| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/02306/И |
| Дугаар | 210/МА2026/01018 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01018
2026 05 06 210/МА2026/01018
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00417 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие ******* нь *******2016 оны 11 дүгээр сард мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, 2023 оны 7 дугаар сараас эхлэн банкны стратеги төлөвлөлт, гүйцэтгэх захирлын ажлын болон дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хариуцсан албаны дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
1.2. *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 дугаартай *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
*******бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу *******уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэл хяналтын алба нь зөвхөн нэршил өөрчлөгдсөн байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй.
1.3. Мөн Хөгжлийн банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулга болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байна.
1.4. *******-д хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргаж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэл 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарсан бөгөөд тус өдрөө гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга *******ажиллаж байсан ажлын байр хасагдсан. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 5,700,000 төгрөгөөр тооцож нийт 5 сарын тэтгэмж болох 28,500,000 төгрөгийг олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт энэ хуулийн 80.4-д заасны заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч *******2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Хүсэлттэй холбогдуулан гүйцэтгэх захирлын цохолт дээр түүний гаргасан саналуудыг мөн тусгасан. Байгууллагаас түүний өмнө нь ажиллаж байсан хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой ажлын байрыг санал болгосон боловч ажилтан татгалзсан.
2.2. *******бүтцийн өөрчлөлтөөр Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан буюу тухайн албаны даргын чиг үүрэгтэй ижил чиг үүрэг бүхий ажлын байр байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 6 сарын тэтгэмжтэй ажлаас чөлөөлөх хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх захирлаас мэдэгдэл олгосон. Мэдэгдлийн дагуу түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. *******ийг ажлаас чөлөөлөх тушаал нь хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд нийцсэн тушаал шийдвэр юм.
2.3. *******Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад банкны зохион байгуулалтын бүтцийн зураглалыг баталсан. Зураглал дээр өмнө нь *******ажиллаж байсан гэх Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба байхгүй болсон. Өмнө нь ажлын албанд хамаарагдаж байсан нэгж, одоо ажлын албаны чиг үүрэг нь өөрчлөгдсөн. Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба нь шинэ бүтцээр 3 хэсэгт хуваагдаад, 3 өөр чиг үүрэгтэй хэлтэс болсон. *******ажлын байр хасагдсан гэдэг нь ТУЗ-ийн тогтоолоор нотлогдож байгаа. *******хийж гүйцэтгэж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүргийг мэргэжлийн түвшинд явуулах үүднээс 3 тусдаа буюу Стратеги төлөвлөлт бодлогын хэлтэс, Хяналт шалгалтын хэсэг, Гүйцэх захирлын ажлын алба болгосон. *******ийг хүсэлтээ өгөх үед Стратеги төлөвлөлт бодлогын хэлтэст ажиллах санал тавьсан боловч татгалзсан. Хяналт шалгалтын хэлтэст мөн санал тавихад хариу хэлээгүй. Эрсдэлийн бодлогын хэлтэст өөрөө хүсэлт гаргасан. Гэхдээ Эрсдэлийн удирдлагаар мэргэшсэн ажилтан авч ажиллуулах шаардлагатай байсан учраас түүний саналыг хүний нөөц судалж шийдвэрлэхээр түр орхисон байдаг. ******* хүсэлт гаргах үедээ өөрийнх нь ажлын байр хасагдсаныг хүлээн зөвшөөрсөн учраас тэтгэмж авах хүсэлтээ гаргасан. Эрхийнхээ дагуу хүсэлтээ гаргаж эрхээ хэрэгжүүлсэн, тэтгэмжээ авсан. Гэвч дараа нь өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэхийн тулд маргаан үүсгэж байгаа нь хуульд нийцэхгүй, шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг хариуцагч *******-ийн “Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга”-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 115,089,236 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх олговор болох 115,089,236 төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч *******нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 803,596 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга ажлын байрны чиг үүрэг, тодорхойлолтыг шинэ бүтэц зохион байгуулалтаар байгуулсан Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газар, Ажлын албаны чиг үүрэгтэй харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, агуулгын хувьд давхацсан зүйлүүд байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг 80.1.1-т зааснаар ажлын байр хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
4.2.*******гүйцэтгэх захирлын 2022 оны А-57 дугаартай чиг үүрэг батлах тухай тушаалын хавсралтын 24 дүгээр зүйлд Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүргийг тусгасан. Тус алба нь Стратеги, бизнес төлөвлөгөөний чиглэлээр 8 чиг үүрэг, Дотоод хяналт шалгалтын чиглэлээр 5 чиг үүрэг, Гүйцэтгэх захирлын ажлын албаны чиглэлээр 5 чиг үүрэг нийт 18 чиг үүргийн хүрээнд ажиллаж байсан. Гүйцэтгэх захирлын 2025 оны А/4 дугаартай тушаалаар чиг үүрэг, орон тоо, төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 37 дугаартай тогтоолоор зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. Дээрх өөрчлөлтөөр 8 чиг үүрэг бүхий зах зээлийн судалгаа, төслийн хөгжүүлэлтийн хэлтэс, 10 чиг үүрэг бүхий Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтэс, 9 чиг үүрэг бүхий Маркетинг, олон нийттэй харилцах хэлтэс гэсэн нийт 27 чиг үүрэг бүхий 3 хэлтсээс бүрдэх Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газар болсон. Анхан шатны шүүх хуучин бүтэц дэх Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны 18 чиг үүргийн зөвхөн хоёр чиг үүрэг дэх зарим нэг үг хэллэг нь шинэ бүтэц дэх Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын 27 чиг үүргийн мөн хоёр чиг үүрэг дэх үг хэллэгтэй адил гэсэн шалтгаанаар банкны бүтцийн дээрх хоёр нэгжийг адилтган үзсэн нь үндэслэлгүй. Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны чиг үүрэгтэй ижил чиг үүрэг бүхий нэгж шинэ бүтцэд байхгүй буюу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр бодитоор хасагдсан. Гэтэл анхан шатны шүүх ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дүгнэлгүй, зөвхөн алба хэлтсийн чиг үүрэгт үндэслэн хоёр хэсэгт үг хэллэг төстэй байсан шалтгаанаар Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.3.Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч *******д Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн захирлын ажлын байр, Хяналт, шалгалтын хэлтсийн захирлын ажлын байр тус тус санал болгоход тэрээр татгалзсан. Энэхүү үйл баримт нь 2025 оны 01 дүгээр 28-ны өдрийн *******өргөдөл, түүнд бичигдсэн гүйцэтгэх захирлын цохолтын агуулга, нотлох баримтуудаар тус тус нотлогддог ба энэ талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12.3-т гүйцэтгэх захирлын 2022 оны А/57 дугаар тушаалаар баталсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны Стратеги, бизнес төлөвлөлтийн чиг үүргийг Гүйцэтгэх захирлын 2025 оны А/4 дугаартай тушаалаар баталсан Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн чиг үүрэгтэй харьцуулан дүгнэсэн атал Гүйцэтгэх захирлын 2022 оны А/57 дугаар тушаалаар баталсан Бизнес төлөвлөлт, Гүйцэтгэлийн хяналтын албаны Дотоод хяналт шалгалтын чиглэлээр 24.2.1-24.2.5 заасан чиг үүрэг нь гүйцэтгэх захирлын 2025 оны А/4 дугаартай тушаалаар баталсан Хяналт шалгалтын хэлтсийн чиг үүрэгтэй адил байхад анхан шүүх энэ хэсэгт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан ч ажил олгогчийн зүгээс *******д боломжит бүх ажлын байрыг санал болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан хэдий ч ******* нь 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авахын тулд ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан.
Иймд банк 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *******д ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч улмаар ажлаас чөлөөлсөн. *******урьд эрхэлж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр бодитоор хасагдсан, дээрх шалтгаанаар ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг ******* гаргасан буюу хөдөлмөрийн гэрээний талууд энэ талаар тохиролцоонд хүрсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын 2025 оны Б/14 дугаартай тушаал хуульд нийцсэн.
4.4. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан бол би Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын захирлын ажлын байранд ажиллах ёстой байсан гэж тайлбарладаг. Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газрын өмчит үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, тухайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээд болохын хувьд бусад хуулийн этгээдээс ялгаатай. Энэ хүрээнд *******Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан *******Гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газрын захирлыг нээлттэй сонгон шалгаруулах журам” үйлчилдэг. Тус журмаар газрын захирлыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог тул гүйцэтгэх захирал дур мэдэн *******ийг газрын захирлаар томилох нь хууль зүйн хувьд боломжгүй байсан.
4.5. Анхан шатны шүүхийн ******* Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 37 дугаартай тогтоолоор баталсан зохион байгуулалтын бүтцэд "Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын алба” гэсэн нэгж байхгүй буюу Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга гэсэн *******огт байхгүй албан тушаалд тогтоосон нь үндэслэлгүй байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэлгүй, бичмэл нотлох баримт болох чиг үүрэг баталсан тушаалыг буруу тайлбарлан хэрэглэж, ажлын байрны тодорхойлолтыг дүгнэлгүй орхигдуулж хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргаснаар Монгол Улсын *******хөдөлмөр зохион байгуулалт хийх эрхийг үгүйсгэж, ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт тооцон 115,0 сая төгрөгийн төлбөр гаргуулж төрийн өмчит банканд хохирол учруулж байгаад гомдолтой байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Намайг өргөдөл өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан, өдөрт 4-5 удаа албан тушаал санал болгож, гүйцэтгэж байсан чиг үүргийг өөрчилж, төөрөгдөл үүсгэж байсан. Мөн миний удирдлага дор ажиллаж байсан ажилчдыг үндсэн ажилтан биш болгож орон тооны ажилтан болгож өөрчлөх замаар дарамт үзүүлж байсан. Гүйцэтгэх захирал надад чиний орон тоо байхгүй болсон гэж хэлсэн тул тус мэдээлэлд үндэслэж, миний бие өргөдөл өгсөн. Өргөдөл гаргасан өдөр гүйцэтгэх захирал намайг дуудаж ажлаа хэвийн үргэлжлүүл, өгсөн өргөдлөө гаргаагүйд тооцоорой гэж хэлсэн. Гэвч маргааш нь намайг дуудаж ажлаа хүлээлцэхийг шаардсан.
Хариуцагч тал бизнес төлөвлөгөө хийдэг хэлтэс ажлынхаа гүйцэтгэлийг өөрсдөө хянадаг гэх агуулга бүхий ташаа мэдээллийг гомдолдоо дурдсан. Бизнес төлөвлөлт, стратеги төлөвлөлттэй холбоотой боловсруулалтаа хийж гүйцэтгэсний дараа гүйцэтгэлийг нь удирдлагуудад танилцуулах байдлаар хянаж явдаг. Хариуцагчийн дурдсан хяналт шалгалт нь Улсын Их хурал эсхүл Засгийн газрын харьяа Үндэсний аудитын байгууллагаас хийгдэж байгаа хяналт шалгалттай холбоотой бөгөөд тухайн үед олон удаагийн шалгалт хийгдэж байсан. Түүний хэрэгжилтийг гаргаж хүргүүлэх ажлыг хариуцдаг нэгж байсан. Зээлийн хяналтын нэгж нь эрсдэлийн газрын харьяа нэгж байсан бөгөөд зээлийн хяналтын тайлан болохгүй байгаа тул *******тухай хууль өөрчлөгдөх хүртэл манай газарт хяналт шалгалт хийдэг хүнийг түр байлгаж байсан.
5.2. Хариуцагч талаас бичгээр гаргасан давж заалдах гомдолд тусгагдаагүй гомдлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, бичгийн хэлбэрээр гаргаагүй гомдолд дүгнэлт хийх боломжгүй. Хариуцагч тал 4 үндэслэлийн хүрээнд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо ажилгүйдлийн тэтгэмжийг хасаагүй гэх агуулгаар тайлбарласан. Гэвч хариуцагч тал энэ асуудлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
5.3. Орон тоо бодитоор хасагдаагүй буюу гүйцэтгэл болон хяналт шалгалт нэг дор байх ёсгүй тул тушаал гаргасан гэх үндэслэлийг хариуцагч тал гомдолдоо дурдсан. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлын талаар дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, ******* нь *******-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/57 дугаартай тушаалын дагуу 24.1-д “стратеги, бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт”, 24.2-т “дотоод хяналт шалгалт”, 24.3-т “гүйцэтгэх захирлын ажлын алба” гэх 3 чиг үүргийг гүйцэтгэж байсан. Нэг орон тоон дээр байсан 3 чиг үүргийг салгаж 3 тусдаа орон тоо болгосон. Өөрөөр хэлбэл, орон тоо хасагдаагүй буюу орон тоо нэмэгдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд “*******гүйцэтгэж байсан чиг үүрэг 3 орон тоо болж нэмэгдсэн үйл баримтад маргаж байна уу” гэж хариуцагчаас асуухад “маргаангүй” гэж хариулсан. Талуудын маргахгүй байгаа үйл баримтад шүүх дүгнэлт хийхгүй. Одоо ч гэсэн 1 хүний орон тоог 3 орон тоо болгосон гэж тайлбарласан. *******-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 тушаалын 5.3 нь хуучин тушаалын 24.1-т заасантай адил буюу үүнийг тусад нь хэлтэс болгож гаргасан. Гүйцэтгэх захирлын ажлын алба буюу хуучин тушаалын 24.3 нь шинэ тушаалын 1.1-т зааснаар гүйцэтгэх захирлын ажлын алба гэх тусдаа алба болсон. Мөн шинэ тушаалын 2.3-т заасан буюу хяналт шалгалтын хэлтэс гэх тусдаа хэлтэс бий болсон. Энэ үйл баримтуудын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд зааснаар “орон тоо бодитой хасагдах” гэдгийг тухайн ажил, албан тушаалын чиг үүрэг нь байхгүй болохыг ойлгоно. Түүнээс 1 албан тушаалыг 3 хувааж, 3 орон тоо болж нэмэгдэнэ гэж ойлгох ёсгүй гэх агуулгаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байх шаардлагыг хангасан.
5.4. Давж заалдах гомдлын 1.2-т 2 ажлын байр санал болгосон гэх асуудал дурдагдсан. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг мушгин гуйвуулж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, *******ийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирал нь орон тоо өөрчлөгдсөний дараа стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн даргаар ажиллуулж байсан. Намайг хэлтсийн даргаар ажилла гэсэн учраас миний бие 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан гэж дээрх асуудлын талаар нэхэмжлэгч өргөдөлдөө дурдсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. Гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгч харилцан тохиролцсоны үндсэн дээр стратеги төлөвлөлт, бодлогын хэлтэст ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогддог. Гэтэл 01 дүгээр сарын 27-ны өдөр гэнэт хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах чиг үүрэг өгсөн. Ийм эрх ажил олгогчид байхгүй тул шууд татгалзах эрхтэй бөгөөд уг асуудлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Мөн хэрэгт хянан шалгалтын хэлтсийн дарга, стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга гэх мэт 3 ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаар авагдсан. 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоогийн тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл, ажлын байр бий болоогүй буюу ажлын байрны тодорхойлолтууд гараагүй байхад ямар нөхцөлтэй, ямар чиг үүрэг гүйцэтгэх, ямар цалин хөлстэй ажил санал болгосон гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч тал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул ажил санал болгосон гэх үндэслэл тогтоогдох боломжгүй.
5.5. Зургаан сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон гэх асуудал гомдолд дурдагдсан. Ажилтанд мэдэгдэл олгосны дагуу ажилтан тэтгэмжийг нэмэгдүүлсэн дүнгээр авах эрхтэй бөгөөд тэтгэмж хүссэн өргөдөл нь ажлаас үндэслэлгүй халсан гэх маргааныг хязгаарлах үндэслэл болохгүй. Мэдэгдэл олгохдоо байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг ажилтанд танилцуулаагүй. Тухайн үед ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, орон тоонууд батлагдаагүй байсан. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 тоот тушаал батлагдсан боловч тушаалын хавсралтууд батлагдаагүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоогийн тайлбараар нотлогддог. Дээрх үйл баримтуудад анхан шатны шүү зөв дүгнэлт хийсэн. Тухайн үед тэтгэмж авсан хэр нь үргэлжлүүлэн өөр ажлын байранд томилогдон ажилласан ажилтнууд байгаа.
Давж заалдах гомдлын 1.3-т газрын захирлын ажлын байранд ажиллах ёстой байсан гэх үндэслэл дурдагдсан. Энэ үйл баримт өргөдөл дээр байгаа. Өөрөөр хэлбэл, газрын захирлаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн боловч гүйцэтгэх захирал хүлээж аваагүй. Харин эсрэгээрээ гүйцэтгэх захирал стратеги төлөвлөлт, бодлогын хэлтэст ажилла гэсний дагуу ******* ажиллаж байсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед энэ талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Үүний дагуу гомдлын 1.3-т дурдагдсан үндэслэлгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.
5.6. Хариуцагч тал урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлын талаар гомдолдоо дурдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын чиг үүрэг хэвээр байгаа учраас бид урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт энэ төрлийн харилцааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн хөдөлмөрлөх эрхийг сэргээж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжих эсэх асуудлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ярих боломжтой. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, ******* санал болгосон ажлын байранд ажиллахаас татгалзаж, тэтгэмжээ авсан үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь *******-д 2016 оны 11 дүгээр сараас хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байранд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан; / 1хх-12-15/
3.2. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаартай “Монгол Улсын *******зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоолоор, *******зохион байгуулалтын бүтцийг 1 дүгээр хавсралтаар, орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталж, батлагдсан бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн; / 1хх-59-61/
3.3. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/14 дугаар “Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай” тушаалаар, газар, хэлтэс, албаны чиг үүргийг 1 дүгээр хавсралтаар, орон тоог 2 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан; /1хх-62-71/
3.4. Хариуцагч Монгол Улсын *******2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 21 дүгээр Мэдэгдэл-ээр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан, Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Чиг үүрэг, орон тоо шинэчлэн батлах тухай” А/4 дүгээр тушаалаар газар, нэгжүүдийн чиг үүрэг, орон тоог тус тус шинэчлэн баталсантай холбоотойгоор *******ажиллаж буй Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан тул Монгол Улсын *******тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалж дуусгавар болгохыг ажилтанд мэдэгдсэн /1хх-79/;
3.5. *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/14 тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. /хх-5/
4. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авч хуульд заасан хугацаанд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хангасны дараа мөн хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5.1. Хэрэгт авагдсан баримтаар, *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолоор, банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар, орон тооны дээд хязгаарыг 129 хүнээр баталсан. Уг тогтоолыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А-57 дугаар тушаалаар Газар, хэлтэс, албаны чиг үүргийг баталж, уг тушаалд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний А-39 тушаалаар Орон тоог шинэчлэн /118 хүнээр/ баталж, мөн захирлын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/62, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/144 тушаалаар 2022 оны А-57 дугаар тушаалаар батлагдсан чиг үүрэгт нэмэлт, өөрчлөлт тус тус оруулсан байна. /1хх-41-58/
Үүний дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор, банкны зохион байгуулалтын бүтцийг 1 дүгээр хавсралтаар, орон тооны дээд хязгаарыг 2 дугаар хавсралтаар /145 хүнээр/ тус тус шинэчлэн баталж, өмнөх 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Уг тогтоолыг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний А/4 тушаалаар Газар, хэлтэс, албаны чиг үүргийг баталж, орон тоог шинэчлэн /133 хүнээр/ баталсан. /1хх-59-71/
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан Гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан тус банкны газар, хэлтэс, албаны чиг үүрэг, орон тоог Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 37 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан Гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан шинэчлэн баталсантай холбоотойгоор нэхэмжлэгч *******ажиллаж байсан Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны даргын ажлын байр хасагдсан. Тодруулбал,
*******Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-39 дугаар тушаалаар батлагдсан бүтцээр “Гүйцэтгэх захирлын дэргэдэх нэгж”-д хамаарч байсан ба уг алба нь шинэ бүтцээр Гүйцэтгэх захирлын дэргэдэх нэгжээс хасагдаж, Гүйцэтгэх захирлын ажлын алба, Комплайнс, хяналт, хууль эрх зүйн газрын Хяналт шалгалтын хэлтэс, Стратеги төлөвлөлт, бизнес хөгжүүлэлтийн газрын Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтэст тус тус чиг үүрэг нь хуваагдсан болох нь тогтоогдсон байна.
5.2. Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн.
5.3. ******* нь ажил олгогчоос санал болгосон Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн захирлын болон Хяналт шалгалтын хэлтсийн захирлын ажлын байранд ажиллахыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийн ажиллахыг хүссэн Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажил олгогч ажиллуулах боломжгүй гэсэн тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 6 сарын тэтгэмжтэй ажлаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан байна. /хх-78/
6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хасагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчид адил чанарын өөр ажлын байр санал болгосон боловч нэхэмжлэгч тухайн ажлын байранд ажиллахаас татгалзаж, 6 сарын тэтгэмж авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг ажил олгогч хүлээн авч, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасантай нийцнэ.
Иймд ажил олгогч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажлын байр хасагдсан үндэслэлээр цуцалж, түүнд 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1.3-т тус тус заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******хариуцагч *******-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ