Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч М.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907000920114 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамтаар ******* тоотод оршин суух,

            урьд Дорноговь аймгийн Замын үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 жил хорих ял шийтгэснийг Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Дорноговь аймгийн Замын үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн /**********/ дугаартай, ******* овогт Б.Н.

            Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Яллагдагч Б.Н нь *******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх хүнсний дэлгүүрийн гаднаас 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.*******ын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Н нь *******ны нутаг дэвсгэрт байрлах “*******” гэх хүнсний дэлгүүрийн гаднаас 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.*******ын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ий өгсөн “...Наадам өнгөрөөгөөд Багахангай дүүрэгт гээд найзындаа очсон. Тэгээд найзындаа очиж уусан. Тэгсэн авгай нь уурлаад орой болсон байхад гэрээсээ хөөсөн. Тэгээд найзынхаа гэрээс гараад явсан. Тэгээд дэлгүүрийн гадаа нэг унадаг дугуй байхаар нь унаад явсан. Явж байх замд бороо ороод портер машинд дайгдаад хот орсон. Вокзалын Тоса захын ойролцоо хүнд 2, 3 шил архиар дугуйгаа зарсан. Тэр хүн 100.000 төгрөгөнд юм авч өгье гэж байсан. Миний буруу” гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 16-ны хооронд *******нд байдаг “*******” гэх дэлгүүрийн гаднаас цагаан өнгийн олон араатай бүдүүн рамтай унадаг дугуй алдсан. Тэгээд сураглаад байсан танихгүй залуу аваад явсан байсан. Б.Н гэх залуу надад 450.000 төгрөгийг 2 хувааж манай эхнэрийн дансаар шилжүүлсэн. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Шүүх хуралд оролцохгүй. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн өгсөн “...Би *******ын ийн төрсөн ээж нь байгаа юм. Миний айлын бага хүүхэд. Би хэргийн талаар нарийн сайн учрыг мэдэхгүй. Манай нөхөр ******* мэдэж байгаа. Би хүүхдийнхээ унадаг дугуйг 2017 оны 5 дугаар сард 550.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 450.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Одоо бидэнд хохирол гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн “...Б.Н манайд ирээд 2-3 хоноод Замын-Үүд рүү явчихдаг. Хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр наадмын амралтаар ирээд явсан.” гэх мэдүүлэг /хх*ийн 21 дүгээр хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн №01/22 дугаар шинжээчийн дүгнэлт “Унадаг дугуй 1 ш, ажиллаж байсан, 450.000 төгрөг” /хх-ийн 27 хуудас/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдол саналгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасан, хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч нь хэрэг үйлдсэнээс хойш Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замд зүтгүүрийн депогийн туслах машинистаар үндсэн ажилтнаар ажилд орсон зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдож тухайн гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байх тул түүнд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хохирогчид хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. ******* овогт Б.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Б.ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэгийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Б.Нд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэтээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.БАЯСГАЛАН