| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00904/и |
| Дугаар | 1082 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1082
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2016/01082 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би
Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс 9-3б тоотод оршин суух, Дэмбэрэл овгийн Нямсүрэнгийн Энэбиш /РЭ81020571/,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс 9-3б тоотод оршин суух, Лхагва овгийн Нэргүйн Мөнхзаяа /ЦД85042404/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 20 782 242 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар нь 2014 оны 12 сарын 16-ны өдөр Хасбанктай 1300012370 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч дээрх зээлийн барьцаанд: Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах Г-000110646, Ү-1427001610 бүртгэлийн болон улсын дугаартай 33.75 мкв барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах 872 мкв талбайтай газрыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь уг зээлийг авснаас хойш байнга явцын болон сар дамнасан хугацаа хэтрэлтүүдийг гаргаж байсан.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж, зээл төлөхгүй байх хандлагыг байнга гарган өнөө маргааш гэж аргацаасаар өдий хүрсэн байна.
Зээлдэгч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар нь 1300012370 дугаартай зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг төлөлгүй 98 хүртэл хоногоор хугацаа хэтэрүүлэн зээлийг төлөөгүй байх ба 2016 оны 08 сарын 11-ний өдрийн байдлаар: 1300012370 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээл 19 285 714 төгрөг, зээлийн хүү 1 469 442 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 27 271 төгрөг нийт 20 782 242 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд 1300010210 дугаартай зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.7, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 20 782 242 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 862 төгрөгийн хамт Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах Г-000110646, Ү-1427001610 бүртгэлийн болон улсын дугаартай 33.75 мкв барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах 872 мкв талбайтай барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Миний бие Хас банкны Зуунмод салбартай зээлийн гэрээ байгуулан 27 000 000 төгрөгийг 1300012370 тоот эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба уг зээлийг графикийн дагуу төлөлт хийж явсан. 2015 оны 10 сараас эхлэн ачаа тээврийн ажил буурч 2016 оны 03 сараас эхлэн зээлээ хугацаанд төлж чадаагүй. Төлөлтийг минь багасгаж өгнө үү гэж удаа дараа өөрийн биеэр Хасбанкинд очиж хүсэлтээ гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Иймд бидний зүгээс банкны хохиролыг хашаа, байшингаа зарж байгаад хохирол төлбөргүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 782 242 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар нь 2014 оны 12 сарын 16-ны өдөр Хасбанктай 1300012370 дугаартай зээлийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах Г-000110646 Ү-1427001610 бүртгэлийн болон улсын дугаартай 33.75 мкв үйлчилгээний барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах 872 мкв талбайтай барилга, газрыг барьцаалсан байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан мөн энэ талаар зохигч талууд маргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилж буй 20 782 242 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 261 862 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 130 931 төгрөг, төрийн сангаас 130 931 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилж буй 20 782 242 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид 261 862 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нараас тэмдэгтийн хураамж 130 931 төгрөг, төрийн сангаас 130 931 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Энэбиш, Н.Мөнхзаяа нар сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Н.Энэбишийн эзэмшилийн Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 7-0 тоотод байрлах Г-000110646 Ү-1427001610 бүртгэлийн болон улсын дугаартай 33.75 мкв барилга, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 11-41 тоотод байрлах 872 мкв талбайтай үйлчилгээний барилга, газар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН