Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1404

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч А.А, П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, П.А нарт холбогдох эрүүгийн 1806 04110 0507 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Ар 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь Эхийн 7 дугаар гудамжны 242 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Дүүргийн 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ялаар, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн ,,,,,,,,,,,,,,,, дугаартай,

 

Монгол Улсын иргэн, П.М 1996 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 67-29 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн ................ дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.А нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүгдэгч П.М нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод иргэн А.Атай маргалдаж архины шилээр түүний чигчий хурууг зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдожээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.А, П.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Аын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхзаяагийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч П.Мгийн өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “..сүүлд 2018 оны 5 дугаар сарын 3-нд ирээд мөн надтай хамт баймаар байна хайртай, өөр хүнд алдмааргүй байна гэх утгатай юм яриад байсан тэр үед миний найз залуу Эрдэнэцогт залгаад утсаар яриад 00 орчихоод ярьж дуусаад гарч иртэл намайг шууд нүүр лүү цохисон. Тэгээд миний нүд харанхуйлаад ухаан алдчихсан байсан. Нэг мэдэхэд цус нөжтэйгээ холилдсон, гэр орон битүү цус болсон байсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч П.Мгийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “..толины урд байсан манай найз залуу Хаагий бид хоёрын хамт авхуулсан зургийг харчихаад Алдарын уур хүрсэн. Алдар тухайн зургийг барьж аваад шууд шатаагаад эхэлсэн тэгэхээр нь би шууд болиочээ гээд зургаа булааж авах гэсэн чинь Алдар намайг толгой руу гараараа цохиж, тэгээд л би газар уначихсан. Тэгээд намайг дээрээс зодож, нүдээд эхэлсэн. Би тухайн үед хаашаа яаж зодоод байгааг сайн харж ойлгоогүй. Одоо миний биед тархи толгой доргисон, толгой энд тэндгүй хавантай, мөн цээж хөх хэсэгт хөндүүр орсон байна” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад А.Аын яллагдагчаар өгсөн: “..зүүн гараараа савсан чинь Мөнхзаяагийн хамар хэсэгт санаандгүй хүчтэй алгадсан. Гэтэл Мөнхзаяа алгадуулаад шууд хойш савж унахдаа толгойн дагз хэсгээрээ сандал мөргөж газар унасан. Тэгээд орилж босч ирээд чамайг алнаа гээд байсан. Тэгээд би өөрийн өмсөж ирсэн цагаан өнгийн юүдэнтэй цамцаа наад толгойноос чинь цус гарч байна май энэ цамцыг толгой дээрээ тавь гэж хэлээд түргэн дуудаж үзүүлэх шаардлагатай байсан учир би гарч зугтсан. Тэгээд лифтээр буусан чинь дуудлагаар цагдаа нар өөдөөс ирж таараад цагдаа нарын хамт би буцаад орж түргэн дуудаж Мөнхзаяаг эмчид үзүүлээд бид хоёр түргэний машинаар Гэмтэл Согог Судлалын үндэсний төв рүү явсан юм. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх. 2018 оны 5 дугаар сарын 4-нд гэртээ хариад байж байтал 1, 2 өдрийн дараа цагдаад хандсанд байсан. Тэгээд энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа уулзаж, утсаар ярьж, фэйсбүүкээр харилцаад зүгээр явалдаж байсан тэгээд бид 2018 оны 7 дугаар сарын 7-ноос хойш Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод гэрт нь хоёулаа хамт хонож байхдаа буюу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2 литрийн нэг том пиво болон 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан чинь Мөнхзаяа согтчихоод 2018 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө болсон асуудлын талаар ярьж асгам тавиад байхаар нь цээжин тус газар нь нэг удаа түлхсэн чинь шалан дээр унаад босч ирээд гараа атгаад намайг цохих гээд байхаар нь би зүгээр байгаач гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан чинь орилж чарлаад байхаар нь би хувцасаа өмсөөд гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн -120-123 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн №5879 дүгээр “..П.Мгийн биед тархи доргилт, дагзанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

 /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 20-

ны өдрийн №8857 дугаар “..П.Мгийн биед цээж, зүүн бугалга, баруун тохой, зүүн гуя, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, хэвлийд зулгаралт, цээжний хэнхэнцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо тус бүр нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

           /хх-ийн 61 дүгээр хуудас/,

           Гэрэл зургийн үзүүлэлт

           /хх-ийн 1-9 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч А.Аын өгсөн: “..Тэгээд Мөнхзаяа бид 2 тухайн таксигаар Мөнхзаяагийн гэрт буюу Баянзүрх дүүргийн 15 хороо 67-29 тоотод ирсэн. Гэрт нь ортол Мөнхзаяагаас өөр хүн байгаагүй ба нэг шил Хараа архи байсан. Тухайн архийг бид хоёр хувааж уугаад унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 5 сарын 3-ны өдөр Мөнхзаяа бид хоёр шөнө оройтож унтсан учир өдөр 14 цагийн үед сэрсэн. Сэрээд Мөнхзаяа шартаж үхлээ архи юмуу пиво авч уух уу гээд байсан. Тухайн үед надад мөнгө байхгүй учраа хэлэхэд миний картанд 10.000 төгрөг байгаа чи гараад пиво авчих гэсэн. Тэгээд би Мөнхзаяагийн картыг нь авч дэлгүүр гараад 2 литрийн савалгаатай 1 боргио пиво, тамхитай авч ороод бид хоёр хувааж уусан. Хэсэг хугацааны дараа Мөнхзаяа ээж рүүгээ яриад 15.000 төгрөг шилжүүлж аваад тухайн мөнгөөр нь бид хоёр 0.75 литрийн савалгаатай 1 шил Хараа архи авч уусан. Архиа хувааж ууж архи ч шилнийхээ доогуур бага зэрэг үлдсэн байсан харин Мөнхзаяа их согтсон байсан. Тэгээд би эрүүн дээрх сорвио толинд хараад энэ ёстой арай болсон байна шүү гэж зүгээр хэлсэн чинь Мөнхзаяа чи ер нь урд хойдох юмаа сөхөөд яагаад байгаа юм, надтай уулзахгүй гэж над руу агсарч эхэлсэн. Тэгээд Мөнхзаяа нь ууж байсан архиныхаа шилийг барьж байгаад газар цохиж хагалаад хагархай хэсгийг нь над руу харуулж бариад чамайг алчихна шүү хүүрээ гэсэн. Тэгэхээр нь би болиулах гэсэн боловч над руу алчихна шүү гээд  шилээрээ чичээд, савчаад байсан. Тэгээд би боль гээд Мөнхзаяагийн зүүн гарнаас нь зүүн гараараа барьж авсан чинь шил барьж байсан баруун гараараа миний зүүн гар руу чичиж байгаад миний зүүн гарын чигчий хурууны өндгөн хэсэгт шилээр зүсэж гэмтээсэн. Тухайн үед миний зүүн гарын чигчий хурууны өндгөн хэсэгт зүсэгдэж цус их гарч байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ үүнийг хар л даа гээд зүүн гараараа савсан чинь Мөнхзаяагийн хамар хэсэгт санаандгүй хүчтэй алгадсан. Тухайн үед Мөнхзаяагийн толгойн дагз орчим газраас цус гарч байсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад П.Мгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 4-ний орой 22 цагийн орчим манай гэрийн хаалгыг тогших чимээ гарахаар нь би хаалгаа тайлсан, тэгсэн бид гэртээ ороод удаагүй байж байтал миний утас дуугарсан чинь Алдар миний гар утсыг булааж аваад, хэн юм наадах чинь гэж асуугаад миний гар утсыг булааж аваад газар шидээд толгой руу гараараа цохиод намайг ухаан алдуулсан байсан. Тухайн үед би ухаан алдсан байсан учраас юу болсныг мэдэх боломж байгаагүй. Харин Алдарын биед учирсан гэмтлийг хэзээ, хаанаа хэрхэн учирсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №6091 дүгээр “...А.Аын биед зүүн сарвууны чигчий хурууны өндөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

 /хх-ийн 58 дүгээр хуудас/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.                                                                                            

           Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч А.А нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан мөн согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”,

           Шүүгдэгч П.М нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод иргэн А.Атай маргалдаж архины шилээр түүний чигчий хурууг зүсэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Аын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхзаяагийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч П.Мгийн өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “..сүүлд 2018 оны 5 дугаар сарын 3-нд ирээд мөн надтай хамт баймаар байна хайртай, өөр хүнд алдмааргүй байна гэх утгатай юм яриад байсан тэр үед миний найз залуу Эрдэнэцогт залгаад утсаар яриад 00 орчихоод ярьж дуусаад гарч иртэл намайг шууд нүүр лүү цохисон. Тэгээд миний нүд харанхуйлаад ухаан алдчихсан байсан. Нэг мэдэхэд цус нөжтэйгээ холилдсон, гэр орон битүү цус болсон байсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч П.Мгийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “..толины урд байсан манай найз залуу Хаагий бид хоёрын хамт авхуулсан зургийг харчихаад Алдарын уур хүрсэн. Алдар тухайн зургийг барьж аваад шууд шатаагаад эхэлсэн тэгэхээр нь би шууд болиочээ гээд зургаа булааж авах гэсэн чинь Алдар намайг толгой руу гараараа цохиж, тэгээд л би газар уначихсан. Тэгээд намайг дээрээс зодож, нүдээд эхэлсэн. Би тухайн үед хаашаа яаж зодоод байгааг сайн харж ойлгоогүй. Одоо миний биед тархи толгой доргисон, толгой энд тэндгүй хавантай, мөн цээж хөх хэсэгт хөндүүр орсон байна” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад А.Аын яллагдагчаар өгсөн: “..зүүн гараараа савсан чинь Мөнхзаяагийн хамар хэсэгт санаандгүй хүчтэй алгадсан. Гэтэл Мөнхзаяа алгадуулаад шууд хойш савж унахдаа толгойн дагз хэсгээрээ сандал мөргөж газар унасан. Тэгээд орилж босч ирээд чамайг алнаа гээд байсан. Тэгээд би өөрийн өмсөж ирсэн цагаан өнгийн юүдэнтэй цамцаа наад толгойноос чинь цус гарч байна май энэ цамцыг толгой дээрээ тавь гэж хэлээд түргэн дуудаж үзүүлэх шаардлагатай байсан учир би гарч зугтсан. Тэгээд лифтээр буусан чинь дуудлагаар цагдаа нар өөдөөс ирж таараад цагдаа нарын хамт би буцаад орж түргэн дуудаж Мөнхзаяаг эмчид үзүүлээд бид хоёр түргэний машинаар Гэмтэл Согог Судлалын үндэсний төв рүү явсан юм. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх. 2018 оны 5 дугаар сарын 4-нд гэртээ хариад байж байтал 1, 2 өдрийн дараа цагдаад хандсанд байсан. Тэгээд энэ хэрэгт шалгагдаж байх хугацаандаа уулзаж, утсаар ярьж, фэйсбүүкээр харилцаад зүгээр явалдаж байсан тэгээд бид 2018 оны 7 дугаар сарын 7-ноос хойш Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 67 дугаар байрны 29 тоотод гэрт нь хоёулаа хамт хонож байхдаа буюу 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2 литрийн нэг том пиво болон 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан чинь Мөнхзаяа согтчихоод 2018 оны 5 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө болсон асуудлын талаар ярьж асгам тавиад байхаар нь цээжин тус газар нь нэг удаа түлхсэн чинь шалан дээр унаад босч ирээд гараа атгаад намайг цохих гээд байхаар нь би зүгээр байгаач гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан чинь орилж чарлаад байхаар нь би хувцасаа өмсөөд гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн -120-123 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн №5879 дүгээр “..П.Мгийн биед тархи доргилт, дагзанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

 /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 20-

ны өдрийн №8857 дугаар “..П.Мгийн биед цээж, зүүн бугалга, баруун тохой, зүүн гуя, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, хэвлийд зулгаралт, цээжний хэнхэнцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо тус бүр нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

           /хх-ийн 61 дүгээр хуудас/,

           Гэрэл зургийн үзүүлэлт

           /хх-ийн 1-9 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад хохирогч, шүүгдэгч А.Аын өгсөн: “..Тэгээд Мөнхзаяа бид 2 тухайн таксигаар Мөнхзаяагийн гэрт буюу Баянзүрх дүүргийн 15 хороо 67-29 тоотод ирсэн. Гэрт нь ортол Мөнхзаяагаас өөр хүн байгаагүй ба нэг шил Хараа архи байсан. Тухайн архийг бид хоёр хувааж уугаад унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 5 сарын 3-ны өдөр Мөнхзаяа бид хоёр шөнө оройтож унтсан учир өдөр 14 цагийн үед сэрсэн. Сэрээд Мөнхзаяа шартаж үхлээ архи юмуу пиво авч уух уу гээд байсан. Тухайн үед надад мөнгө байхгүй учраа хэлэхэд миний картанд 10.000 төгрөг байгаа чи гараад пиво авчих гэсэн. Тэгээд би Мөнхзаяагийн картыг нь авч дэлгүүр гараад 2 литрийн савалгаатай 1 боргио пиво, тамхитай авч ороод бид хоёр хувааж уусан. Хэсэг хугацааны дараа Мөнхзаяа ээж рүүгээ яриад 15.000 төгрөг шилжүүлж аваад тухайн мөнгөөр нь бид хоёр 0.75 литрийн савалгаатай 1 шил Хараа архи авч уусан. Архиа хувааж ууж архи ч шилнийхээ доогуур бага зэрэг үлдсэн байсан харин Мөнхзаяа их согтсон байсан. Тэгээд би эрүүн дээрх сорвио толинд хараад энэ ёстой арай болсон байна шүү гэж зүгээр хэлсэн чинь Мөнхзаяа чи ер нь урд хойдох юмаа сөхөөд яагаад байгаа юм, надтай уулзахгүй гэж над руу агсарч эхэлсэн. Тэгээд Мөнхзаяа нь ууж байсан архиныхаа шилийг барьж байгаад газар цохиж хагалаад хагархай хэсгийг нь над руу харуулж бариад чамайг алчихна шүү хүүрээ гэсэн. Тэгэхээр нь би болиулах гэсэн боловч над руу алчихна шүү гээд  шилээрээ чичээд, савчаад байсан. Тэгээд би боль гээд Мөнхзаяагийн зүүн гарнаас нь зүүн гараараа барьж авсан чинь шил барьж байсан баруун гараараа миний зүүн гар руу чичиж байгаад миний зүүн гарын чигчий хурууны өндгөн хэсэгт шилээр зүсэж гэмтээсэн. Тухайн үед миний зүүн гарын чигчий хурууны өндгөн хэсэгт зүсэгдэж цус их гарч байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ үүнийг хар л даа гээд зүүн гараараа савсан чинь Мөнхзаяагийн хамар хэсэгт санаандгүй хүчтэй алгадсан. Тухайн үед Мөнхзаяагийн толгойн дагз орчим газраас цус гарч байсан” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад П.Мгийн яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 4-ний орой 22 цагийн орчим манай гэрийн хаалгыг тогших чимээ гарахаар нь би хаалгаа тайлсан, тэгсэн бид гэртээ ороод удаагүй байж байтал миний утас дуугарсан чинь Алдар миний гар утсыг булааж аваад, хэн юм наадах чинь гэж асуугаад миний гар утсыг булааж аваад газар шидээд толгой руу гараараа цохиод намайг ухаан алдуулсан байсан. Тухайн үед би ухаан алдсан байсан учраас юу болсныг мэдэх боломж байгаагүй. Харин Алдарын биед учирсан гэмтлийг хэзээ, хаанаа хэрхэн учирсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

/хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №6091 дүгээр “...А.Аын биед зүүн сарвууны чигчий хурууны өндөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

 /хх-ийн 58 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.А, П.М нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А, П.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.А, П.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр А.А, П.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буриад овогт Пүрэвдоржийн Мөнхзаяа, Боржигин овогт Амаржаргалын Алдар нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А, П.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А, П.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ