Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01086

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/07167 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751******* зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргах 14 хоногийн хугацаа дуусаагүй байхад хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан нь хууль бус болсон, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа хөрөнгүүдийн үнэлгээг 50 хувь болгон буруулсан нь үндэслэлгүй... гэх үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00194 дугаар шийдвэрээр *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 1,288,0426,630.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 96.92 м.кв талбайтай, *******гийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 83.23 м.кв талбайтай, *******гийн өмчлөлийн оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээт ******* дүүрэг, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 188.4 м.кв талбайтай, *******, *******, ******* нарын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээтэй, ******* нэгж талбарын, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, *******, *******, ******* нарын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 76 м.кв талбайтай, *******-ийн өмчлөлийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 56.25 м.кв талбайтай, хоёр өрөө, *******-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, №******* гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 38.61 м.кв талбайтай, хоёр өрөө, *******-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаap худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. /хх-75-84/

 

4. Хариуцагч байгууллага нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн, явуулж байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/0*******93 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01059 дугаар магадлалаар,

мөн нэхэмжлэгчээс анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/0902******* шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/0151******* магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /хх-88-102/

 

6. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэж, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2025/0151******* магадлалаар эцэслэн шийдвэрлэхдээ магадлалын Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751******* зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдсан байх бөгөөд уг магадлал гарснаар хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №11/28, №11/29, №11/30, №11/31, №11/3******* тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7. Түүнчлэн нэхэмжлэгч тал барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 76 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өөр хүний өмч, уг хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлэхээр тохиролцсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог ба дээрх хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлэхээр тохиролцсон гэх давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

8. Нэгтгэн дүгнэвэл шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоолгож, улмаар 2025 оны 0******* сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зарласан боловч худалдан борлогдоогүй тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, төлбөр төлөгч нарын барьцаалсан хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч *******т холбогдох 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дүгээр зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар зааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан баталгаажуулах арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргахтай холбоотой харилцааг зохицуулсан байдаг.

 

9.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь заалтуудыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд зохимжгүй болсон байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн ******* дэх заалтыг баримталсан өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШШ2026/07167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсгүүдэд гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751******* зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН