Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 1423

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

Хохирогч Б.О

шүүгдэгч Ю.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.М-д холбогдох эрүүгийн 1906 04080 1701 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ю.М, 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 64 дүгээр гудамж 924 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ............. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ю.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, 3 дугаар сарын 8-ны өдөр, 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 64 дүгээр гудамжны 924 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Од байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Мийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “Манай нөхөр бие махбодод болон сэтгэл санаанд дарамттай байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 2019 оны 07 сарын 09-ны орой ажлаасаа бууж ирэхэд архи уусан байсан. Өөрийнхөө машиныхаа эд зүйлийг хүнийн машинд тавиад байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэдэн хоног алга болсон. Би хаагуур явсаныг мэдээгүй. Тэр өдөр намайг зодсон. Улмаар машинаа аваад явсан. 8 дугаар сарын 30-ны өдөр надад 60.000 төгрөг өгсөн. Тэгээд манай хоёр хүүхэд байхгүй байсан. Тэгээд намайг зодсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Манай хүүхдүүд 7-9 насны хоёр хүүхэд байдаг. Би Ю.Мийг ойлг охгүй байна. Нэг бол амьдрах гээд байгаа хүн шиг, эсхүл салах гэж байгаа юм шиг зан гаргадаг ямар ч ойлгомжгүй. Би гомдолтой байна. Би энэ хүнийг засрах байх гэж удаан хугацаанд найдаж итгэж ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ю.М бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай..., Ю.М намайг өмнө нь цохиж зоддог байсан. Сүүлийн үед цохиж зодохоо больсон. Зодуулаад шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй..., Ю.М сардаа нэг удаа архи уудаг. Архи уухаараа 2-3 хоног уучихдаг..., Ю.М архи уухаараа намайг гичий янхан банзал гэх мэтээр хэл амаар доромжилдог..., Хүүхдүүдээ хэл амаар доромжилдоггүй..., Баривчилгаанд 2 удаа явж байсан..., Тухайн өдөр би ажлаасаа буугаад ирэхэд Ю.М архи уучихсан байсан. Тэгээд Ю.М бид хоёр маргалдаад Ю.М надад би чамд мөнгө олж өгч байхад дуугүй наад мөнгөө аваад хэвтэж бай чи гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм..., Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,  /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

“...Надад гомдол нэхэмжпэх зүйл байхгүй..., манай нөхөр урьд архи их хэмжээгээр уудаг байсан. 2019 онд хоёр удаа баривчилгаанд явснаас хойш өөртөө дүгнэлт хийж архи уухаа багасгасан байсан. Тухай өдөр ахтайгаа мөнгөөр наймаа хийснийг мэдэхгүй уурлаад ахыг нь цагдаа дуудаж өгөх гэж байтал Ю.М дэлгүүрийн үүдэнд сууж байхад нь цагдаад өгөөд явуулчихсан юм. Уг нь эрүүлжүүлэхэд хонуулж хашраая гэж бодсон юм. Эрүүгийн хэрэг үүсгэж ял авдгийг мэдсэнгүй. Ю.М бид хоёр бага насны хоёр хүүхэдтэй. Би өөрөө ээлжийн ажил хийдэг. Ю.М ял авчихвал манай хоёр хүүхдийг харах хүнгүй. Гэрт гол орлого олдог хүн ял аваад явчихвий гэхээс санаа зовж байна. хөнгөн ял оноож өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна..." гэх мэдүүлэг

/хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сараас хойш БЗД-н 09 дүгээр хорооны байцаагчаар томилогдон ажиллаж байна..., Би Ю.Мийг мэднэ..., Би Ю.Мийг архины эмчилгээнд явуулж байгаагүй. Харин баривчилгаанд 2019 онд хоёр удаа явуулсан..., Би Ю.Мийг эхнэртэй агсам тавьсан гэх үндэслэлээр баривчилгаанд явуулж байсан...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Ю.Мийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Б.О ажлаасаа бууж ирэхэд нь би машиныхаа 2 гуперийг төрсөн ахдаа зараад байж байтал эхнзр уурлаад бид хоёр хэрэлдээд би гэрээсээ гараад явсан. Тухайн үедээ би хадаа машиныхаа хоёр гуперийг өгөөд зөрүүнд нь ахынхаа хоёр гупер болон 100,000 төгрөг авсан байсан юм. Тэрийгээ ойлгоогүй эхнэр цагдаа дуудчихсан байсан..., тэр өдрийн өглөө найзтайгаа шил пиво уучихсан байсан..., би өмнө нь архины эмчилгээнд явж байгаагүй. Баривчилгаанд нийт 3 удаа явж байсан. 2017 онд нэг удаа, 2019 онд 2 удаа явсан..., архи ууж агсам тавьсан гэх шалтгаанаар баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оэр аюулын зэргийн үнэлгээний маягт бөглүүлсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,

Яллагдагч Ю.Мөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 329 дугаартай шийтгэвэр.

/хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Яллагдагч Ю.Мөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 576 дугаартай шийтгэвэр.

 /хх-ийн 45 дугаар хуудас/,

 Яллагдагч Ю.Мийн урьд захиргааны зөрчлөөр арга хэмжээ авахуулж байсан, эрүүлжүүлэгдэж байсан тухай Цагдаагийн нэгдсэн АСАП сангийн мэдээлэл

/хх-ийн 29-42 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/хх-ийн 23 дугаар хуудас/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.                                                                                     

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Ю.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, 3 дугаар сарын 8-ны өдөр, 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 64 дүгээр гудамжны 924 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Од байнга агсам тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Мийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “Манай нөхөр бие махбодод болон сэтгэл санаанд дарамттай байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэс 2019 оны 07 сарын 09-ны орой ажлаасаа бууж ирэхэд архи уусан байсан. Өөрийнхөө машиныхаа эд зүйлийг хүнийн машинд тавиад байсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэдэн хоног алга болсон. Би хаагуур явсаныг мэдээгүй. Тэр өдөр намайг зодсон. Улмаар машинаа аваад явсан. 8 дугаар сарын 30-ны өдөр надад 60.000 төгрөг өгсөн. Тэгээд манай хоёр хүүхэд байхгүй байсан. Тэгээд намайг зодсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Манай хүүхдүүд 7-9 насны хоёр хүүхэд байдаг. Би Ю.Мийг ойлг охгүй байна. Нэг бол амьдрах гээд байгаа хүн шиг, эсхүл салах гэж байгаа юм шиг зан гаргадаг ямар ч ойлгомжгүй. Би гомдолтой байна. Би энэ хүнийг засрах байх гэж удаан хугацаанд найдаж итгэж ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ю.М бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай..., Ю.М намайг өмнө нь цохиж зоддог байсан. Сүүлийн үед цохиж зодохоо больсон. Зодуулаад шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй..., Ю.М сардаа нэг удаа архи уудаг. Архи уухаараа 2-3 хоног уучихдаг..., Ю.М архи уухаараа намайг гичий янхан банзал гэх мэтээр хэл амаар доромжилдог..., Хүүхдүүдээ хэл амаар доромжилдоггүй..., Баривчилгаанд 2 удаа явж байсан..., Тухайн өдөр би ажлаасаа буугаад ирэхэд Ю.М архи уучихсан байсан. Тэгээд Ю.М бид хоёр маргалдаад Ю.М надад би чамд мөнгө олж өгч байхад дуугүй наад мөнгөө аваад хэвтэж бай чи гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм..., Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

 /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

“...надад гомдол нэхэмжпэх зүйл байхгүй..., манай нөхөр урьд архи их хэмжээгээр уудаг байсан. 2019 онд хоёр удаа баривчилгаанд явснаас хойш өөртөө дүгнэлт хийж архи уухаа багасгасан байсан. Тухай өдөр ахтайгаа мөнгөөр наймаа хийснийг мэдэхгүй уурлаад ахыг нь цагдаа дуудаж өгөх гэж байтал Ю.М дэлгүүрийн үүдэнд сууж байхад нь цагдаад өгөөд явуулчихсан юм. Уг нь эрүүлжүүлэхэд хонуулж хашраая гэж бодсон юм. Эрүүгийн хэрэг үүсгэж ял авдгийг мэдсэнгүй. Ю.М бид хоёр бага насны хоёр хүүхэдтэй. Би өөрөө ээлжийн ажил хийдэг. Ю.М ял авчихвал манай хоёр хүүхдийг харах хүнгүй. Гэрт гол орлого олдог хүн ял аваад явчихвий гэхээс санаа зовж байна. хөнгөн ял оноож өгнө үү гэж шүүхээс хүсмээр байна..." гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 01 дүгээр сараас хойш БЗД-н 09 дүгээр хорооны байцаагчаар томилогдон ажиллаж байна..., Би Ю.Мийг мэднэ..., Би Ю.Мийг архины эмчилгээнд явуулж байгаагүй. Харин баривчилгаанд 2019 онд хоёр удаа явуулсан..., Би Ю.Мийг эхнэртэй агсам тавьсан гэх үндэслэлээр баривчилгаанд явуулж байсан...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Ю.Мийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай эхнэр Б.О ажлаасаа бууж ирэхэд нь би машиныхаа 2 гуперийг төрсөн ахдаа зараад байж байтал эхнзр уурлаад бид хоёр хэрэлдээд би гэрээсээ гараад явсан. Тухайн үедээ би хадаа машиныхаа хоёр гуперийг өгөөд зөрүүнд нь ахынхаа хоёр гупер болон 100,000 төгрөг авсан байсан юм. Тэрийгээ ойлгоогүй эхнэр цагдаа дуудчихсан байсан..., тэр өдрийн өглөө найзтайгаа шил пиво уучихсан байсан..., би өмнө нь архины эмчилгээнд явж байгаагүй. Баривчилгаанд нийт 3 удаа явж байсан. 2017 онд нэг удаа, 2019 онд 2 удаа явсан..., архи ууж агсам тавьсан гэх шалтгаанаар баривчилгаанд явж байсан...” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Б.Оэр аюулын зэргийн үнэлгээний маягт бөглүүлсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,

Яллагдагч Ю.Мөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зан үйлд нөлөөлөх 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 329 дугаартай шийтгэвэр.

/хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Яллагдагч Ю.Мөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зан үйлд нөлөөлөх 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 576 дугаартай шийтгэвэр.

 /хх-ийн 45 дугаар хуудас/,

 Яллагдагч Ю.Мийн урьд захиргааны зөрчлөөр арга хэмжээ авахуулж байсан, эрүүлжүүлэгдэж байсан тухай Цагдаагийн нэгдсэн АСАП сангийн мэдээлэл

/хх-ийн 29-42 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/хх-ийн 23 дугаар хуудас/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож  байх бөгөөд шүүгдэгч Ю.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ю.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ю.Мийг “Гэр бүлийн хүчирхийлэх үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирогч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой байна.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ю.Мөд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ю.Мөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ю.Мөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Мөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                                               

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Амт овогт Юнрэгийн Ю.Мийг гэр бүлийн харилцаалтай хүнтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ю.Мөд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ю.Мөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ю.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ю.Мөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                   

 

  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ