Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 990

 

 

 

 

 

            2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 151/ШШ2016/00990

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Замт Уурхайн 13-01 тоотод  суух, Харчу овгийн Цэрэндоржийн Батжаргал /НХ56072312/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батжаргал,  нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Ц.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь 1978 оноос 1982 он хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1982 оноос 1986 он хүртэл Мөнгөнморьт сумын сургуульд Пионерийн ахлах удирдагч, 1986 оноос 1991 он хүртэл Баянчандмань сумын 10-н жилийн сургуульд багшаар тус тус ажиллаж байсан. Аймгийн хүүхэд Залуучуудын байгууллагын архив шатсан тул миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Иймд шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Батжаргал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Цэрэндоржийн Батжаргал нь Төв аймгийн Алтанбулаг сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар1979 оны 01 сарын 01-ний өдрийн 1982 оны 09 сарын 13 хүртэл,

Мөнгөнморьт сумын Найман жилийн сургуульд 1982 оны 09 сарын 13-ны өдрөөс 1986 оны 11 сарын 13 хүртэл пионерийн ахлах удирдагчаар,

Баянчандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 11 сарын 13-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд пионерийн ахлах удирдагчаар тус тус ажиллаж байсан болох нь

Төв аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1979 оны 11 сарын 26-ны өдрийн 60 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тогтоолын 5 дугаарт, 1982 оны 08 сарын 03-ны өдрийн 62 тоот  “Ээлжийн амралт олгох тухай” тогтоолд,

Төв аймгийн Мөнгөнморьт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 09 сарын 13-ны өдрийн 9 тоот “Сурагчдын намрын спартакиадыг зохион байгуулах комисс томилох тухай” тушаалын 3 дугаарт, 1983 оны 11 сарын 02-ны өдрийн 12 тоот “Сургуулийн хууль зүйн зөвлөл байгуулах тухай” тушаалын 1 дүгээрт, 1984 оны 10 сарын 08-ны өдрийн захирлын 41 тоот “комисс томилох тухай” тушаалын 2 дугаарт, 1985 оны 10 сарын 11-ний өдрийн захирлын 36 тоот “Урлагын үзлэг явуулах комисс томилох тухай” тушаал, 1986 оны 05 сарын 27-ны өдрийн 26 тоот “Комисс томилох тухай” тушаалын 1 дүгээрт, 1986 оны 11 сарын 13-ны өдрийн 45 тоот тушаал,

Төв аймгийн Баянчандмань сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 сарын 29-ний  өдрийн 32 тоот тушаалд” Ц.Батжаргал ПАУ” 1991 оны 06 сарын 12-ны өдрийн 27 тоот тушаалын 1 дүгээрт тус тус бичигдсэнээр, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Р.Лхагва, А.Шаравнямбуу нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цэрэндоржийн Батжаргалын Төв аймгийн Алтанбулаг сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар 1979 оны 01 сарын 01-ний өдрийн 1982 оны 09 сарын 13 хүртэл, Мөнгөнморьт сумын Найман жилийн сургуульд 1982 оны 09 сарын 13-ны өдрөөс 1986 оны 11 сарын 13 хүртэл пионерийн ахлах удирдагчаар, Баянчандмань сумын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 11 сарын 13-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд пионерийн ахлах удирдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН