Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1062

 

 

 

 

 

           2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/01062

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөг Баянбүрд гэх газар оршин суух, Боржигон овгийн Гомбын Баттөмөр /НС65070366/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баттөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие 1981 оноос Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1995 оныг хүртэл малчинаар ажиллаж байсан. Йимд миний дээрх хугацаанд ажилд орсон гарсан тушаалууд зөрүүтэй тул хөдөлмөрийн дэвтрийг хуулбар, гэрчүүдийн мэдүүлэгийг үндэслэн ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Баттөмөр ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Гомбын Баттөмөр нь Төв аймгийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 19 тоот тушаалаар саальчинаар 1981 оны 02 сарын 15-ны өдрөөс 1983 оны 08 сарын 28 өдөр хүртэл,

Төв аймгийн Төв аймгийн Сэргэлэн сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 09 сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 сарын 23-ны өдөр хүртэл цэвлэрлэгчээр ажиллаж байсан болох нь,

Төв аймгийн Төв аймгийн Сэргэлэн сумын 8-н жилийн дунд сургуулийн захиралын 1983 оны 09 сарын 01-ний өдрийн 24 тоот ажилд томилсон тушаалд,

Төв аймгийн Төв аймгийн Сэргэлэн сумын 8-н жилийн дунд сургуулийн захиралын 1984 оны 05 сарын 11-ний өдрийн 11 тоот ажлаас чөлөөлсөн тушаалд,

Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 сарын 09-ны өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь,

Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1984 оны 07 сарын 10-ны 153 тоот ажилд томилох тушаалд,

Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1991 оны 11 сарын 09-ны 119 тоот тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд,

Төв аймгийн Сэргэлэн сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 09 сарын 01-ний өдрийн 24 тоот “ажилд томилох тухай” тушаалын 3 дугаарт, 1984 оны 05 сарын 11-ний өдрийн 11 тоот “Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээрт, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1984 оны 07 сарын 10-ны өдрийн даргын 66 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт, 1985 оны 06 сарын 22-ны өдрийн даргын 74 тоот “Нярай хүүхдээ асрах чөлөө олгох тухай” тушаал, 1986 оны 08 сарын 10-ны өдрийн 153 тоот “Зарим хүмүүсийг өөр ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт, 1988 оны 05 сарын 30-ны өдрийн 39 тоот “Зарим хүмүүст цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын 1 дүгээрт, 1990 оны 04 сарын 23-ны өдрийн 18 тоот “Ажилд томилох ажлаас чөлөөлөх” 6 дугаарт, 1990 оны 01 сарын 15-ны өдрийн 05а “ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 7 дугаарт, 1991 оны 11 сарын 09-ны өдрийн 119 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын 2 дугаарт, 1992 оны 05 сарын 15-ны өдрийн 58 тоот “Түрээсийн гэрээ батлах тухай” тушаалын хавсралтын 30 дугаарт, 1995 оны 11 сарын 10-ны өдрийн 77 тоот “Түрээсийн гэрээг цуцлах тухай” тушаалын хавсралтын 311 дүгээрт бичигдсэнээр, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Цэцэгмаа, С.Рэнцэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гомбын Баттөмөрийн Төв аймгийн Сэргэлэн сумын 8-н жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр 1983 оны 08 сарын 31-ний өдрөөс 1984 оны 03 сарын 23 хүртэл, Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1984 оны 07 сарын 10-ны өдрөөс 1991 оны 11 сарын 09-ны өдөр хүртэл малчинчаар, Сэргэлэн  сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1992 оны 05 сарын 15-ны өдрөөс 1995 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд түрээсийн малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН