| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00601/и |
| Дугаар | 1004 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1004
| 2016 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2016/01004 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн 10 цагааны 7-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Мягмарын Нарантуяа /НХ79070402/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн 10 цагааны 7-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Сандуйжавын Ганбат /НХ81061119/ -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмлэгч М.Нарантуяа, хариуцагч С.Ганбат, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Миний бие 2002 онд С.Ганбаттай танилцаж 2003 онд гэр бүлийн харьцаатай болж улмаар 2003 оны 12 сарын 16-ны өдөр бага хүү Г.Очирбатыг төрүүлэн 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Би өөрийн хүү М.Одбаярын хамт амьдарч байсан бөгөөд хүүгээ эцэгтэй, ингээд нэг элэг бүтэн амьдрах нь баярлаж явсан. С.Ганбат нь анх суухдаа л зүй бус харьцаатай байсан боловч үр хүүхдээ хараад энэ байдал нь засрах байх гэж бодож байсан боловч түүний зан харьцаа улам эвдэрч, архи ууж, агсам согтуу тавих, хардаж сэрдэх нь хирээс хэтэрсэн. Түүний энэ байдлыг хүнд мэдэгдэхгүйгээр 6 жил тэвчиж амьдарсан. Миний бие нь дээд сургууль төгсөж, багшаар ажиллаж байсан боловч С.Ганбат нь элдэв хүнтэй хардаж, гэрээс гаргахгүй байсаар ажлаас гарч, амьдрахын эрхээр асрагчаар ажиллаж байна. С.Ганбатын архи дарс хэтрүүлэн хэрэглэх нь миний болон хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Миний хүү М.Одбаярыг гадуурхаж, үг хэлээр байнга доромжилдог. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү М.Одбаяр, Г.Очирбат нарыг миний асрамжид үлдээж, Г.Очирбатад эцгээс тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож өгнө үү. Дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагын нотлох баримтаа бүрдүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхгүй, баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие М.Нарантуяатай 2003 онд гэр бүл болж 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Өөрийн гаргасан алдаа болгоныг гүнээ ойлгож байна. Эхнэр хүүхдээ зовоож байсан нь үнэн, намайг уучлаарай гэж хүсэж байна. Одоо бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Өөрийн ганц хүү Г.Очирбатыг асрамжиндаа байлгах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Нарантуяа хариуцагч С.Ганбатад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мягмарын Нарантуяа, Сандуйжавын Ганбат нар нь 2002 оны 01 сарын 06-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 2004 оны 01 сарын 06-ны өдөр бүртгүүлж, 2003 оны 12 сарын 16-ны өдөр Ганбатын Очирбатыг төрүүлж өгсөн, 2001 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн хүү Мягмарын Одбаярын хамт гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний 0033188-06, 0000486021 тоот гэрчилгээний хуулбарууд, М.Одбаяр, Г.Очирбат нар нь сургуульд суралцаж байгаа болох нь Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч С.Ганбатын согтууруулах зүйл хэрэглэж гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэдгээрийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа ба гэрлэгчид нь шүүхээс өгсөн хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчид нь 2003 онд төрсөн хүү Г.Очирбатын асрамжийн талаар маргаж байгаа боловч 13 настай хүүхдэд эцэг, эхээс тавих халамж, ахуй нөхцөл бололцоо, хариуцагч С.Ганбатын согтууруулах зүйл хэрэглэж байгаа байдал мөн хүүхдийн саналыг харгалзан эх М.Нарантуяагийн асрамжид үлдээж, эцгээс тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх хүүхдийн эрх үүрэг үүснэ” гэж заасан харин гэрлэгчид нь 2001 онд төрсөн хүү М.Одбаярын асрамжийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.Нарантуяа тэтгэлэг нэхэмжилээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагатай холбоотой нотлох баримтаа цуглуулж, гаргаж өгөөгүй бөгөөд тухайн баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч М.Нарантуяагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Ганбатаас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 46496 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Боржигон овгийн Мягмарын Нарантуяа /НХ79070402/, Боржигон овгийн Сандуйжавын Ганбат /НХ81061119/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7-д зааснаар 2001 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн Мягмарын Одбаяр, 2003 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн Ганбатын Очирбат нарыг эх М.Нарантуяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2003 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн Ганбатын Очирбатыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Ганбатаар тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
5. Нэхэмжлэгч М.Нарантуяа нь М.Одбаярт тэтгэлэг нэхэмжилээгүй мөн дундын эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.Нарантуяагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Ганбатаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 46496 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН