Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 992

 

 

 

 

 

      2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00992

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Д.Алтантуул, Э.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сутайн буянт гудамж 1-5 тоотод оршин суух, Бүжий овгийн Батцэрэнгийн Цэвэлмаа /ПГ87080204/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АШБ ХХК, захирал Б.Мөнхбат

Хариуцагч: Баяншовх ХХК, захирал Б.Бүрэндалай нарт холбогдох,

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа, хариуцагч АШБ ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбат, өмгөөлөгч Х.Ургаа, иргэдийн төлөөлөгч Д.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ...Миний нөхөр А.Балдан-Очир нь АШБ ХХК-д малчтагчаар ажиллаж байхдаа осолд орж нас барсан. Талийгаачийн охин Б.Хулан болон миний охин Ц.Мөнхцэцэг нарт тэжээгчээ алсданы тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас сард 376138 төгрөгөөр буюу нэг хүүхдэд 188069 төгрөгөөр тогтоосон юм. Иймд охин Б.Хуланд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг АШБ ХХК, Баяншовх ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Одоо шүүхэд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна. Баяншовх ХХК-д холбоглох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, АШБ ХХК-иас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 2700 000 төгрөгийг хүлээн авч, эвлэрч байна гэв.

Хариуцагч АШБ ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Нэхэмжлэгч Б.Цэвэлмаагийн нэхэмжилсэн 2700 000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа хариуцагч АШБ ХХК,  Баяншовх ХХК-д холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа, А.Балдан-Очир нарын хамтын амьдралтай байсан байдлыг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 1842 тоот шийдвэрээр тогтоосон байх бөгөөд талийгаач А.Балдан-Очирийн охин Б.Хуланд ногдох төлбөрийг түүний эх Б.Цэвэлмаа  шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нь Баяншовх ХХК-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч АШБ ХХК тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү төлбөр 2700 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цэвэлмаад төлж, зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч АШБ ХХК-иас 2700 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн 50 хувь 29075 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаарр зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа хариуцагч АШБ ХХК, Баяншовх ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Баяншовх ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч АШБ ХХК тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү төлбөр 2700 000 төгрөгийг төлсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч АШБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид 29075 төгрөгийг төрийн сангийн орлогод олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН

                                   

ШҮҮГЧИД                                                     Э.АРИУНАА

                                                                       

                                                                        Д.АЛТАНТУУЛ