Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01084

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02538 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 91,636,004 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч болон хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******, ******* нар *******-тай 085040430076 дугаар зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж, *******ы нэр дээр бүртгэлтэй ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай ******* дугаар гэрчилгээтэй өмчилсөн газар газар, *******ийн нэр дээр бүртгэлтэй ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай ******* дугаар гэрчилгээтэй өмчилсөн газар, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр 0496 УЕЕ улсын дугаартай ногоон өнгийн зүтгүүр, 0049АА улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүл тээврийн хэрэгсэл, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 2,400,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус барьцаа хөрөнгөөр бүртгүүлэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн төлөлтийг хийгээгүй бөгөөд 4 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийж 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 9,677,087 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,935,417 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын төлбөрт 23,500 төгрөг нийт 91,636,004 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч *******, ******* нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 207 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч нар зээл авсан өдрөөс хойш 12 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийж, 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул зээлийн хугацаа хэтрэлтийн талаар хэлэлцэж 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэр гарсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2028 оны 04 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болно.

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Иймд, хариуцагч *******ас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 9,677,087 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,935,417 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардалд буюу нотариатын төлбөрт 23,500 төгрөг, нийт 91,636,004 төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******, ******* нарын нэр дээр бүртгэлтэй баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

Зээл авсан тул маргаж байгаа зүйл байхгүй. Авсан зээлээ төлнө. Зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт маргаан байхгүй. Нэхэмжлэгч талын төлөөлөгч 6 сарын хугацаа өгч байна гэж байгаа юм байна. Харин 6 сарын хугацаанд яагаад ч төлж амжихгүй байна. Учир нь, яг зээлээ төлдөг үндсэн ажил хийж байгаа машин маань засварт орчхоод байгаа, ямар ч байсан машинаа ачаад хотод аваад ирсэн ч засаж эхлээгүй байна. 80,000,000 төгрөгийн зээл аваад хил, гаалийн оочир дараалалтай холбоотой явсаар байгаад л шүүхийн шатанд хүрээд ирлээ. Ачааны машинаараа ажил хийж байж зээлээ төлдөг юм. 11 дүгээр сарын 23-ны өдөр Замын-Үүд рүү явж байгаад урсгал сөрж машин гарч ирээд зам тээврийн осолд ороод машин маань одоогоор засварт байгаа юм. Жолоочийн буруутай үйл ажиллагаа гээд даатгал нь 24,112,000 төгрөг гаргаад өгснийг нэхэмжлэгч байгууллага татаад зээлд суутгачихсан. Тиймээс би машинаа засаж чадахгүй, нэг ч боолт тайлж чадаагүй л байж байна. Уг нь 36 сарын хугацаатай 80,000,000 төгрөгийн зээл авсан. Нэг сарын төлөлт нь 3,600,000 төгрөг төлөх бөгөөд одоо 24,000,000 төгрөг хасагдсан байх. Одоо 67,000,000 орчим төгрөг үлдсэн байгаа байх. Сард 3,600,000 төгрөгөөр төлөөд яваад байсан зээлийг одоо 6 сарын хугацаанд төлнө гэхээр яагаад ч амжихгүй болчхоод байгаа юм. Хамгийн гол нь машин маань өөрөө босоод ирэх зардал нь 30,000,000 орчим төгрөг болох юм. 67,000,000 төгрөгийг 6 сарын дотор төлөх боломжгүй байна. Гаргах шийдвэрийг дагана гэж бодож байна гэжээ.

 

3. Хариуцагч *******ы хариу тайлбар, татгалзлын агуулга:

Дүүгээ ажил хийгээд болох байх гэж бодоод нэмэлт барьцаа шаардлагатай гэхээр нь газраа барьцаанд тавьсан, ээж ч адилхан. Ямар ч байсан төлнө. Энэ газарт аав, ээж маань амьдарч байгаа болохоор яаралтай зарж чадахгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийг 6 сарын дотор төлөх боломжгүй. Өнөөдөр автомашинаа засвараас гаргаад авах мөнгө байхгүй. Даатгалын мөнгийг бүгдийг нь танайд шилжүүлчихсэн. Ажил хийх гэж авсан машин нь эвдэрчихсэн тул хэрхэхээ мэдэхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан *******ас 91,636,004 төгрөгийг гаргуулж *******-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ******* нь 91,636,004 төгрөг төлөх үүргээ эс биелүүлбэл *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай газар, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг тус тус албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай Фидуцийн гэрээний үүрэг шаардсан шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 686,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 616,*******0 төгрөгийг, *******, ******* нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан зээлийн талаар маргаагүй, харин эргэн төлөлт болон гэрээг хугацаанаас өмнө цуцалсан асуудалд гомдолтой байна. Хариуцагч нар анхан шатны шүүхэд өөрсдийн хууль эрх зүйн мэдлэг дутмагаас зарим нотлох баримтуудыг цуглуулж чадаагүй, мөн барьцаанд тавьсан автомашин авто ослоос болж гэмтсэн ба даатгалаас 24,112,000 төгрөг гаргаж өгсөн энэ мөнгийг ******* нь зээлд авсан. Энэ мөнгийг ******* нь авч автомашинаа засварлаж ажилд оруулах байсан боловч шууд авсан тул автомашинаа засварлах ямар ч боломж байгаагүй, хэдийгээр нэхэмжлэгч компанийн нэр дээр автомашин байгаа боловч бүх даатгалын мөнгө болон автомашинтай холбоотой бүхий л зардлыг ******* төлдөг байхад даатгалын мөнгийг нэхэмжлэгч нь шууд авсан нь буруу, мөн зээлийн хугацаа 2028 он хүрч дуусах байсан, тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй байгаа шалтгааныг ойлгож үзээгүй, зээлийн мөнгөөрөө ******* автомашин авч үүгээрээ орлого, ашиг олж зээлийг төлөх байсан. Бид шүүхийн шийдвэрээр ******* олгох болсон 91,366,004 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх зээлийн хугацаа дуусах болоогүй байгааг анхаарч үзээгүй, дахин нотлох баримт гарган өгч анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Өмнө нь манай харилцагч байсан, тухайн үед тогтоосон хугацаандаа зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн ангилал нь буурсан байдаг. Уг асуудалтай холбоотой манай байгууллагад арга хэмжээ авсан үйл баримт байхгүй. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 80,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлээ төлөхдөө зээлийн гэрээний эргэн төлөх үүргээ удаа дараа хэрэгжүүлэхгүй зөрчсөн учраас зээлдүүлэгчийн санаачилгаар зээл олгосноос хойш 7 сарын дараа нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний хүүг зогсоогоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа, шүүхийн ажиллагааны явцад автомашинтай холбоотой даатгалын мөнгө орж ирсэн гэж анхан шатны шүүх хуралд ярьдаг. Уг асуудалтай холбоотой баримтуудыг манай санхүүгээс гаргаж өгөөгүй. Хүү зогссон үеэс хойш тухайн мөнгө манай дансанд орж ирж төлөлтөд суутгагдсан тохиолдолд нэгэнт хүү зогссон тул 90,000,000 төгрөгөөс орж ирсэн гэж үзэж байгаа мөнгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ. Гэвч уг мөнгө нь орж ирсэн талаар баримт байхгүй учир тодорхой тайлбар хэлж чадахгүй байна. Хариуцагчид бүх дансны хуулга болон холбогдох нотлох баримтаа авчирч уулзахыг шаардсан боловч надтай дахин уулзаагүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,636,004 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчээс тогтоож байгаа хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан байна.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. /хх-62/

 

3. Талууд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 085040430076 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 80,000,000 төгрөгийг, сарын 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, *******, ******* нар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хх-7-10/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 085040430076 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр 0496 УЕЕ улсын дугаартай, ногоон өнгөтэй Volvo.FH12 зүтгүүр, 0049АА улсын дугаартай, цэнхэр өнгөтэй Schmitz.S01 чиргүүлийг, /хх-11-*******/

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр зурагт, хөргөгч, угаалгын машин зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан, /хх-23-26/

Мөн зохигч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 085040430076 дугаартай баталгаат ипотекийн гэрээг талууд байгуулж, хариуцагч *******ы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг, /хх-15-18/

Хариуцагч *******ийн өмчлөлд ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-19-22/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

5. Энэхүү гэрээгээр зээлдэгч нар сар бүр тогтсон хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн тогтмол үнийн дүнгээр төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон.

Дээрх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь хуульд нийцжээ.

 

6. Хэрэгт авагдсан зээл эргэн төлөх хуваарь, зээл, хүүний тооцоогоор зээлдүүлэгч ******* нь 80,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгч, үүргээ гүйцэтгэсэн, харин зээлдэгч *******, ******* нар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 36 сарын хугацаанд үндсэн зээл, хүүгийн төлбөрт сар бүр 3,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хүүгийн төлбөрт 5,226,913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 73,087 төгрөг, нийт 5,300,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-32/

 

7. Ийнхүү үүргийн зөрчил үүссэнтэй холбоотой зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар зээлдэгч нарт 2025 оны 07 дугаар сарын 02, мөн оны 09 дүгээр сарын 02, 09 дүгээр сарын 15, 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус мэдэгдэж байсан талаар баримт хэрэгт авагджээ. /хх-28-30/

Тиймээс нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны үүргийг зээлдэгчээс шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэл гаргах үе буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын хүлээх үүрэг үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 9,677,087 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,935,417 төгрөг, нийт 91,612,504 төгрөг байгаа талаар хариуцагч тал маргаагүй.

 

Иймд, хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт нийт 91,636,004 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

 

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд нэмэлт дүгнэлт хийх нь зүйтэй.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээний нэг тал үүргээ зөрчсөнтэй холбоотой зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хуулийн хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг залруулж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт нэмж оруулна.

 

10. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд *******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай газар, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг тус тус албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 085040430076 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ний үүрэг шаардсан шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

11. Хариуцагч талын ...*******-ийн нэр дээр автомашин байгаа боловч бүх даатгалын мөнгө болон автомашинтай холбоотой бүхий л зардлыг ******* төлдөг байхад даатгалын 24,112,000 төгрөг ******* шууд авсан нь буруу гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь,

Талууд дээрх даатгалын нөхөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт суутган төлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч *******ын тайлбарлаж байгаа даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудал нь уг зээлийн маргаанд хамаарахгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/02538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 227 дугаар зүйлийн 227.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН