| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/25411/И |
| Дугаар | 210/МА2026/01088 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01088
2026 05 13 210/МА2026/01088
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/04370 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******холбогдох,
4,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан 4,800,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хариуцагч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулсан, уг эвдрэл, гэмтлийг “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр 4,710,000 төгрөг тогтоогдсон. Үнэлгээний төлбөр 365,000 төгрөгөөс 320,000 төгрөг төлсөн, үлдэх 45,000 төгрөг төлөөгүй. Мөн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг 45,000 төгрөгөөр нотариатаар баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******4,800,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлаа “...Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, *******нь 100 хувь *******-аар даатгуулсан тул хохирлоо даатгалаар төлүүлээд би даатгалд 6 сарын хугацаагаар гэрээ байгуулж мөнгийг төлөхөөр тохирсон боловч нэхэмжлэгч *******-д машиныхаа солих эд анги, хохирлын тайланг гаргаж өгөөгүй, “Хас үнэлгээ” ХХК-аар хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй, нэхэмжилж байгаа 4,800,000 төгрөгийг төлөх боломжгүй” гэж маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Хариуцагч *******нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******улсын дугаартай*******маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо *******улсын дугаартай *******маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь Сүхбаатар дүүргийн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №0925561 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас болон зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны бусад баримтаар тогтоогдсон. /хх-10-30/
3.2. Дээрх *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмших эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй, *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл *******-ны эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогджээ./хх-17, 21/
4. Хариуцагч нь тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин машины эвдрэлийг тогтоосон хөрөнгө үнэлгээнд маргаантай байна.
4.1. Хэрэгт *******улсын дугаартай *******маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг;
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан”-гаар 4,710,000 төгрөгөөр,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай тайлангаар 2,965,400 төгрөгөөр,
“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай тайлангаар 4,265,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэн 4,265,000 төгрөгийн хохирлыг тооцож шийдвэрлэсэн нь буруу биш байна.
Учир нь хэрэгт автомашины эвдрэлийн хэмжээг тогтоосон гурван өөр үнэлгээний тайлан авагдсан бөгөөд тэдгээрийн дүн харилцан зөрүүтэй. Ийм нөхцөлд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн хохирлын хэмжээг тогтоосон. Шүүхийн журмаар томилсон шинжээчийн дүгнэлтийг няцаасан өөр нотлох баримт тогтоогдоогүй тул 4,265,000 төгрөгийн хэмжээгээр хохирлыг тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд “...тээврийн хэрэгслийн бодит хохирол 2,965,400 төгрөгийг график гарган төлнө, 4,265,000 төгрөгийг төлөхгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
6.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримт, гэм хорын шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж, хариуцагч *******4,265,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Эрдэнэчулуунд олгож, нэхэмжлэлээс үлдэх 535,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтад тус тус нийцсэн.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/04370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,190 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ