| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00893/и |
| Дугаар | 935 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 935
| 2016 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2016/00935 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Мандал суварга 11 гудамж 72 тоотод оршин суух, Хариу овгийн Хоролсүрэнгийн Ургамалцэцэг /НБ64102105/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны хүсэлттэй.
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ургамалцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ... Х.Ургамалцэцэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйн Сүүний механикжуулсан фермд 1981 оны 07 сарын 15-наас 1987 оны 07 сарын 15 хүртэл малын санитарчаар, 1987 оны 07 сарын 15-наас 1990 оны 12 сарын 30 хүртэл малчин, саальчнаар ажиллаж байгаа сангийн аж ахуйд хувьчлагдахад Баянтолгойн саалийн 1 дүгээр фермд шилжин ирж 1993 оны 12 сарын 30 хүртэл ажилласан.
Х.Ургамалцэцэг нь дээрх хугацаанд ажиллаж байхдаа хойд эцэг Төмөрмөнхөөр овоглож байсан бөгөөд иргэний үнэмлэх авахдаа өөрийн төрсөн эх Хоролсүрэн гэж бүртгүүлсэн байдаг. Иймд Х.Ургамалцэцэгтэй холбоотой 1981 оноос 1990 он дуустал хугацааны Архивын лавлагааг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ургамалцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нэхэмжлэгч Х.Ургамалцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.
Хоролсүрэнгийн Ургамалцэцэг нь Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйд 1981 оны 07 сарын 06-ны өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарчаар, 1987 оны 01 сарын 01-нээс 1990 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, 1990 оны 10 сарын 20-ноос 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл гахайн фермд гахайчнаар тус тус ажиллаж байсан болох нь
Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйн даргын 1981 оны 08 сарын 18-ны өдрийн 131 тоот “Ажилд томилох тухай” тушаал,
1983 оны 12 сарын 29-ний өдрийн 258 тоот...ээлжийн амралт олгох тухай, 1985 оны 01 сарын 22-ны өдрийн 07 тоот...чөлөө олгох тухай, 1986 оны 02 сарын 26-ны өдрийн 39 тоот...ээлжийн амралт олгох тухай, 1987 оны 08 сарын 12-ны өдрийн 251 тоот...ээлжийн амралт олгох тухай, 1990 оны 05 сарын 23-ны өдрийн 106 тоот...ээлжийн амралт олгох тухай, 1990 оны 10 сарын 22-ны өдрийн 253 тоот...ажилд өөрчлөн томилох тухай тушаалууд болон
хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч П.Наранбаатар, Т.Оюунцэцэг нарын мэдүүлгээр,
мөн нэхэмжлэгч Х.Ургамалцэцэгийн иргэний үнэмлэх нь Хоролсүрэн гэж өөрийн эхээр овоглосон байх боловч дээрх хугацаанд хойд эцэг Төмөрмөнхөөр овоглон ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Ц.Цэрэннадмид, Д.Дэмбэрэдорж нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хоролсүрэнгийн Ургамалцэцэгийн Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйд 1981 оны 07 сарын 06-ны өдрөөс 1986 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын санитарчаар, 1987 оны 01 сарын 01-нээс 1990 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл саальчнаар, 1990 оны 10 сарын 20-ноос 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл гахайн фермд гахайчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН