47, 2хх-ийн 199 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад бага насны хохирогч У.ийн өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим Улаанбаатараас эмээгийн хамтаар Говьсүмбэр аймаг руу таксигаар явсан. Би машины арны багажинд ах, нарын хамтаар унтаад явсан. Нэг мэдэхэд осол болсон би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад бага насны хохирогч Э.ийн өгсөн “...Таксины ах , бид 3-ыг приусны арны багажинд оруулаад машинд чихээд явсан. Машин хөдлөхөд би дүү нартайгаа унтаад явсан. Нэг сэрэхэд хаана байгаагаа мэдэхгүй зам дээр сэрсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч В.ийн өгсөн “...Ц.М гуайн гэрт очиход Ц.М, нэг танихгүй хүн, эхнэр нар байсан. Нэг жиижг шилтэй архи дуусаж байгаа харагдсан. Тэгээд , нар хагас архиа гаргаад ганц ганц татаад дууссан. Ц.М гарч мотоциклоо асаагаад тэр үед эхнэр нь хаачих гэж байгаа юм гэхэд Багахангай орно гээд сууцгаа гэхэд нь бид хоёрыг кабин дотор, манай нөхөр , 2 тэвшин дээр суу гэж хэлээд суулгасан. Ингээд Ц.М ах машинаа жолоодоод Багахангай явсан. Намайг утсаа оролдоод явж байсан чинь “*******” худалдааны төвийн замын эсрэг талаас зүүн рүү баруунаас нэвтрэх үед гэнэт дуу чимээ гарсан. Утсаа оролдож байгаад өндийгөөд харахад цайвар өнгийн суудлын машин нүдний урдуур жирэлзээд өнгөрсөн. Би юу болов, яааваа машин хараагүй юм уу гэхэд Ц.М ах 2 пизда минь буу гэсэн. Тэгтэл эгч машинаас буугаад зам гараад гүйсэн. Би эргээд буцаад зам гараад очих гээд явж байхад , 2 урдаас ирж байсан. Ц.М хөөгөөд байна, өөрөө гүйгээд явчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 93 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ын өгсөн “...Ц.Мгийн гэр лүү эхнэр бид 3 очсон. Ц.М ах, ах, танихгүй залуу гурав 0.33 архи уусан бололтой ёроолд нь жоохон үлдээсэн байсан. бид хоёр нэг шил талаас нь доошоо болсон архиа гаргаж өгөөд нэг нэг татаад дууссан. Ц.М ах Багахангай явна гээд машинаа асаагаад өөрөө жолоо барьж эхнэр нар кабинд сууж, бид хоёр ачаан дээр суугаад шороон замаар яваад “*******” худалдааны төв ойртоод ирэхээр бид хоёр цагдаа харчихна гээд хэвтсэн. Засмал замаар зүүнээс баруун тал руу нэвтрэхэд их чимээ гарсан. Ц.М ах машинаа зогсоосон. Би буугаад харахад цайвар өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 4 дугуйн дээрээ буугаад цаашаа их хүчтэй эсрэг урсгал руу орж нэг хөрвөөж замын хажуу руу унасан. Хөрвөөж байх үедээ цонхоор нь 2 хүүхэд шидэгдсэн. Ц.М зугтаал эхнэрийнхээ араас гүйсэн                           ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн “...Ц.М ах халамцуу байсан. Ц.М ах машинаа жолоодоод , нар кабинд суугаад би тай тэвшин дээр суугаад тэгээд жоохон явж байгаад тасхийх чимээ гарсан. Би өндийгөөд харахад нэг суудлын тэрэг зам дээр өнхөрч байсан. Ц.М машинаа зам хэтэрч зогсоогоод бид нарыг хөөж, би машин дайрчихлаа зайл гээд хөөсөн. Тэгтэл , нар нуурын хороолол руу гүйгээд явсан. бид хоёр буугаад “*******” төвийн үүдэнд очсон. Ц.М машинаа орхиод эхнэрийнхээ араас зугтаагаад гүйсэн. Энэ үед машин нь өнхөрөх үед нь цонхоор 2 хүүхэд шидэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “...Би 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Багахангай дүүрэг дэх Замын Цагдаагийн постон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Энэ өдөр 16 цагийн үед байх дугаарыг нь санахгүй байна. Постонд ирж “*******” төвийн үүдэнд машин онхолдсон байна гэж хэлсэн. Тэгээд нэн даруй хэргийн газарт дэслэгч Нямдаваагийн хамт очиход ногоон цайвар өнгийн приус машин онхолдсон замын голд хүн нас барсан байдалтай байсан. Тэгээд приусны жолоочоос юу болсон талаар асуухад хажуугаас портер машин мөргөсөн гэж байсан. Хэргийн газар портер байхгүй байхаар нь олж тогтоохоор ажилласан. Тэгээд ******* Нуурын гэр хорооллын хажууд овгор шорооны хажууд ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд хэсгээр юм мөргөсөн шинжтэй номер нь хугарсан байхаар нь дугаарыг нь хараад Ц.М гуайн машин гэж таниад гудмаар хайж яваад олж авсан. Энэ газар нь осол гарсан газраас ойролцоогоор 500 метрын зайтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 100 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6620 дугаартай

  1. Ц.М гэсэн хаягтай цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрч байна.
  2. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт /1хх-ийн 114 дүгээр  хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №325 дугаартай

  1. ийн биед баруун өвдөгний гадна менискийн урагдал, /гадна холбоос/ баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /1хх-ийн 122 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №307 дугаартай

  1. ын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /1хх-ийн 125 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №306 дугаартай

  1. ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, зулайн хуйх, зүүн, баруун сарвууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /1хх-ийн 128 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №302 дугаартай

  1. ийн биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайн хуйхны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /1хх-ийн 131 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №301 дугаартай

  1. ийн биед тархи доргилт, зүүн чамархай, зулай яс, суурь ясны их далавч яс үргэжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай, духны хэсгийн хатуу хальс дээрхи цусан хураа, дух, зулай, чамархай, нурууны шарх, баруу сарвуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэсэн дүгнэлт /1хх-ийн 134 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №304 дугаартай

  1. ийн биед баруун хацар, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /1хх-ийн 140 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №305 дугаартай

  1. ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун мөр, тохой, нуруу, 2 гарын сарвуу, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /1хх-ийн 143 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 08шэ/339 дугаартай

  1. Ц.*******ын биед цээжинд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 173 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 61 дугаартай “Талийгаачийн цогцост гавал болон цээж, хэвлийн хөндийн, дээд мөчдийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтэл, толгойн хуйхны том хэмжээний урагдсан шарх, гавлын хөндий бүрэн нээгдэж гавлын оройн яс дух чамархай зулайн дунд хэсгүүд үйрч, няцарж ясны олон хэлтэрхий үүсгэж, үйрч, салсан хугаралтай хөхлөг сэртэн хүртэл үргэлжилсэн хөндлөн шугаман хугарал, мөн баруун, зүүн нүдний ухархайн дээд хана самалдаг цөмөрсөн хугаралтай, суурийн дунд хонхор баруун талдаа турк эмээлийн хажуу хэсгээр босоо цөмөрсөн хугарал, зүүн талд хөндлөн шугаман хугарал, тархины хатуу хальс урагдал, тархины эд хэлбэргүйтэл, тархи урсаж гарсан, 2 уушигны гялтан доорх болон гол судасны гадна хана цус хуралт, баруун, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, хугарал орчмын булчин гялтан хальсны цус хуралт, баруун, зүүн уушигны уналт, сээрний 6,7-р нугалам салсан хугарал, нугас, бүрэн тасрал, баруун атгаал, шуу, богтос ясны хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 148 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1401 дугаартай “Талийгаачийн цогцост зулайн оройн титэм заадас дагуу салсан хугарал, чамархай болон суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан дээрхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг, бага аалзан хальсан доорхи тархмал суурийн урд ба дунд хэсэг, мөн уртавтар тархины гүүр хэсэг ба 2 хажуу ховдлын хажуу дээд хана, эдийн цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор хана, хүзүүний 2-р нугаламын их бие бяцарсан хугарал, нугас няцрал, дарагдал, зүүн шуу, богтос ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, шанаа, баруун мөр, баруун гарын сарвуу, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зулгаралт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 168-170 дугаар хуудас/,

 

      Нийслэлийн замын цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаартай

“...К.Бонго маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно.

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

12.9.Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

3.4.”Зам тавьж өгнө” хөдөлгөөн зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа /хэрэв 6.12 тэмдэгтэй тавигдсан бол гол замаар яваа/ тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

2.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах бөгөөд ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх,

б/Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв болоцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в/Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтанд/ мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Тухайн зам тээврийн осол нь Бонго маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.4 “Зам тавьж өгнө” хөдөлгөөн зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар /хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа/ тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 1. Нийтлэг үндэслэл 1.4 “энэ дүрэмд байгаа дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. “Зам тавьж өгөх” замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалан гарсан гэж үзэж байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 190 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ү.Оюун-Эрдэнийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “Ц.*******ын үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн болохоос зам тээврийн осол гарах шалтгаан болохгүй. Зам тээврийн осол гаргах үндсэн шалтгаан нь Ц.Мгийн Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс шууд шалтгаалсан гэж үзсэн.” гэх мэдүүлэг  /2хх-ийн 185 дугаар хуудас/,

 

 “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4877 дугаартай 40-89 УНИ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ 5.928.000 төгрөг гэх тайлан /1хх-ийн 160-161 дүгээр хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч нарын амь нас хохирсон, хохирогч нарын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан явдал нь шүүгдэгчийн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн: “...Миний төрсөн дүү ******* өөрийн хуучин машинаа зараад приус-20 маркийн автомашиныг Улаанбаатар хотын Да хүрээ захаас ченжээс авсан. Тухайн үед нэр шилжүүлэхдээ Улаанбаатар хотод хаягтай хүн хэрэг болохоор нь би өөрийн бичиг баримттайгаа явж байсан учраас миний нэр дээр болгосон. Тэгээд 2.700.000 төгрөг дутаад байхаар нь би өөрийн бичиг баримтаар “Тайгийн булаг” авто ломбарданд барьцаалж мөнгө гаргуулан төлбөр тооцоог дуусгасан. Би энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, миний дүү ******* өөрийн биеэр нэхэмжлэх болно. Өмчлөгч нь ******* юм.” гэх мэдүүлэгээр  /1хх-ийн 74 дүгээр хуудас/ улсын дугаартай Т.Приус маркийн машины эзэмшигч нь  Ц. бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “...Би Ц.М гуайгаас машиныхаа үнэлгээгээр тогтоосон 5.928.000 төгрөгийг нэхэмжилж байсан. Одоо нэхэмжилсэн үнийн дүнгээсээ 1.000.000 төгрөгийг багасгаж 4.928.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Ц.М төлбөрийг 6 сарын хугацаанд төлнө гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Ц.Мгээс 4.928.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.*******т олгож шийдвэрлэв.

 

Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц., Ц., С. болон тэдний өмгөөлөгч У. нар “Ц.Мд холбогдох эрүүгийн 1807003540233 дугаартай хэргийн шүүх хуралдаан хэлэлцэхэд хохирогч тал болох Ц., Ц., С. нар нь ямар нэгэн гомдолгүй, хохирол барагдуулсан учраас оролцохгүйгээр явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.М нь хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэхэд маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг төлөөгүй боловч 6 сарын хугацаанд төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг эхнэр А.ы хамт амьдардаг /******* сумын 3-р багийн засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 93 тоот албан бичиг/, Ц.М нь группт байдаг /Багахангай дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн комиссын шийдвэр/, анх удаа гэмт хэрэгт холбогдсон /урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 241 хуудас/ зэргийг харгалзан ял оногдуулав.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Ц.М нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгт холбогдсон, Ц.М өнөөдрийн байдлаар 70 нас дөхөж байгаа, Эрүүгийн хуульд ял өөрөө бодитой байхыг шаарддаг бөгөөд биеийн эрүүл мэндийн байдлын хувьд улсын яллагчийн санал болгож буй 4 жилийн хорих ялыг эдлээд гараад ирэх боломж бололцоо байхгүй, гэм буруугийн шүүх хуралдаан дээр энэ хэрэгт 2 хүний амь нас хохирсон бусад хүмүүст хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан эдгээр хүмүүсийн хохирлыг төлж барагдуулсан. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт энэ 2 хүний амь нас хохирсон буюу бусад хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр зүйлчлэх зүйл хэсэг байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид заасан хохирлыг өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ц.М барагдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас 15.000.000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн төлбөрийг шүүх хуралдааны өмнө бүрэн барагдуулсан. Энэ талаарх хүсэлтээ хохирогч, түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн. Дээрээс нь гэмт хэрэг хэдийгээр үйлдсэн боловч шүүгдэгчид ял оногдуулах хуульд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвөөс авсан лавлагаагаар шүүгдэгч Ц.М нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэсэн тодорхойлолт хавтаст хэрэгт хавсаргасан байгаа учраас тухайн хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх гэм буруутайд тооцохоос өмнө төлж барагдуулсан. Дээрээс нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөр үлдэж байгаа. Энийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг шүүх хэрэглэх боломжтой. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хохирлоо төлсөн байхыг шаардана гэсэн байгаа боловч энэ гэмт хэргийн шинж эрүүл мэндэд учирсан, амь насанд учирсан гэдэг шинжээрээ зүйл заалт маань бүрэн хангагддаг учраас шүүх энэ байдлыг харгалзан үзэж түүнийг гэмт хэргийн улмаас учирсан буюу эрүүл мэнд, талийгаачийн оршуулгын зардал, учирсан хохирлыг бүрэн нөхөж төлсөн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгөөч гэсэн саналтай байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 4 жил хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санкц нь өөрөө 2-оос 8 жилийн хорих ял оногдуулах интервалтай зүйл анги байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын гаргасан хүсэлт зэргийг онцгойлон анхаарч үзэж хорих ялын доод хэмжээг оногдуулах боломж байна гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчид хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж өмгөөлж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар Ц.Мгийн иргэний нэхэмжлэгч Ц.*******т учруулсан хохирол нь гэмт хэргийн хохиролд орох тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хохиролоо төлсөн гэж үзэх боломжгүй.” гэжээ.

Прокурорын “2019 оны 6 сарын 13-ны өдрийн 01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч Ц.Мд хадгалах хамгаалах үүргийг хүлээлгэсэн Ц.Мгийн эзэмшлийн (мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “...******* улсын дугаартай Бонго жи-2 маркийн авто машинаа би 2012 оны хавар Ц.Мд 1.500.000 төгрөгөөр зарж байсан. Ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Нэр шилжүүлээгүй. Ямар нэгэн маргаан байхгүй зарсан. Энэ машины эзэмшигч нь одоо Ц.М байгаа юм.” гэх мэдүүлэг /1хх-ийн 87 дугаар хуудас/) ******* улсын дугаартай 1996 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд улсын дугаар авсан цэнхэр өнгийн Киа-Бонго маркийн тээврийн хэрэгслийг хохирол нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.” гэжээ.  

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Мгийн “В” ангиллын №1040092 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлж, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын “В” ангилалын №577983 дугаартай жолооны үнэмлэх, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт хохирол бүрэн төлөгдсөн хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ц.*******т 4.928.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Мгээс гаргуулан олгох, шүүгдэгч Ц.Мд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8. 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Ц.Мг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Ц.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Ц.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Мгийн “В” ангиллын №1040092 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлж, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын “В” ангилалын №577983 дугаартай жолооны үнэмлэх, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, хохирол барагдуулах зорилгоор битүүмжилсэн ******* улсын дугаартай К.Бонго маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж иргэний нэхэмжлэгчийн хохирлоос барагдуулахыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мгээс 4.928.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Мд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлждүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН