| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00898/и |
| Дугаар | 991 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 991
| 2016 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2016/00991 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг Баянхошуу 37-8 тоотод оршин суух, Чонос овгийн Уртнасангийн Эрдэнэтуяа /НЭ112009/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22 дугаар хороо Зүүн нарангийн 13-324 тоотод оршин суух, Боржигон овгийн Оюунжаргалын Золбаяр /ФА94092670/ -д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч Ш.Жигдэнхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие Б.Балжмаатай танилцаж үерхэж байгаад охин Ж.Хүслэн төрсөн. Ж.Хүслэн нь миний охин мөн, бидэнд эвлэрэх хугацаа өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Балжмаа хариуцагч Ш.Жигдэнхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.
Баатарсүхийн Балжмаа, Шаравдоржийн Жигдэнхүү нар нь 2012 онд танилцаж гэр бүлийн харьцаатай байснаар 2015 оны 11 сарын 26-ны өдөр охин Жигдэнхүүгийн Хүслэнг төрүүлж, эцэг Ш.Жигдэнхүүгээр овоглон төрсний бүртгэлд 2015 оны 12 сарын 30-ны өдөр бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний 1110008803 тоот гэрчилгээгээр, охин Ж.Хүслэн эсэн мэнд бойжиж байгаа болох нь Хасаг эрдэнэ ББН эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа тухай шүүхэд илэрхийлсэн бөгөөд хариуцагч хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар охин Ж.Хүслэнд эцэг Ш.Жигдэнхүүгээс тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ш.Жигдэнхүүгээс нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр / Нийслэл хотын амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 185400 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 31248 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 11 сарын 26-ны өдөр төрсөн Жигдэнхүүгийн Хүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ш.Жигдэнхүүгээр тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ш.Жигдэнхүүгээс тэмдэгтийн хураамж 31248 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН