Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1081

 

 

 

 

 

          2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/01081

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,

Нэхэмжлэгч: Төв аймаг Баянцогт сумын 2 дугаар баг Сарлаг гэх оршин суух Арцат хайрхан овгийн Содномын Дагшаабүрд /ИС52110918/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг Аргалант сум Цагаан хөлтийн “Хонгор аривжих” хоршоо, Ламын гэгээн овгийн Цэрэндавгын Энхбаатар /ВП82112111/-д холбогдох

Ноосны урамшуулал 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Дагшаабүрд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Баяцогт сумын харъяат боловч, бидний одоо оршин сууж байгаа газар маань Аргалант суманд ойр байдаг болохоор бид замын ойрыг бодож хоршооныхоо хуулийнхаа дагуу Аргалант сумын Хонгор аривжих хоршоонд гишүүнээр элсэж, 2014 оноос эхэлж ноосоо тушаасан. 2014 онд тушаасан ноосны урамшуулал 1 200 000 төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй. Тухайн үедээ надаас ноос чинь хэмжээндээ хүрэхгүй байна гэж 60 000 төгрөг нэмж авсан. Иймд миний 2015 оны тушаасан 400 кг ноосны үнэ 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь 2015 онд миний тушаасан 3 ширхэг баримтыг надад олгоогүй мөртлөө, сумын төв рүү хүнээр явуулсан мөртлөө хэнээр хэзээ хэрхэн хүргүүлсэн нь тогтоогдоггүй, сумаас над руу яриагүй юм. Иймд миний 2015 онд тушаасан ноосны урамшууллын 800 000 төгрөгийг Хонгор аривжих хоршооноос гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Цэгмид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Хонгор аривжих хоршооны дарга Ц.Энхбаатараас 800 000 төгрөгөөс 620 000 төгрөгийг татгалзаж, 180 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 13-ны дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч Хонгор аривжих хоршоо, Ц.Энхбаатар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...С.Дагшаабүрдийн нэхэмжилсэн 180 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 13-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дагшаабүрд хариуцагч Хонгор аривжих хоршооны дарга Ц.Энхбаатарт  холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэгмид 800 000 төгрөгөөс 620 000 төгрөгийг татгалзаж, Хариуцагч Хонгор аривжих хоршоо, Ц.Энхбаатар 180 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 13-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд үлдээж,  хариуцагч Хонгор аривжих хоршоо, Ц.Энхбаатараас тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 11 875 төгрөг, төрийн сангаас 11 875 төгрөг тус тус нэхэмжлэгчид олгоно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Дагшаабүрд 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 620 000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Хонгор аривжих хоршоо, Ц.Энхбаатар 180 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 13-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Хонгор аривжих хоршоо, Ц.Энхбаатараас 11 875 төгрөг, төрийн сангаас 11 875 төгрөг тус тус  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН