| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/02408/И |
| Дугаар | 210/МА2026/01009 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01009
2026 05 06 210/МА2026/01009
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00760 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******холбогдох,
Авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах, 1,902,791 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ******* улсын дугаарын үнэд 76,150,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* болон ******* нь Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай 17/17 дугаар гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулан ************** 44 маркийн авто машиныг ******* худалдан авах, төлбөрт мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрх, 2017 оны ургацын улаан буудайгаар өгөхөөр тохиролцсон. Тус гэрээний үүрэгтэй холбогдуулан ******* нь Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган дараах байдлаар шийдвэрлүүлсэн.
Шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг баримтлан *******-аас 95,712,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлээс үлдэх 319,042,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу *******эс *******-д олгохоор шийдвэрлэсэн. Мөнгөн төлбөрийг хасаж үлдэх төлбөрийг *******төлж барагдуулсан бөгөөд өнөөдөр Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцоо дууссан.
Гэрээ байгуулах үеэс өнөөдрийг хүртэл ******* ************** 44 маркийн авто машины өмчлөгчөөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хүссэн боловч шалтгаангүйгээр татгалзаж өмчлөх эрхэнд халдсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шийдвэрт тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай дурдаагүй учир биелүүлэх боломжгүй, шийдвэрээ тодруулах хэрэгтэй гэсний дагуу Улсын Дээд шүүхэд Авто машин өмчлөх эрхийг хэрхэн ойлгох талаар, Хяналтын шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоолд тайлбар хийж бидэнд тусална уу гэсэн хүсэлт гаргахад тогтоол ойлгомжтой, тайлбарлах шаардлагагүй гэсэн хариу ирүүлсэн.
Иймд ********************* 44 маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг *******-д шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч авто машины татварын өр төлбөрт төлсөн 1,902,791 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* нь *******-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан ******* арлын дугаар бүхий, ************** маркийн авто машиныг худалдахаар тохиролцсон. ******* болон *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нар найзууд бөгөөд тус авто машиныг худалдахаар тохиролцох үедээ тухайн авто машины *******улсын дугаарыг *******буцаан өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон боловч худалдан авагч тал өнөөдрийг хүртэл авто машины улсын дугаарыг *******шилжүүлж өгөөгүй байдаг. Иймээс худалдан авагч нь харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй байх тул авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Хэрвээ *******улсын дугаарыг *******хүлээлгэн өгсөн тохиолдолд асуудлыг эв зүйгээр шийдэх боломжтой.
Мөн тээврийн хэрэгслийн албан татварт 1,902,791 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т албан татвар төлөгчийг Монгол улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасанчлан нэхэмжлэлд дурдсан 1,902,791 төгрөгийн албан татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой. Мөн Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1252 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 13-т ...гэрээний зүйл *******улсын дугаартай авто машиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 100,000 евротой тэнцэх мөнгөн хөрөнгийг шаардах эрх, 218,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайг нийлүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна гэж *******улсын дугаарыг 2017 оны 5 дугаар сард солих хүсэлт гаргасан зэргээс үзвэл тус маргаан бүхий авто машиныг ******* нь 2017 оны 5 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгааг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1.******* нь *******-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Бараа солилцоогоор худалдах гэрээ байгуулан ******* арлын дугаар бүхий, бор саарал өнгийн ************** маркийн авто машиныг худалдахаар харилцан тохиролцсон. Мөн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бий болсон тохиолдолд тус авто машины *******улсын дугаарыг ************** маркийн авто машинаас салгаж *******буцаан өгөхөөр амаар тохиролцсон. Гэвч худалдан авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бүрдсэн гэх боловч тохиролцсоны дагуу ********************* маркийн авто машинд байсан *******дугаарыг одоо болтол буцаан өгөөгүй, хэрхэн буцаан өгөх талаар огт дурдаагүй байдаг. Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1252 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 13-т ...гэрээний зүйл ******* улсын дугаартай авто машиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 100,000 евротой тэнцэх мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй, 218,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайг нийлүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна гэж тус маргаан бүхий авто машиныг *******-д шилжүүлэхэд *******дугаартай байсныг нотолж байна. ******* нь авто машины эзэмшлийг шилжүүлэн авч өмчлөгч *******зөвшөөрөлгүй, эрхгүй этгээд атлаа хууль бусаар *******улсын дугаарыг 9999 УНӨ, 3443 УБЦ гэж тус тус өөрчилсөн байдаг. Цаашлаад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 2.1-т зааснаас үзвэл ******* нь **************улсын дугаарыг буцаан өгөх эрх бүхий этгээд биш тул шүүхэд *******улсын дугаарыг *******өмчлөлд хэвээр үлдээхийг даалгах нэхэмжлэл гаргах боломжгүй байна.
Дээрх журмын 12.5-т Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна гэж заасан itoim сайтын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нийтлэлд ********** улсын дугаар дуудлага худалдаагаар 76,150,000 төгрөгт хүрсэн болохыг нийтэлсэн тул *******-аас *******улсын дугаарын үнэд 76,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
4.1. ******* нь бенз машиныг зарахдаа брабус гэж үнэтэй тоноглолоор тоноглосон, гоё номертой гэж тайлбарласан. Тэр үед талийгаач н.Батхүү ах нь Зам тээврийн сайд байсан. Тэгээд Зам тээврийн яам номер хуваарилдаг байхад 99, 11 гээд бүх азтай дугаарыг эд нар авч зүүдэг байсан. Чи хэзээ ч ийм дугаар авч чадахгүй, энэ дугаарыг манай ах авч өгсөн, ийм дугаар ганцхан бид нарын машинд байдаг, ийм давуу талуудтай учраас энэ машин 300,000 евро гэж надад хэлсэн. За авъя гээд эхлээд 100 мянган долларыг нь бэлнээр өгөөд, үлдэгдлийг нь улаан буудайгаар тооцоо хийгээд дууссан чинь гэнэт алданги өчнөөн юм нэхээд өөрсдөө намайг шүүхэд өгсөн. Барбус тоноглол гэдэг нь худлаа зүгээр хаяг наачихсан байсан нь тогтоогдсон. 2017 онд ******* улсын дугаар гэдэг чинь ийм байсан гээд Дээд шүүхийн тогтоол байна. Машины дугаар шилжүүлсэн гээд байгаа нь худлаа. ******* нь Авто тээврийн газарт ажиллаж байгаа хүн рүү утасдаад намайг очоод солиулчих гээд дугаарыг солиулсан байдаг. 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А222 дугаар тушаалаар батлагдсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна гэж заасан. Үүний дагуу ******* ******* дугаарыг дуудлага худалдаагаар оруулсан байна. Гэхдээ тухайн өдөртөө 2021 оны 2 сарын 17-ны өдрийн байдлаар 76,150,000 төгрөгт хүрсэн. Энэ үнээр ******* гэдэг дугаар зарагдаагүй. ******* ******* дугаарыг өнөөдөр 2025 онд 76,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. Тэгэхээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа *******улсын дугаарыг 76,150,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ************** маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг *******-д шилжүүлэн өгөхийг *******даалгаж, *******эс тээврийн хэрэгслийн татварын 1,902,791 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг, *******-аас 76,150,000 төгрөг гаргуулах тухай *******сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 115,597 төгрөг, хариуцагчийн төлсөн 538,700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан *******-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1.”...Нэхэмжлэгч нь хариуцагч *******тэй тухайн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахын өмнө *******улсын дугаарыг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Өмнө шийдсэн шийдвэрээр автомашины төлбөрийн маргаан буюу барабус тоноглолтой гэж өндөр үнээр авсан атал тийм тоноглолгүй байсан гэж л маргасан ба *******-д автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх асуудал яригдаагүй байсан тул ******* улсын дугаараа авч үлдэх асуудлыг огт дурдаагүй, улсын дугаарын асуудлыг хэлэлцээгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-т “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульчилсан. Талуудын хооронд улсын дугаарыг *******өмчлөлд хэвээр үлдээх аман гэрээ байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгчээс тухайн үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.
6.2. Мөн шүүх автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-т “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно. ” гэж зааснаас үзвэл авто машинаас салгаж зориулалтын дагуу ашиглах улсын дугаар нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект юм. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 01- ний өдөр “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-ээр WDB4632341х250535 арлын дугаар бүхий, бор саарал өнгийн ************** маркийн автомашиныг худалдахаар харилцан тохиролцсон буюу зөвхөн автомашин худалдсан, нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага ч “автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг *******-д шилжүүлэн өгөхийг даалгах” гэж тодорхойлсон, тухайн автомашин нь улсын дугаартай авто машин байх, ямар улсын дугаартай байх зэрэг нэхэмжлэгчид огт хамааралгүй. Нэхэмжлэгчээс тус *******улсын дугаарыг автомашинтай худалдан авсан *******улсын дугаарын өмчлөгч юм гэж маргадаггүй. Гэсэн атлаа *******өмчлөлд хэвээр үлдээхгүй гэж маргадаг ч үүнийгээ нотлоогүй. Бодит байдал дээр ******* болон ******* хоёр хоёулаа аман гэрээг хийсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 41.1, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т тус тус зааснаар үгийн шууд утгаар нь ойлгох ба "Бараа солилцоогоор худалдах гэрээ”-ний агуулгаас зөвхөн авто машин худалдсан болох нь тогтоогдоно. Нэхэмжлэгчээс ч энэхүү гэрээний дагуу энэхүү иргэний хэргээр гэрээний зүйл автомашины өмчлөх эрхийг л шаардаж байгаа. Автомашиныг худалдаж, эзэмшлийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон гэрээний дагуу авто машиныг тухайн үеийн улсын дугаартай нь эзэмшилд нь шилжүүлсэн асуудал болохоос улсын дугаарыг гэрээгээр шилжүүлээд байгаа зүйл биш юм. Улсын дугаарыг хэрхэх асуудал нь зөвхөн талуудын байгуулсан аман гэрээгээр зохицуулагдсан. Үүнийг энэхүү маргаан бүхий автомашин одоо 3443 УБЦ гэсэн улсын дугаартай байгаагаас бүрэн харж болно.
6.3. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна. *******-аас брабус тоноглолтой гэж үзээд гэрээнд заасан үнээр авсан, брабус тоноглолгүй байна гэж маргадаг. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд *******зүгээс “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-ний дагуу *******арлын дугаар бүхий, бор саарал өнгийн ************** маркийн авто машины үнийг нэхэмжилсэн буюу зөвхөн гэрээний төлбөр тооцоо, санхүүгийн маргааныг өмнө хянан шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь улсын дугаарыг тухайн автомашины үнэд оруулж тооцон, худалдаж авсан зэрэг тайлбар гаргадаггүй. Харин 2025 онд шүүхэд хандахдаа өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар хариуцагчид удаа дараа хандаад байхад шилжүүлж өгөхгүй байна гэж нэхэмжлэл дээрээ худал бичсэн. *******үлдэх *******улсын дугаарыг эрхгүй этгээд сольж, буцаан өгч чадахгүйд хүрсэн тул ******* рүү хандах биш шүүх рүү шууд хандсан байдаг. Улсын дугаар бол иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект тул төлбөрийн маргаанаар улсын дугаартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.
6.4. Хариуцагчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэдэг ч 2 хүн хоёулаа амаар гэрээ байгуулсныг тухайн 2 хүн л мэднэ өөр гэрчгүй. Иймээс аман гэрээг байгуулсан тухайн үеийн *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь шүүхэд өөрийн хүссэнээр тайлбар гаргах боломжийг бий болгосон. Нэхэмжлэгч бол хэзээ ч *******улсын дугаарыг өмчлөх эрхтэй талаар маргахгүй байгаа зөвхөн гэрээгээр тохиролцсон автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар маргаж байгааг шүүх харгалзаж үзээгүй.
6.5. Төлбөрийн маргааны тогтоолд *******улсын дугаартай авто машины эзэмших эрхийг ******* 2017 оны 05 сарын 01-ний өдөр шилжүүлэн авсан талаар маргаагүй гэснээс *******улсын дугаарыг худалдсан гэж дүгнээгүй. Цаашлаад тус *******улсын дугаарыг бид худалдчихсан тул маргаан бүхий авто машинд буцаан олгуулах, бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа.
Хариуцагчаас өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүднээс тухайн сонирхол татахуйц дугаарын дуудлага худалдааны үнийн баримтуудыг авто тээврээс гаргуулан авах, шинжээч томилуулж зах зээлийн дундаж үнийг тогтоолгох зэрэг хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хангаагүй атлаа хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
...Улсын дугаар нь өөрөө тус автомашины бүрдэл хэсэг биш, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг зэргээс үзвэл улсын дугаарын асуудал бол төлбөрийн маргаанаар шийдвэрлэгдэх ёсгүй. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан болон 2026 оны 01 сарын 15-ны өдрийн 760 дугаар шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл зөрчилтэй үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бараа солилцоогоор худалдах худалдан авах гэрээ байгуулж, дээрх автомашиныг *******улсын дугаарын хамт *******-ийн эзэмшилд 2017 оны 05 дугаар сард шилжүүлсэн. Уг маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нь *******улсын дугаарыг өгсний дараа өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж тайлбарладаг. *******улсын дугаар нь тухайн авто машинтай дагалдаж ирсэн дагалдах хэрэгсэл болохыг 3 шатны шүүхээр буюу Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1252 дугаартай тогтоолд дурдсан бөгөөд мөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Тодруулбал, тухайн үед нэхэмжлэгч байсан *******өмгөөлөгч “бид *******гэх содон дугаартай автомашиныг худалдан борлуулсан. Уг дугаар нь дуудлага худалдаагаар 100,000,000 гаруй төгрөгийн үнэлгээтэй байсан. Энэ дугаар нь тухайн авто машинтай дагалдаж очсон” гэж хяналтын шатны шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоолын 14.2-т талуудын тайлбараас үзвэл гэрээний зүйл болох автомашины үнийг тогтооход машины марк, өнгө, үйлдвэрлэсэн он, ашигласан хугацаа, машины дугаар, брабус, тоноглол зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байна гэж тодорхой дүгнэсэн.
7.2. ******* болон ******* нарын хооронд *******улсын дугаарыг буцааж өгсний дараа өмчлөх эрхийг шилжүүлнэ гэх тохиролцоо байгаагүй бөгөөд энэ талаар аман болон бичгийн хэлцэл хийгээгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар гэрээ байгуулагдсан, автомашины дугаарыг буцааж өгсөн тохиолдолд автомашиныг авна гэсэн агуулгатай зүйл яригдсан гэдэг нь үндэслэлгүй. Уг асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж автомашины үнэ төлбөр болох 95,000,000 төгрөгийг *******-аас 2024 оны 08 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дуусгавар болгосон Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх хуудас хэрэгт авагдсан. Манай компани нь 2025 оны 06 дугаар сард “**************” маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь “*******улсын дугаар нь миний өмч учир гэрчилгээг гаргаж өгөхгүй” гэж тайлбарладаг. Тухайн автомашины дугаар нь хариуцагч *******өмч биш бөгөөд уг дугаар нь автомашин худалдах худалдан авах гэрээний үнэд орсон бөгөөд энэ талаарх асуудал шийдвэрлэгдсэн. Автомашины улсын дугаарыг үнэлсэн бөгөөд үүний дагуу манай компани холбогдох төлбөр тооцоог барагдуулсан. Бид өмчлөх эрхээ шилжүүлж аваагүй ба 2017 оны 05 дугаар сараас хойш эзэмшиж байгаа. Өнөөдрийн байдлаар маргаан бүхий автомашиныг эзэмшиж, бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй гараашинд байлгаж байгаа. Нэхэмжлэгч нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй бөгөөд тэрээр автомашинтай холбоотой төлбөр тооцоог төлж барагдуулсан.
7.3. *******улсын дугаар нь холбогдох сайтад 76,000,150 төгрөгийн үнэ хүрсэн болох нь үзлэгээр тогтоогдсон боловч 2025 онд ******* ******* улсын дугаарыг 75,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй учир тухайн үед сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. ******* нь 2017 оноос хойш “**************” маркийн автомашиныг эзэмшилдээ авсан бөгөөд үүнээс үүдэж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж чадаагүй учраас жил болгоны оношилгоо, татварын төлбөрийг төлөөгүй 1,900,000 төгрөгийн татварын өртэй болсон. Бид уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэдий ч анхан шатны шүүх нэхэмжлэгчийг уг автомашиныг эзэмшиж ашиглаж байсан учраас өөрөө төлөх ёстой гэж нэмэгдүүлсэн шаардлагыг хангахаас татгалзсан. Манай компани нь уг шийдвэрт холбогдуулж гомдол гаргаагүй. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын гол үндэслэл болсон аман хэлцэл нь бодит байдалд байгуулагдаагүй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд татгалзлаа нотлох ёстой. Гэтэл талуудын хооронд дээр дурдсан агуулгаар тохиролцоо хийгдээгүй бөгөөд аман хэлцэл байгуулагдаагүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд ******* нь өөрийн биеэр оролцдоггүй байсан. Талууд бие биеэ таньдаг байсан бөгөөд автомашины гэрчилгээг өгөхийг шаардахад тэрээр нэхэмжлэгчтэй уулздаггүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах, тээврийн хэрэгслийн татварт төлсөн 1,902,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... ************** маркийн авто машиныг худалдан авагч буюу ******* нь тухайн авто машины ******* улсын дугаарыг *******буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул авто машины өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, 1,902,791 төгрөгийн албан татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой...” гэж маргасан.
Улмаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан ******* улсын дугаарын үнэд 76,150,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, ******* улсын дугаарыг буцааж өгнө гэж тохирсон гэдэг нь худлаа, брабус тоноглолтой, *******гэсэн гоё дугаартай гэж өндөр үнээр авсан, 76,150,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаартай шийдвэрээр, *******нэхэмжлэлтэй *******-д холбогдох Бараа солилцоогоор худалдах гэрээний үүрэгт 414,754,666 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ************** маркийн авто машины үнийг 180,000 еврогийн үнэтэй болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091 төгрөгийг, улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нийт 156,993,491 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэж,
*******-иас 236,167,627 төгрөг гаргуулан *******олгож, 178,587,039 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс *******эс 39,710,400 төгрөг гаргуулан *******-д олгож, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ************** маркийн авто машины үнийг 180,000 еврогийн үнэтэй болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-13-15/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, *******-иас 16,289,526 төгрөг гаргуулан *******олгож, нэхэмжлэлээс үлдэх 398,465,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна./хх-16-19/
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоолоор, *******-иас 95,712,126 төгрөг гаргуулан *******олгож, нэхэмжлэлээс үлдэх 319,042,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн заалтад зохих өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-8-12/
3.1 Дээр дурьдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоолын хянавал хэсгийн 14.2-т “...Талуудын тайлбараас үзвэл гэрээний зүйл болох автомашины үнийг тогтооход машины марк, өнгө, үйлдвэрлэгдсэн он, ашигласан хугацаа, машины дугаар, брабус тоноглол зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Эдгээр үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас уг машин нь үнийн хувьд энгийн машинаас илүү үнэтэй байсан нь тогтоогджээ...” гэж дүгнэж, машины үнийг хариуцагч *******-иас гаргуулж нэхэмжлэгч *******олгосон тул энэ үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.
3.2 Ийнхүү Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэр /хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол/-ийг ******* биелүүлж, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон баримт хэрэгт авагдсан. /хх-73/
4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-ний үүргийн биелэлтийн маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.
5. Нэхэмжлэгч ******* нь дээрх шийдвэрийн дагуу маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийг төлсөн боловч хариуцагч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар дээрх шийдвэрийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийг эрх бүхий этгээд хийгээгүй тул нэхэмжлэл гаргасан талаараа тайлбарлана.
5.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр, нэхэмжлэгч ******* нь ************** маркийн автомашиныг хариуцагч *******эс худалдан авсан гэрээний маргааныг шүүх шийдвэрлэж, автомашины үнийг ******* шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан байх тул автомашины өмчлөх эрх буюу тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагчид холбогдуулан шаардах эрхтэй гэж үзнэ.
5.2 Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг ******* улсын дугаарыг *******буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул авто машины өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэж марган, улмаар уг дугаарын үнийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь ******* улсын дугаарыг хариуцагч *******үлдээхээр амаар тохиролцон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлсныг шүүх мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх залруулна.
Учир нь, хариуцагч нь талуудын хооронд аман гэрээ байгуулж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүссэн нь тогтоогдоогүй. Иймд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийн зөрчилтэй холбогдуулан хохирол шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байхад үүрэг зөрчсөнөөс үүдэлтэй хохирол шаардах эрх мөн үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримталсан өөрчлөлт шийдвэрт оруулна.
5.3 Үндсэн нэхэмжлэлээс автомашины татвар 1,902,791 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдэлд зохигч гомдол гаргаагүйг дурдана.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Бараа солилцоогоор худалдах гэрээ”-гээр зөвхөн автомашин худалдаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь ******* улсын дугаарыг хариуцагч *******үлдээхээр аман гэрээ байгуулсан, нэхэмжлэгч уг гэрээгээ биелүүлээгүй тул хариуцагч Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлын тухайд;
6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлээр шаардсан ******* улсын дугаарын үнийг өөрөө нотлох үүрэгтэй, үнэлгээг эрх бүхий этгээдээр үнэлүүлж баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой. Харин ийнхүү ирүүлсэн үнэлгээнд эсрэг тал маргасан тохиолдолд шүүх шинжээч томилуулах болон нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэх тул шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгахгүй.
7. Дээрх үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэхь заалтад “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ