| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2026/09819/И |
| Дугаар | 210/МА2026/01085 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01085
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,256,165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 8,256,165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ...*******той 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7111116903 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж, 8,020,000 төгрөгийг, 3.3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээний үүрэгт 2,490,404 төгрөгийг төлсөн, хариуцагчаас үндсэн зээл 6,283,911 төгрөг, үндсэн хүү 1,818,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,715 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 8,256,165 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. ******* болон ******* нарын хооронд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7111116903 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 8,020,000 төгрөгийг, сарын 3.3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх-17-18/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
5. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1,736,088 төгрөг, зээлийн хүүд 754,316 төгрөг нийт 2,490,405 төгрөгийг төлжээ.
6. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *******оос үндсэн зээл 6,283,911 төгрөг, үндсэн хүү 1,818,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,715 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 8,256,165 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, түүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь би залилуулсан, тухайн залилсан этгээдүүд миний хувийн мэдээллийг ашиглан аппликейшнээс мөнгө залилсан гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээгээр зээлдэгч нь цахим зээлийн гэрээ байгуулахдаа цахим гарын үсэг эсвэл нэг удаагийн нууц үг ашиглах, нэвтрэх нэр, нууц үг, пин код, нэг удаагийн нууц үгийн нууцлалыг хадгалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх, уг үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй.
Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байхад хариуцагч нь цахим зээл авахдаа нэг удаагийн нууц үг ашиглах, нэвтрэх нэр, нууц үг, пин код, нэг удаагийн нууц үгийн нууцлалыг хадгалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх, уг үүргээ биелүүлээгүй, мөн зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжийг бусдад олгосон нь нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэл болохгүйн зэрэгцээ зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШШ2026/08012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ж.ЛХАГВАСҮРЭН