Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01052

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/01855 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******, ******* нар нь ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлах дөрвөн давхар объектын 1 давхрыг *******ын нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, ******* орчимд *******аас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр нийт 60,000,000 төгрөг авч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн.

Уг гэмт хэргийн үйлдлийн талаар ******* нь ******* дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд тус хэлтсийн мөрдөгч, ******* мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ******* нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаартай тогтоолоор 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* зүйлийн 1 дэх хэсэгт ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.... гэж заасны дагуу дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жил өнгөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.... гэж дүгнэн эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч хуулиар олгогдсон гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж шат шатны прокурорын газруудад гомдол гаргасан. Ингээд Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх *******аас *******ын гомдлыг хүлээн аваад 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/1578 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар *******, ******* нар нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон талаар хууль зүйн дүгнэлт хийж, хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрүүгийн журмаар шалгаад гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон ба уг гэмт хэргийн шинжтэй үйлдлээрээ *******д нийт 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд ******* нь олдоогүй бөгөөд уг шалтгаанаар эрүүгийн журмаар шалгах хугацаа удааширсан байдаг. ******* нь одоо ч хаана байгаа нь мэдэгдэхгүй, харин ******* нь Монгол Улсад нэхэмжлэлд дурдсан утас, хаяг дээр амьдарч байгаа тул нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхийн хүрээнд хариуцагч *******ээс гэм хэргийн үйлдлээрээ учруулсан гэм хорын хохиролд 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гээд байгаа боловч хэрэгт мөнгө өгсөн баримт байхгүй. ******* гэдэг нь хариуцагчийн өмнө нь хамт амьдарч байсан хүн юм. Тэр хүнээсээ нэхэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. *******тай гэр бүлийн харилцаатай гэж ярьсан гэхдээ сайн мэдэхгүй. Шар баримтыг үйлдээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 24******* зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь залилан мэхлэх гэмт хэргийн улмаас 60,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан. ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаар тогтоолд гэмт хэрэг хамтран үйлдсэн гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002/-Н 1******* зүйлийн 13.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол гаргах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Өөрөөр хэлбэл, прокурорын тогтоолоор хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нотлохгүй юм. Иймд нэхэмжлэгч талын хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх тайлбар үндэслэлгүй... гэж прокурорын хүчин төгөлдөр тогтоолыг илтэд үндэслэлгүйгээр үгүйсгэсэн дүгнэлтийг хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Шүүх 2017 онд хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.1 дэх хэсгийг иш татаж, дүгнэлт хийсэн байх ба энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Хүчингүй болсон хуулийн заалтаар иргэний эрхийг хязгаарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Мөн Прокурорын тогтоолоор хариуцагч ******* түүний нөхөр ******* нарын үйлдэл хууль бус болох нь нэгэнт тогтоосон байхад шүүх заавал эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол шаардах /хүлээх/ ёсгүй, энэ талаар хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Харин прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжтэй болохыг дүгнэсэн байдал, гэвч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хууль зүйн дүгнэлтийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар тэдний гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас иргэний эрх зүйн хүрээнд гэм хорын нэхэмжлэл гаргасан, иргэний эрх зүйн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой байтал энэ талаар хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж хэргийг үндэслэлтэйгээр шийдвэрлэж чадаагүй.

Гэтэл шүүхээс энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор арилгах үүрэг үүсэхэд заавал эрүүгийн шийтгэх тогтоол байхыг хууль шаардаж байгаа нь Монгол улсын шүүхийн байгууллага хууль буруу хэрэглэсэн ноцтой зөрчил юм. Хариуцагчийн үйлдэл хууль бус болох нь тогтоогдсон, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаатай холбоотойгоор гэм хор арилгах үүрэг үүссэн байхад бодит дүгнэлт хийж чадаагүй.

Харин ч ******* дүүргийн прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаар тогтоолоор хариуцагч ******* түүний нөхөр ******* нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй буюу хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн тайлбарлаж байгаачлан цорын ганц тохиолдол буюу зөвхөн эрүүгийн журмаар шүүх шийдвэрлэсэн байхыг хууль шаардаагүй, харин тэдний үйлдэл прокурорын шатанд тогтоогдож, хууль ёсны хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор тэдний үйлдэл залилах гэмт хэргийн шинжтэй хууль бус болохыг тогтоосон байхад энэ талаар хэт нэг талыг барьж учир дутагдалтай үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

******* дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаар тогтоол хуулийн энэхүү шаардлагыг бүрэн хангаж байх тул хуулийг буруу хэрэглэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2. Мөн шийдвэрийн 6.2-т ...Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө олгосон нь гараар бичсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна. /хх54/, Энэхүү шар цаасан дээр хар өнгийн будагчаар бичсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, гарын үсгийн тайлалгүй байх тул нэхэмжлэгчийг бусдад мөнгөн хөрөнгө өгсөн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн уг баримтад хариуцагчийн нэр бичигдээгүй байх тул түүнийг бусдаас мөнгөн хөрөнгө хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй... гэж шүүх нотлох баримтыг үнэлэхдээ маш хатуу, хэт хэлбэр хөөцөлдсөн дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх нотлох баримтыг зөвхөн тусгаарлаж бус, бусад баримтуудтай харьцуулан, цогц байдлаар үнэлэх ёстой байхад нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж, дүгнэлт хийж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж чадаагүй. Шүүх шийдвэрийнхээ 6.2-т хэрэгт дурдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тал бүрээс нь бодитой, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлж чадаагүй байна. Хэдийгээр мөнгө олгосон баримт дээр нэр дурдагдаагүй ч уг баримтыг прокурорын тогтоолд хэн мөнгө өгсөн, хэн хүлээн авсан нь тодорхой тогтоож, тогтоолд хууль зүйн дүгнэлт хийж, энэ нь эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсоны үндсэн дээр прокурорын тогтоол гарсан байхад уг тогтоолоор тогтоож дүгнэсэн хүрээнээс хальж өөрийн үзэмжээр хэт хийсвэр дүгнэлт хийсэн болох нь харагдана. Шүүх нотлох баримтын дотоод холбоо хамаарлыг анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

*******, ******* нар нь *******аас 60,000,000 төгрөгийг залилан авч, нэхэмжлэгч *******д бодит 60,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу цугларч бэхжигдсэн бичгийн баримтууд, *******, ******* нарын үйлдэл хууль бус болохыг тогтоосон хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол болон мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Үүний үр дүнд шүүхэд нэхэмжлэл гаргаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хуулийн дагуу гаргуулан авах гэтэл шүүх хэт нэг талыг барьж, хэргийн бодит үйл баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль, шударга ёсны зарчимд бүхэлдээ нийцэхгүй байна.

Дээр дурдсан бичгийн баримтууд прокурорын тогтоолоор хэргийн бодит үйл баримт болох *******, хариуцагч ******* нар нь эхнэр, нөхрийн харилцаатай байсан, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь багийн найзууд, гэр бүлийн найзууд байсан. Энэ харилцааг ашиглаж хариуцагч ******* нь нөхөр *******аараа гарын үсэг зуран *******аас 60,000,000 төгрөг залилан авсан нь тогтоогдсон. Харин нөхөр ******* нь гадаад орон луу оргон зайлсан. Эхнэр хариуцагч ******* нь Монгол улсын нутаг дэвсгэрт үлдэж би гарын үсэг зураагүй гэх хариуцлагаас үндэслэлгүйгээр зайлсхийх ганцхан үгээр хохирол, хор уршиг арилгах үүргээс зугтаан гарах гэж байгаа нь илт байна. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй мэтээр илт худал мэдүүлж багын найз, гэр бүлийн найз нэхэмжлэгч *******ыг хохироож байгаа зальт үйлдэл, түүний улмаас учирсан гэм хор нь таслан зогсоогдоогүй, арилаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 14, Олон Улсын практикийн 14 дүгээр зүйл, мөн Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8.1, 1.15.1, 3.1, 7.2.1-д тус тус заасан шүүхээр гэм буруутай нь нотлогдож тогтоогдох хүртэл хэн ч гэм буруугүй байдаг. Иргэний хэргийн шүүх хариуцагчийн гэм буруутай гэж дүгнэх эрхгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдолд дурдсан прокурор бусдыг гэм буруутайд тооцох эрхтэй. Цаашлаад шүүх прокуророос гэм буруутайд тооцсон этгээдийг цагаатгах эрхгүй гэсэн үндэслэлийг гаргасан байдаг. ******* дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1007 дугаар тогтоол хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэсэн зүйл байдаггүй. Тухайн хэргийн утгыг дурдахдаа загнасан гэхээс үзэхэд гэмт хэргийн талаар гомдол гаргасан этгээд хэргийн үйл баримтыг өөрийнхөөрөө хэрхэн харж дүгнэснийг хэлээд байна. Тодруулбал монгол хэлэнд гэх гэдэг үг нь хэлэх гэсэн утгатай үйл үгийн богиносгосон хэлбэр бөгөөд ярианы болон бичгийн хэлэнд иш татах, нэрлэх, санаагаа илэрхийлэх гэсэн өргөн утгатай хэрэглэгддэг. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас бэлэн мөнгө авсан асуудал байдаггүй. Харин нэхэмжлэгчээс хариуцагч *******гийн нөхөр гэх *******ад мөнгө өгсөн гэж өөрөө тайлбарласан баримт хавтаст хэрэгт байдаг.Тухайн мөнгө хүлээлцсэн шар өнгийн цаасыг хэн хүлээж авсан нь тодорхойгүй. Уг цаасан дээр бэлэн мөнгө хүлээлцсэн гэж тайлж болохуйц тэмдэглэл хэдэн төгрөг шилжүүлж байгаа нь эргэлзээтэй. Санхүү нягтлан бодох бүртгэлийн харилцааны хүрээнд тогтож заншсанаар шилжүүлж байгаа мөнгөн дүнг тэмдэглэхдээ 3 орон аваад 1 таслалтай тэмдэглэдэг. Гэтэл 30,000,000 төгрөг юм уу 30,000 төгрөг нь тодорхойгүй. Энэ хэрэгт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна. Гэхдээ хэн хаана ямар гэмт хэрэг үйлдээд байгаа нь мэдэгдэхгүй. Гэмт хэргийн улмаас ямар хор хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн эзэн нь тодорхойгүй 2 ба түүнээс дээш этгээд байгаа бол тэдгээрийн хамтран оролцоо нь дүгнэгдээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан хэргийн бодит үнэн тогтоогдоогүй. Хамтран оролцсон гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Прокурор нь цагаатгах эрхтэй этгээд биш. Зээлийг гэрээг үгүйсгэсэн агуулга прокурорын тогтоолд дурдагдаад байдаг. Худалдах, худалдан авах гэрээгээр үгүйсгээд зээлийн гэрээгээр халхавчлаад байгаа нь тодорхойгүй байна. Дүгнэж хэлэхэд хариуцагч ******* гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. ******* нь нэхэмжлэгч *******аас мөнгөн хөрөнгө авсан баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж, шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ *******, ******* нар нь ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлах дөрвөн давхар объектын 1 давхрыг *******ын нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлээд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, ******* орчимд *******аас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр нийт 60,000,000 төгрөг авч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийн үйлдлийн талаар ******* нь ******* дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул гэм хорын хохиролд 60,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол гээд байгаа боловч хэрэгт мөнгө өгсөн баримт байхгүй, ******* нь хариуцагчийн өмнө нь хамт амьдарч байсан хүн, тэр хүнээсээ нэхэхгүй байгаа нь үндэслэлгүй, шар баримтыг үйлдээгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч ******* нь ******* дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, тус хэлтсийн мөрдөгч ******* мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1007 дугаартай тогтоолоор 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 5 жил өнгөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.... гэж дүгнэж эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх-5-6/

 

4.1. Дээрх ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолд *******, ******* нар нь иргэн *******аас ...зуун айлд үйлчилгээний зориулалттай барилга ашиглалтад оруулах гэтэл мөнгө дутаад байна, мөнгө зээлээч, удахгүй барилгаа ашиглалтад оруулчхаад эргүүлээд өгье гэж хэлэн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, ******* орчимд бэлнээр 30,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дахин 30,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг залилан мэхэлж авсан гэжээ. /хх-5-6/

 

4.2. Талууд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар өөр өөр байр суурь илэрхийлэн маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх, ингэснээр маргааны зүйл тодорхой болж улмаар талууд нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар мэтгэлцэх зарчим хэрэгжих учиртай. Ингэснээр маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, шаардах эрхийн үндэслэл, түүнд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно. Энэ хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн хэргийг нотлох баримтаар татуулан авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

 

5. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

6. Харин анхан шатны шүүх зохигчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/01855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН