Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

 

          2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2016/01069

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг Буурал ар буурал 2 гудамж 07 тоотод оршин суух, Боржигон овгийн Жамбалдоржийн Батхишиг  /НМ61021527/ -ийн нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Батхишиг, нарийн бичгийн дарга А.Солонго  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Батхишиг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 09 сараас 1993 оны 01 сар хүртэл худалдагчаар, Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж Бадрах хоршоо байгуулагдахад 1993 оны 01 сараас 1993 оны 03 сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Батхишиг ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Жамбалдоржийн Батхишиг нь Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 12 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 01 хүртэл хугацаанд худалдагчаар, Бадрах ББХХоршоонд 1993 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01 хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1980 оны 11 сарын 29-ний өдрийн 23 тоот “Ажилд томилох ба чөлөөлөх ттухай” тушаалын 3 дугаарт ...Ж.Батхишигийг 1980 оны 12 сарын 01-нээс худалдагчаар ажиллуулсугай”, 1982 оны 10 сарын 08-ны өдрийн 26 тоот “Цалингүй чөлөө олгох тухай” тушаалаар, Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллуулав  гэсэн бичилттэй, тамга тэмдэгний дардастай мөн Бадрах ББХХ-ны даргын 1993 оны 03 сарын 22-ны өдрийн 11 тоот тушаалаар үйлчлэгчээс чөлөөлөв гэсэн бичилттэй, хоршооны тэмдэгтэй 1980 оны 09 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөр дэвтрээр,

Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оноос 1988 онд  эрхлэгч, зоорины эрхлэгчээр тус тус ажиллаж байсан гэрч А.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, нэхэмжлэгч Ж.Батхишигийг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.Нямаахүү, Д.Байгалдалай нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Батхишигийн дээрх хугацаанд ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд буюу Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1983 оноос хойш баримтууд төрийн архивт шилжин ирээгүй мөн өөрт хадгалагдаагүй, олдохгүй байгаа болох нь  Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн 8, 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 741, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 793 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

 

Дээрх баримтууд нь нэхэмжлэгч Ж.Батхишигийн Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 12 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 01 хүртэл хугацаанд худалдагчаар, Бадрах ББХХоршоонд 1993 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01 хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд гэж үзэх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэлж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс  хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жамбалдоржийн Батхишигийн Төв аймгийн Жаргалант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 12 сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 сарын 01 хүртэл хугацаанд худалдагчаар, Бадрах ББХХоршоонд 1993 оны 01 сарын 01-нээс 1993 оны 03 сарын 01 хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОН