Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01155

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03018 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ид холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь миний хойд эцэг бөгөөд миний ээж *******тэй 1999-2019 хүртэл гэр бүл болон амьдарч байгаад шүүхийн журмаар гэр бүлээ цуцлуулсан байдаг. ******* нь гэр бүл салахаас өмнө миний эзэмшил бүхий 2007 оноос хойш хашаалан эзэмшиж байсан 2 байршил бүхий газрын бичиг баримтыг санаатайгаар гэрээс хулгайлан авч, бичиг баримтуудыг нь өгөхгүй хэл ам, хэрүүл тэмцэл, заналхийлж, хүчирхийлэлд өртөж, улмаар миний бие *******ийн хавчилт шахалтаас болж гэрээсээ дайжиж хэрэгт холбогдож хуулийн байгууллагаар шийтгэгдсэний улмаас миний ээж арга буюу гэрлэлтээ цуцлуулсан байдаг. ******* миний эзэмшил бүхий ******* дүүргийн ******* зуслангийн 400 м.кв газрыг ******* дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 25******* захирамжаар эзэмшүүлсэн. 2007 онд хашаа барьж хашаалан кадастрын зураг хийлгэж, дотор нь жижиг байшин барьж амьдарч байсан. ******* дүүргийн ******* хороо ******* гудамж, ******* тоот 1163 м.кв талбайтай. 2010 онд ******* дүүргийн ******* зуслангийн 400 м.кв ******* дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 25******* захирамжаар эзэмшүүлсэн газрын кадастрын зургийн хуулбар байсан учир *******ийн хулгайлж авсан гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулахаар ******* дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин газрын гэрчилгээ, гэрээг гаргуулж авсан байдаг. ******* нь энэ газрыг булаан авах зорилгоор, өөрийн төрсөн дүү болох хүнд үрчлэгдсэн *******аар, мөн өөрөө нийтдээ 3 удаа шүүхэд худал хэлж хууран мэхэлж худал нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгож, *******ийн эзэмшил мөн болохыг 3 шатны шүүхээр тогтоосон.

******* дүүргийн Газрын албанаас *******т эзэмшүүлсэн 2 байршил бүхий *******ийн хулгайлан авсан эзэмшил бүхий 2 газрын анхны эх баримтуудыг тэмдэг дарж хуулбарлан ирүүлсэн байсныг утсаараа нэг бүрчлэн зургийг нь авсан байдаг. Шүүхээс *******ийн газартай холбогдох баримтуудыг ******* дүүргийн Газрын албанаас ирүүлэхийг шаардахад эдгээр баримтуудыг ******* дүүргийн Газрын алба өмнө нь ирүүлж байгаагүй. Зөвхөн 25******* захирамжаар 2020 онд дахин авсан материалыг л ирүүлж байсан. Үүнд, 2010 онд ******* дүүргийн ******* хороо Баруун салаа нумын зуслангийн 400 м.кв, ******* дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 25******* захирамжаар эзэмшүүлсэн газрын гэрээ гэрчилгээг ******* 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аав нь гээд гарын үсэг зурж авсан баримтууд, 2007 онд хашаа барьж хашаалан кадастрын зураг хийлгэж, дотор нь жижиг байшин барьж амьдарч байсан ******* дүүргийн ******* хороо ******* дүгээр гудамж, 276 тоот 1163 м.кв газрын 700 м.кв-ыг 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 431 тоот захирамжаар эзэмшүүлсэн захирамж холбогдох мэдээллийг тус тус ирүүлсэн байсныг сая олж мэдсэн.

...Нийслэлийн маргаан таслах зөвлөлд ирүүлсэн ******* дүүргийн ******* хороо ******* дүгээр гудамж, ******* тоот, 1163 м.кв газрын мэдээлэл авахаар ******* дүүргийн Газрын албанд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргаж нотлох баримтуудыг баримтуудад *******т эзэмшүүлсэн газрын 431 дүгээр захирамж, холбогдох материалуудыг ******* нь ******* дүүргийн Газрын албанаас авсан болохыг дахин нотолсон байдаг. Миний бие өмнө нь ******* дүүргийн ******* хороо ******* дүгээр гудамж, ******* тоот 1163 м.кв байршил газартаа хэд хэдэн удаа очсон боловч тухайн хүмүүст миний газар гэхэд итгэхгүй ******* гэдэг хүнээс л авсан тэр хүнтэйгээ л ярь гээд яаж ч чадахгүй олон жилийн нүүр үзсэн байдаг. ******* дүүргийн ******* хороо тус дүүргийн Газрын албаны ирүүлсэн мэдээллээр ******* гудамж, ******* тоот, 1163 м.кв газрын 700 м.кв газрыг *******т 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 431 тоот ******* дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн бусдад шилжүүлсэн худалдсан мэдээлэл одоогоор байхгүй гэж архивын ажилтан Янжинлхам мэдэгдсэн. Иймээс энэ газарт дахин гэрчилгээгээ сэргээлгэн авахаар ******* дүүргийн Газрын албанд хүсэлт гаргах болно. ******* дүгээр гудамж ******* тоот байршил бүхий газрын агаарын зургийг кадастрын байгууллагаар агаарын зургаар гаргуулж харахад 2007 оны хашаалсан байршилдаа, хойд хэсэг нь 431 захирамжаар эзэмшил тогтоож, урьд хэсэгт таслан айл суурьшсан байдаг. ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ******* нь миний эзэмшил газрыг худал хэлж хуурч мэхлэн, залилан мэхэлж, надад мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр зарсан байх нөхцөл байдал үүссэн учир миний ээж ******* нь ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан.

******* нь цагдаагийн ажилтанд өгсөн мэдүүлэгтээ тэр үед ******* дүүргийн Газрын албанаас цагаан гэрчилгээг нь аав нь гээд авсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Гомдлыг дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. ******* нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баруун салаа нумтын зусланд өндөр настай ээжтэйгээ байхад гэрт дайрч орж ирж хэл амаар доромжилж ам бүл муутай хоёулхнаа байгааг мэдээд 7 дугаар сарын 02-ны өдөр ах дүүгийн хүүхдүүдийг дагуулж ирж хэлж мэдэгдэхгүйгээр хашаанд байсан хураалтай хашааг хулгайлж гэгээн цагаан өдрөөр хулгайлж, хэл амаар доромжилж хүчирхийлж, одоо Газрын алба захирамжийг чинь хүчингүй болгоно гэсэн, чи яаж ч чадахгүй гэж заналхийлсэн учир 102-т дуудлага өгч Цагдаагийн дуудлагаар цагдаа ирж, улмаар миний ээж ******* нь ******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаад 1100056250005369 хэрэг үүсгээд шалгагдаж байна. Миний бие ******* дүүргийн ******* хороо ******* дүгээр гудамж ******* тоот нь эзэмшигч мөн гэдэг мэдээллээ олж аваад газар дээр нь очиж үзэхэд эзэмшил бүхий газрыг 2 хувааж урьд хэсгийг *******ийн эхнэр ******* нь *******оос 4,200,000 төгрөгөөр худалдан авсан гэж маргаан таслах комисст тайлбар гаргасан байх тул 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,200,000 төгрөгийг хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь надаар овоглодог миний дагавар хүү бөгөөд ******* бид хоёр анх нийлэхдээ хэн хэн нь нэг дагавар хүүтэй байсан. Бид хамт 20 жил амьдарсан бөгөөд 2007 онд эзэмших эрхийн гэрчилгээгээр авсан миний газрыг бусдад зарж хууль бусаар хөрөнгөжсөн 6,000,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсан ******* дүүргийн нумтын аманд байрлах зуслангийн газрын талаар миний бие Хоёрдугаар Дулааны цахилгаан станцад ажиллаж байхдаа тус станцын ажилчдын ******* дүүргийн ******* хороо, Нумтын аманд байрлах зусланд зуслангийн зэргэлдээ гурван газар авч хамгийн дээд талын газартаа хоёр давхар хаус барин ******* бид охины хамт амьдардаг, түүний зэргэлдээ доод талын газрыг том хүү *******ын эзэмшилд, түүний зэргэлдээ доод талын газрыг бага хүү *******ийн эзэмшилд тус тус авч өгсөн. Өндөр настан намайг хууль мэдэхгүй байдлыг *******ыг гадаадад ажиллаж байгааг далимдуулан ******* нь *******т огт хамааралгүй *******ын газар гэдгийг мэдсээр байж газрын албаны хүнтэй хуйвалдаж *******ийн газар гэж бичиг гаргуулан түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Дээрх *******ийн хууль бус үйлдлээс болж өнөөдөр ******* насыг зооглож байгаа тэтгэврээс өөр орлогогүй өндөр настан миний бие орох оронгоосоо салах дээрээ хүрээд байгаагаас гадна Нийслэлийн Засаг даргын Газрын маргаан таслах зөвлөлд ******* дүүргийн ******* хороо, ******* аманд байрлах, эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаартай, 400 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг эзэмшүүлэхээр *******т олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай *******, ******* нарын гаргасан гомдлыг хянаж дуусаад гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж, хуралдаан товлогдох шатандаа явж байгаа билээ. Миний бие гэрлэлт цуцлуулах тухай маргаанд өөрийн зуслангийн газартаа барьсан хоёр давхар хаусаа охин *******, ******* нарт өгсөн энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой бичигдсэн байгаа болно. Үүнээс гадна өөрийн бий болгосон бүх эд хөрөнгөө ******* болон хүүхдүүддээ хувааж өгөөд өөртөө хувцаснаас өөр юу ч аваагүй гарсан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, миний бие дээрх гурван газраа тойруулаад нэг том хашаа барьсан байсныг ******* надад мэдэгдэлгүй дур зоргоороо авирлан буулгаж, зөвхөн миний охиндоо үлдээсэн хоёр давхар хаусыг тойруулж хашаалаад үлдсэн хашааг авснаас болж тэр хавиар хүмүүс чөлөөтэй нэвтрэх, мод хулгай хийх, шээж баах, шоудах зэргээр эвдлэн сүйтгэж байсан тул аргагүй эрхэнд хашаагаа *******ээс авч, хашаа татаж барих гэтэл элдэв дээдээр доромжлоод цагдаа дуудсан болохоос миний бие гэрт нь дайрч орж заналхийлсэн зүйл огт байхгүй. Хашааны мөнгөө түүнээс нэхэмжлэх болно. Нэхэмжлэлд дурдсан миний ээжийг зодож дарамталдаг, хүчирхийлдэг байснаас би гэрээсээ зугтаж гэмт хэрэгт орооцолдсоноос болж аргагүйн эрхэнд гэрлэлтээ цуцлуулсан гэж ор үндэслэлгүй, намайг шүүхэд муухай харагдуулах гэсэн увайгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал, ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байдаг. Бидний зүгээс хүү *******ийг аль болох ял авхуулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, хөөцөлдсөний үр дүнд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Улмаар тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар гарч байсан ээж хүү хоёрыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсны улмаас шүүхээс ял шийтгэл хүлээсэн байдаг энэ талаар шүүхийн шийтгэл тогтоол байгаа болно.

******* нь надад гар хүрэх, элдвээр доромжлох явдал бол энүүхэнд байсан, харин өргөж авсан нялх охиныг минь зодож нүддэг байдал нь хэрээс хэтэрч надад үнэхээр хэцүү байсан тул охиноо өрөвдөж хамгаалж хэрэлддэг, намайг байхгүйд охиныг минь сураар ороолгож, модоор цохисноос болж хамаг бие нь хөхөрч, няцарсан байдалтай болсон байсан тул эцэг хүний хувьд тэвчилгүй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Түүнээс биш *******ийг намайг хүчирхийлдэг гэдэг нь ор үндэслэлгүй худал зүйл юм. Энэ бүх нөхцөл байдлыг ******* зохион байгуулж байгаа бөгөөд надад өс хонзон санаж намайг чадах гэсэн увайгүй, хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж байгааг дурдах нь зүйтэй, тус шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэл нь түүний бас нэг хууль бус үйлдэл болно.

******* дүүргийн ******* хороо, ******* дүгээр гудамж, ******* тоотод байрлах газарт ******* хашаалж, жижиг байшин барин амьдарч байсан хэмээн ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Тухайлбал, ******* миний бие Дэн-Оюу хоршоо байгуулж толгойтын авто сургуулиас Бөмбөгөр худалдааны төв гэсэн маршрутаар 40 микро автобус явуулдаг байсан бөгөөд Нийтийн тээвэрт хүсэлтээ гарган нэмж Бага Наран-Бөмбөгөр худалдааны төв гэсэн шинэ маршрут нээж, 2007 онд хүн амын суурьшил багатай газарт газар авч, шинээр зам гарган засаж, ******* дүүргийн ******* хороо, ******* дүгээр гудамж, ******* тоотод байрлах газрыг хашаалж, эцсийн буудал болгон ашиглаж байсан. Улмаар нийтийн тээврээс Микро автобусыг ашиглалтаас гаргаснаар Дэн-Оюу хоршооны үйл ажиллагаа хумигдаж, 2013 онд ******* бид ярилцаж байгаад тухайн газраа бусдад худалдсан. Өөрөөр хэлбэл, тухайн үедээ уулан дээр байрладаг, хэн ч тоодоггүй, үнэд хүрэхгүй газар байсан бөгөөд нэхэмжлэлд дурдаад байгаа ******* хашаалж, жижиг байшин барин амьдарч байсан гэдэг нь ор үндэслэлгүй юм. Хэрвээ *******ийн хөрөнгө байсан бол түүний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах ямар ч боломжгүйгээс гадна тухайн үед бид хамт амьдарч байсан, бодит байдалд нэхэмжлэгч *******ийн газар биш, аавын газар, бид нар хамт амьдарч байхад аав, ээж хоёр энэ газрыг зарсан гэдгийг мэдэж байгаа бөгөөд нэхэмжлэлд ******* гарын үсэг зураагүй, ******* түүний өмнөөс зурсан байгааг шүүх анхааралдаа авахыг хүсэж байна. Харин ч эсрэгээрээ миний бие *******т анх Соната маркийн автомашин 4,000,000 төгрөгөөр, дараа нь эйч 10 маркийн 1408 УНБ улсын дугаартай автомашиныг 9,800,000 төгрөгөөр, дараа нь хүү *******т вокзалын баруун талын автомашин зардаг газраас 9,000,000 төгрөгөөр автомашин авч өгсөн, дараа нь кулугер маркийн 2942 УНЯ улсын дугаартай автомашиныг 22,600,000 төгрөгөөр, өөрийнх нь одоо унаж байгаа лексус RX 450 маркийн автомашиныг миний эзэмшлийн газрыг зараад 25,000,000 төгрөг болсон, мөнгө нэмж авсан гэж байсан. Гэтэл энэ 20 гаруй жилийн хугацаанд намайг сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироож, миний бүх насаараа хуримтлуулж цуглуулсан эд хөрөнгийг бүгдийг нь аваад ханаж цадахгүй дээрээс нь ор үндэслэлгүй 6,000,000 төгрөг нэхэмжилж байгаад харамсаж байна.

Иймд *******ийн өмнөөс гарын үсгийг нь дуурайлгаж зурсан *******ийн гаргасан хууль бусаар хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ид холбогдуулан гаргасан 4,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын өгсөн мэдүүлэг бусад баримтуудтай нэг бүрчлэн эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Учир нь хэрэгт авагдсан ******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаар захирамжаар хуучнаар ******* хороо, ******* дүгээр гудамжны 276 тоот, нэгж талбарын *******дугаартай 700 м.кв /газрын кадастрын мэдээллийн санд 1163м.кв/ газрыг 15 жилийн хугацаатай *******т эзэмшүүлсэн нотлох баримт, мөн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10-19/1629 дугаар албан бичгийн хариугаар ...Тухайн нэгж талбарын талбайн хэмжээ газрын кадастрын мэдээллийн санд 1163 м.кв-р бүртгэгдсэн байсан бөгөөд тус газартай давхардуулж дүүргийн Засаг даргын 2016 оны А/374 дугаар захирамжаар *******өд, 2017 оны А/517 дугаар захирамжаар *******, ******* нарт эзэмшүүлсэн байна... , мөн ...Дээрх газруудыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/385 дугаартай захирамжаар *******өд, 2022 оны А/1*******8 дугаар захирамжаар *******, ******* нарт өмчлүүлсэн... гэх нотлох баримтуудаар ******* нь газрын эзэмшигч болох нь нотлогдож байхад эзэмшигч байсан гэж үзэхгүй гэх дүгнэлт үндэслэлгүй.

Тодруулбал, ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн хариугаар дээрх 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаар захирамжтай нэгж талбарын *******дугаар дээр давхардуулж газар эзэмших эрхийг *******өд олгосон байх буюу нэгж талбарын дугаар солигдсон зүйл байхгүй, мөн газрын хувийн хэрэгт *******т эзэмшүүлсэн 431 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар ч баримт байхгүй, харин ч *******ийн газар эзэмших эрхийг хөндөж давхардуулж ******* гэх хүнд газар эзэмших эрхийг олгосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл шүүх *******өд шилжүүлсэн газар нь *******ийн газарт хамааралгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж хэрэгт авагдсан дээрх ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өгсөн бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх талаас нь үнэлээгүй эсрэгээр нь тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн газрыг *******өд 4,200,000 төгрөгөөр хариуцагч нь худалдсан гэх баримтаар тогтоогдоогүй буюу *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт маргаан бүхий газрын одоогийн эзэмшигч, өмчлөгч болох ******* түүний эхнэр ******* нарын бичгээр өгсөн тайлбар болон гэрчээр *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус газрыг *******оос худалдаж авсан ингэхдээ урьдчилж 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 1,700,000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 4,200,000 төгрөгийг түүнд төлсөн гэж мэдүүлсэн нотлох баримт авагдсан байхад шүүх нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг ******* нь шинээр газар эзэмших эрхийг олж авсан зүйл огт биш бөгөөд газрын хувийн хэрэгт авагдсан баримтаас авч үзвэл газар зохион байгуулалтын албанд *******ийг газар эзэмших эрхийг анх олж авахтай холбоотой ******* нь мэдүүлэг, өргөдөл, анкет зэрэгт гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн тэдгээрийн өөрсдийн гарган өгч буй тайлбараар 4,200,000 төгрөгийг хариуцагчид төлж газрыг авсан гэх үйл баримт нотлогдож байхад шүүх нотлох баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн илтэд үндэслэл муутай болсон.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Уг газрыг анхан шатны шүүхээс хүчингүй болгосон. *******ны газрын гараашийг хаустай бүгдийг нь өгсөн атал надаас дахиад нэхэж байна. ******* нь *******т ямар ч хамаагүй, хажуугийн айлын гудамжны газрын 300 хэдэн метрийн газрыг ******* авна гэж хүсэлт гаргаж авсан. ******* нь миний 15 жилийн хөдөлмөрийг үгүй хийж намайг гудамжинд хөөж гаргасан. Би одоогоор дүүгийндээ амьдардаг. Энэ хүн хангалттай их хөрөнгө авсан. Анхан шатны шүүх үнэн зөвөөр дүгнэсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...*******тэй гэр бүл байхдаа хүү *******ийг Солонгос явахад мөнгөний хэрэгцээтэй болоод газар худалдсан, гэр бүл цуцлах үедээ ******* нь хүү *******ийн газрын худалдсан зөрүү мөнгө 7,000,000 төгрөгийг надаас шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, *******өд шилжүүлсэн газар нь *******ийн газарт хамаарахгүй, хашаа сунгаж худалдсан газар... гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Үүнд:

 

3.1. ******* дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 431 дүгээр Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох, амины хашааны газар эзэмших эрхийг шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулах тухай захирамжаар 98 иргэнд амины хашааны газар эзэмших эрх шинээр олгосныг нэгдүгээр хавсралтаар баталж, дээрх захирамжаар нэхэмжлэгч *******т нэгж талбарын *******дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байршилд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй; /хх-50-51/

 

3.2. Дээрх нэгж талбарын *******дугаартай газрын талбайн хэмжээ газрын кадастрын мэдээллийн санд 1163 м.кв-аар бүртгэсэн;

 

3.3. ******* дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/374 дугаар захирамжаар иргэн *******өд нэгж талбарын ******* бүхий, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 360 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг үндэслэн ******* дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг *******өд олгогдсон;

 

3.4. ******* дүүргийн Засаг даргын 2017 оны А/517 дугаар захирамжаар иргэн *******, ******* нарт газар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/385 захирамжаар иргэн *******өд, 2022 оны А/1*******8 дугаар захирамжаар иргэн *******, ******* нарт өмчлүүлсэн;

 

3.5. *******ийн эх ******* нь хариуцагч *******той 2005 онд гэрлэлтээ бүртгүүлж, *******ийн эцэг ******* болох нь захиргааны журмаар тогтоогдсон, тэдгээрийн хооронд эцэг, хүүхдийн харилцаа үүссэн боловч *******, ******* нар 2020 онд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ид холбогдуулан гаргасан 4,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн байх тул нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

4.1. Нэхэмжлэгч нь ******* нь *******ийн нэр дээр байсан газрыг 3 хувааж ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот, газрыг ******* гэдэг хүнд 4,200,000 төгрөгөөр худалдаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.

 

4.2. Нэхэмжлэгч *******ийг нэгж талбарын *******дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* байршилд 700 м.кв газрыг хууль ёсоор буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж заасан зохицуулалтад нийцсэн байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр зохицуулсан бөгөөд хэргийн баримтаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байдал тогтоогдохгүй байна.

 

4.3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

Нэгж талбарын *******дугаартай газрын талбайн хэмжээ газрын кадастрын мэдээллийн санд 1163 м.кв-аар бүртгэгдсэн байсан нь нэхэмжлэгчийг тухайн газрын эзэмшигч гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн ******* дүүргийн ******* хороо, ******* байршилд 360 м.кв газрыг *******өд 4,200,000 төгрөгөөр худалдсан... гэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 0******* сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 82,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН