| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1236/Э |
| Дугаар | 1256 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 1256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт П.Г-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03498 ..... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, П.Г
Холбогдсон хэргийн талаар:
П.Г нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжины 22-447 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Намжилмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: Хэргийнхээ талаар өмнө нь мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Намжилмаагийн өгсөн: ...Бас манай нөхөр 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш байнга архи уугаад байсан асуудлуудаас болоод би архи уусандаа халамцаад нөхөр П.Г тай хэрүүл маргаан хийсэн. Манай нөхөр бас архи уучихсан байсан. Манай нөхөр намайг дуусгаад өгье пизда муу гичий минь гэж хэлээд намайг зодсон. П.Г миний толгойн тус газар гараараа 1 удаа цохисон, бүсэлхийн дээд хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Миний үснээс гараараа зулгааж чирээд том өрөө рүү намайг авч орсон. Тэгээд цамцны хоолойноос зулгаагаад чирсэн. Мөн манай нөхөр П.Г гэрийнхээ тогоо, индукцин плеткийг газар авч шидээд миний гар утсыг аваад гараад явчихсан. Бас 2019 оны 06 дугаар сарын 02-ны шөнө миний зүүн нүдэн тус газар гараараа 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Даваадуламын өгсөн: ...17:00 цагийн орчим П.Г гэрт орилоон чарлаан болоод байхаар нь би гэрт нь ортол манай бэр Намжилмаа согтуу орилоод агсам тавиад Намжилмааг дархан бэр болоход нь миний бэлэглэж байсан ваартай цэцгийг газар шидээд хагалчихсан. Мөн миний бэлэглэсэн ноолууран цамцыг хайчлаад хаячихсан байсан. Мөн нөхөр нь Намжилмааг орон дээрээс татаад газар унагааж байсан. Яг хаанаас нь яаж татаж унагасныг нь мэдэхгүй байна. Газар унагаагаад нуруу руу нь өшиглөсөн байж магадгүй. Өөрөөр зодож цохисныг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Ганцэцэгийн өгсөн: ...Манай ээж гараад очтол бэр эгч Намжилмаа ээжийг гудамжинд хэл амаар доромжлоод байхаар нь би бэр эгчийг гэртээ орооч гэж хэлсэн. Тэгсэн бэр эгч Намжилмаа миний араас үсдсэн. Тэгсэн манай ээж бид бэр эгчээс намайг салгасан. П.Г ах архи нилээн уудаг. Эхнэр нь бас уудаг. Тэгээд л архи уусан асуудлаасаа болоод л хоорондоо хэрэлддэг. Өмнө нь зодож цохиж байсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ зоддог байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6934 дугаартай шинжээчийн:
1. Б.Намжилмаагийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хүзүүний баруун доод хэсэг, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Г : ...2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Намжилмаагийнхаа зүүн нүдэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би эхнэр Намжилмаагийнхаа үснээс нь зулгаагаад чирч газар унагаагаад зүүн талын шанаан тус газар 1 удаа гараараа цохиж, ар нуруу буюу бөөрөн тус газар нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд цамцнаас нь зуурч чирч тухайн гэмтлийг Намжилмаагийн биед учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 дүгээр тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 42, 43-46 дугаар тал/,
- Шүүгдэгч П.Г иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29, 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт:...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч П.Г хохирогч Б.Намжилмаа нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр хүмүүс болох нь тэдгээрийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ,хүү П.Г Түвшинбаярын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна. /хх-ийн 37, 47 дугаар тал/
Иймд П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй тул түүний гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.
П.Г нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжины 22-447 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Намжилмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Намжилмаа, гэрч С.Даваадулам, яллагдагчаар өгсөн П.Г нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6934 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Намжилмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Г бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 76 дугаар тал
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.П.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.П.Г д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.П.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ