| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/39254/И |
| Дугаар | 210/МА2026/01090 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01090
2026 05 13 210/МА2026/01090
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/09151 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч*******холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,654,097.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар, Э.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,654,097.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
нэхэмжлэлийн үндэслэлээ “...Зээлдэгч *******нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, ******* тоот цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,241,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,016,899.10 төгрөг, хүү 495,991.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,284.12 төгрөг, шимтгэлийн авлага 50,422.48 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 2,654,097.10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлжээ. /хх-1-6/
Хариуцагч нэхэмжлэлийг хувийг цахимаар хүлээн авсан боловч хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүх нэхэмжлэлд тодорхойлсон хаягаар хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн вайбер чатаар харилцан нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн баримтын хамт илгээсэн баримт хэрэгт авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийг хувийг хариуцагч гардан авсан гэж үзнэ.
3.******* нь *******2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,241,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчид шилжүүлсэн,
зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,016,899.10 төгрөг, шимтгэлийн авлага 50,422.48 төгрөг, үндсэн хүү 495,991.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,284.12 төгрөг, нийт 2,646,597.10 төгрөг төлөх үүрэгтэй болох нь Цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдсон. /хх-12-14,16/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, цахим хэлбэрээр хийсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 2,603,674.62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т нийцнэ.
5. Харин “талуудын хооронд байгуулсан гэрээнд шимтгэлийг зааж тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул шимтгэл тооцох эрхгүй” гэж дүгнэн 50,422.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тохиролцсон гэрээний агуулгад нийцээгүй, үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.
Учир нь, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4.3-т “зээлийн шимтгэл нь сарын 8 хувь хүртэл дүнгээр аппликейшнд тооцоологдсон дүн байх ба зээлдэгчийн кредит оноо, цахим зээлийн эрх, дэд эрх, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа зэргээс хамаарна” гэж тодорхой тусгасан. Иймд талууд шимтгэл тооцох нөхцөл, аргачлалын талаар урьдчилан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, шимтгэлийн хувь хэмжээ тогтмол нэг дүнгээр бус, зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон зээлийн нөхцөлөөс шалтгаалан аппликейшинээр тооцоологдохоор гэрээнд тусгагдсан нь шимтгэлийн талаар талууд тохиролцсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээнд шимтгэл тооцох дээд хэмжээ, аргачлалыг тусгасан тохиолдолд уг нөхцөлийг хүчин төгөлдөр тохиролцоо гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн тооцооллын баримтад шимтгэлийн хэмжээ тодорхой тусгагдсан бөгөөд хариуцагч уг тооцооллыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй, мөн шимтгэл төлөх үүргээс татгалзаж маргаагүй байна.
6. Иймд зээл олгосон шимтгэлд 50,442.48 төгрөг гаргуулах шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/09151 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******үндсэн зээл 2,016,899.10 төгрөг, үндсэн хүү 495,991.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,284.12 төгрөг, шимтгэл 50,422.48 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,654,097.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “56,609” гэснийг “57,416” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ