Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 5391

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шавь овгийн Зоригтбаатарын Мэндсайхан 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр, 1986 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. З.Мэндсайханы 1979 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тоног төхөөрөмжийн мэргэжилтнээр, 1990 оноос эхлэн 1992 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Эд хэрэглэгчдийн хоршоонд мэргэжилтнээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ