Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 940

 

 

 

 

 

            2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2016/00940

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14 хороо Хайлааст 16 гудамж 343 тоотод оршин суух, Боржигон овгийн Батсайханы Батцэцэг /ХЙ83072164 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар баг Ногоо тасаг 1-35 тоотод оршин суух, Элжгэн овгийн Рагчаагийн Баянмөнх /НУ82072255/-д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батцэцэг, хариуцагч Р.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Р.Баямөнхтэй 1998 онд танилцаад 2000 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2001 оны 10 сарын 09-нд хүү Б.Тэлмүүнийг  төрүүлсэн. Бид хамтран амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байсан тул 2005 оноос тус тусдаа амьдарч байгаа. Бидний хэн аль нь одоо гэр бүлтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул гэрлэлтийг цуцалж, хүү Б.Тэлмүүнийг өөрийн асрамжинд үлдээж, хариуцагч Р.Баянмөнхөөс тэтгэлэг нэхэмжлэхгүй, дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Р.Баянмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Бид 2000 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2001 онд хүү Б.Тэлмүүнийг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд бидний зан харьцаа таарамжгүй, бие биенээ ойлгодоггүй байснаас 2005 оноос тус тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Тэлмүүнийг эхийн асрамжинд үлдээхийг зөвшөөрнө. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэцэг хариуцагч Р.Баянмөнхөд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Батсайханы Батцэцэг, Рагчаагийн Баянмөнх нар нь 2000 оны 07 сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 2007 оны 05 сарын 14-ний өдөр бүртгүүлж, 2001 оны 10 сарын 09-ний өдөр Баянмөнхийн Тэлмүүнийг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн  2005 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0058358 Г-995, хүүхдийн төрсний 1272 тоот  гэрчилгээний хуулбарууд, Б.Тэлмүүн нь 35 дугаар сургуульд суралцаж байгаа тухай тус сургуулийн нийгмийн ажилтаны тодорохойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас 2005 оноос  хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд тэдгээрийг эвлэрүүлэх ажиллагааг амжилтгүй болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн тэдгээрт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д...”гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн хэний асрамжид үлдээхээр харилцан тохиролцож болно”  гэж заасан бөгөөд хүү Б.Тэлмүүний саналыг харгалзан эх Б.Батцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Батцэцэг хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн боловч хариуцагч Р.Баянмөнхийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй мөн нэхэмжлэгч нь гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Батцэцэгийн төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овгийн Батсайханы Батцэцэг /ХЙ83072164 /, Элжгэн овгийн Рагчаагийн Баянмөнх /НУ82072255/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 10 сарын 09-ний өдөр төрсөн Баянмөнхийн Тэлмүүнийг эх Б.Батцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Б.Батцэцэг хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Батцэцэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Р.Баянмөнхөөс 70200 өгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОН