Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 941

 

 

 

 

 

             2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/00941

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

Нэхэмжлэгч: Төрийн банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг Цавчир хоолт гудамж 16 байр 1 тоотод оршин суух, Хайчууд овгийн Балжирцогтын Ганхайч /НВ59021517/,

Хариуцагч: Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг Цавчир хоолт гудамж 16 байр 1 тоотод оршин суух, Хайчууд овгийн Ганхайчийн Данзанравжаа  /НВ91022811/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 7286680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Б.Ганхайч нь 2014 оны 05 сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян тооцооны төвөөс №1/533 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан.

            Зээлийн барьцаанд гэрийн тавилга /хөргөгч, зурагт 32 инч, угаалгын машин, компьютер, хөлдөөгч/ цалин тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. 5.1.2 заалтанд тусгасанаар зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөхгүй байна.

            Иймд Б.Ганхайч, Г.Данзанравжаа нараас зээлийн үндсэн төлбөр 6 807 445 төгрөг, хуримтлагдсан хүү 461 818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 407 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 131 537 төгрөг, нийт 7 286 680 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 05 сарын 05-ны өдрийн №1/533 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Ганхайч, Г.Данзанравжаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:.. Төрийн банкны нэхэмжилж байгаа 7 286 680 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк хариуцагч Б.Ганхайч, Г.Данзанравжаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7286680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ганхайч, Г.Данзанравжаа нар нь  Төрийн банкнаас  2014 оны 05 сарын 05-ны өдөр 1/533 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг сарын 1.4 хувь, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаагаар авсан байна. Зохигч талууд нь зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганхайч, Г.Данзанравжаа нар Төрийн банкны нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 6807445 төгрөг, хүү 461818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17407 төгрөг, нийт 7286680 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч  Б.Ганхайч, Г.Данзанравжаа нар нь Төрийн банкны  нэхэмжилсэн 7286680 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 131537 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Ганхайч, Г.Данзанравжаа нараас 65768 төгрөг, төрийн сангаас 65768 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН