Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00586

     2026          03           16                                      210/МА2026/00586                                          

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00422 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “Би, *******тай 2009 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан. Энэ хугацаанд том хүү *******2012.6.22-ны өдөр, бага хүү *******2016.11.26-ны өдөр төрүүлж, хүүхдүүд эрүүл саруул бойжиж байна. ******* өмнө нь гэр бүлтэй, хүүхэдтэй байсан бөгөөд энэ тухайгаа надад хэлж байгаагүй бөгөөд том хүү төрсөн хойно олж мэдэж энэ талаар асуухад 17, 18 настайдаа аав болсон тухайн эмэгтэй манай аавын хамаатан байсан учир болж бүтэхгүй гээд салсан гэж хэлээд өнгөрч байсан. ******* дуртай үедээ хүчирхийлэл үйлдэж уур, стресс бухимдлаа тайлдаг. Энэ байдлаас нь хүүхдүүд маань байнга айж хямарч сэтгэл зүйн тогтворгүй байдаг. Намайг дуртай үедээ хөөж явуулж зайлахгүй бол ална 2 зулбасгаа аваад зайл гэж орилж айлгана олон удаа 102 дуудлага өгч цуцалж байсан. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт бараг зөөж өгч, авч үзээгүй бөгөөд миний бие өглөө хүргэж өгч оройдоо авч өглөө 7 цагаас орой 22 цаг хүртэл хүүхдүүдээ авч хоол цай хийж хажуугаар нь уламжлалт бариа засал хийж ирсэн.

Хамтын амьдралын хугацаанд бид 2021.10.08-ны өдөр Э.Жаргалсүрэнгээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 хороолол /одоо 41 хороо/, 21-р байр, 21 тоот байрлах 36,71 м.кв, 2 өрөө, *******тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай орон сууцыг худалдаж авч байсан бөгөөд хамтран өмчилдөг.

Иймд, хүү *******, *******нарыг эх *******миний асрамжид үлдээж, эцэг *******аар хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлж, мөн хамтран өмчилдөг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 хороолол /одоо 41 хороо/, 21-р байр 21 тоот байрлах, 36,71 м.кв, 2 өрөө, *******тоот үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлаар гаргуулж ******* миний өмчлөлд үлдээж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “...******* нь намайг гэр бүлийн хүчирхийлэгч, харгис хэрцгий хүн мэтээр харагдуулах гэж санаанаасаа зохиож их зүйл бичсэн нь харамсалтай байна. Хүүхдийн тэтгэмж өгөхөөс татгалзах зүйлгүй.

Би, өмнө нь гэрлэсэн гэрлэлтийн баталгаатай одоо болтол цуцлуулаагүй болохоор ******* нь үүнээс болж хэрүүл хийж цагдаа шүүхээр орж байсан асуудал байгаа боловч миний бие түүнийг харгис хэрцгийгээр зодож байгаагүй.

*******тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахад ******* мөнгө төгрөг оруулаагүй үүнийг миний эцэг, эх хэдэн малаа зарж надад мөнгө явуулснаар худалдан авсан тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үед *******тай хамтран амьдарч байсан болохоор хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Бид хоёрын хувьд гэрлээгүй хамтран амьдарч байсан тэгэхээр орон сууцыг *******т шилжүүлэх боломжгүй.

Миний эцэг эхийн мөнгөөр авсан байр, хүүхдүүдийн тэтгэмжийн асуудалд ******* том хүүг чиний хүү биш гэж олон удаа надтай хэрэлдэх үедээ хэлдэг байсан. Гэхдээ шүүхийн шинжилгээний байгууллагаар эцэг нь мөн гэж гарсан тул 2 хүүхдэдээ тэтгэмж төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012.06.22-ны өдөр төрсөн хүү *******, 2016.11.26-ны өдөр төрсөн хүү *******нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг *******аар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012.06.22-ны өдөр төрсөн хүү *******, 2016.11.26-ны өдөр төрсөн хүү *******нарыг эх *******ынх нь асрамжид хэвээр үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т заасны дагуу *******, ******* нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагчийг хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгаж,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******хаягт байршилтай, 36,71 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******өмчлөлд үлдээж, орон сууцыг худалдан авсан 80,700,000 төгрөгийн 50 хувь болох 40,350,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч *******олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63.1.5-д зааснаар хариуцагч *******аас хүүхдүүдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 157,625 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, *******улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагч, түний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Нэхэмжлэгч, хариуцагч нар төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй байх тул гэр бүл гэж үзэх үндэслэлгүй хамтран амьдрагч нар бөгөөд тэдний  хөрөнгийг хуваахдаа Баянзүрх дүүргийн 5-р хороо /одоогийн 41-р хороо/ 15-р хороолол 21-р байрны 21 тоот байршилтай 36,71 м.кв байрыг нэхэмжлэгч *******т үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Уг байрыг худалдан авахад хариуцагч ******* нь өөрийн эцэг эхээс бог бод нийлсэн их хэмжээний малыг авч зарж борлуулан байр худалдан авах мөнгийг босгон тухайн байрыг худалдан авсан ******* байр худалдан авахад хөрөнгө оруулалт хийгээгүй байхад 50%-иар хувааж шийдвэрлэсэн нь дээрх хуулиудыг зөрчиж байна.

4.2. Хариуцагч ******* нь хүүхдийн тэтгэмжийг төлөхөө илэрхийлж байгаа боловч нэхэмжлэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүүхдэд харгис хэрцгий хандсан гэх тайлбар гаргадаг боловч тухайн асуудал нь Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийдвэрлэх заалттай үүнийг иргэний маргаанд татан оруулж бусдын эд хөрөнгийг авах нь хууль бус үйлдэл юм.

Иргэний хуулийн 108.1, 108.8 дахь хэсэг нь хамтран өмчлөхөд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх ойлголт тул нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг баталсан ямар нэг нотлох баримт байхгүй харин хариуцагч *******ын ээж малаа зарж байрны мөнгө өгснөө тухайн шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргаж *******, ******* нараас байраа авахаар нэхэмжилсэн боловч шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй улмаас ийм үр дагаварт хүргэж байна гэж үзэж байна.

Иймд, хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцаан хэн ямар нэхэмжлэгч болон хариуцагч нар нотлох, оруулсан хөрөнгө оруулснаа хөрөнгийнхөө хэмжээгээр нэхэмжлэл үүсгэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл зохицуулалт нь гомдлын аль ч үндэслэлд хамаарахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 7-8 сарын хугацаанд хариуцагч ямар нэгэн байдлаар өөрийн татгалзалтай холбогдолтой баримт, материалыг гаргаж өгөөгүй, өмгөөлөгчтэй оролцсон. Иймд, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэл байхгүй.

5.2. Талууд хамтран амьдрахдаа орон сууцыг худалдан худалдан авах гэрээг байгуулж, гэрчилгээ гарахад хамтран эзэмшиж өнөөдрийг хүрсэн. Талуудын нэр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд байгаа өмчлөгчийн хувьд харилцан адил өмчлөх үр дагавар үүссэн. Энэ асуудалд хэн хэдэн төгрөг гаргасан эсэх нь чухал биш бөгөөд өмчлөгчийн хувьд аль нэг этгээдэд давуу талтай эсхүл сул талтай нөхцөл байдал байхгүй.

5.3. Хариуцагчийн эцэг, эх уг орон сууцыг өөрсдийн нэр дээр авч талуудыг түр амьдруулсан зүйл байхгүй. Хариуцагч *******аас салах асуудал яригдах үед тэрээр миний орон сууц биш байсан, ээжийн орон сууц байсан гэх агуулгатай тайлбар гаргадаг. Уг орон сууцыг талуудын хэн аль нь цаашид хамтран ашиглаж, өмчилж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн учир биет байдлаар оногдох хэсэг яригдана. Гэр бүлийн хүчирхийлэл, талуудын таарамжгүй харилцаа зэрэг нөхцөл байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл баримттай холбогдуулж нэхэмжлэгч өөрийн 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймагт амьдарч байгаа. Иймд, хүүхдийн сурч боловсрох, өсөж торних мөн хамтран өмчлөх нөхцөл байдлыг харгалзаж маргаан бүхий орон сууцыг биет байдлаар нэхэмжлэгчид үлдээх тайлбар гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Орон сууцны оногдох хэсгийг гаргуулахтай холбогдолтой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгох ажиллагаа хийгдээгүй. Тухайн ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар хийх боломжгүй. Хариуцагч маргаан бүхий орон сууцны өөрт оногдох хэсгийг авахаар хүсэлт гаргах боломжтой байсан хэдий ч хүсэлт гаргаагүй учир хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь “…хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй, орон сууцыг худалдан авахад ******* хөрөнгө оруулаагүй, эцэг, эх маань хэдэн малаа зарж мөнгө явуулж би авсан ба хамт амьдарч байсан тул өмчлөгчөөр бүртгүүлсэн дундын эд хөрөнгө биш...” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоосон, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар гэрлэлтээ бүртгүүлээгүй 2011 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүү *******, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү *******нар төрсөн.

5. Нэхэмжлэгч, хариуцагч нар эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, ******* хаягт байршилтай, 36,71 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч байна.

6. Талууд цаашид хамтран амьдрахгүй болсон тул шүүх хүүхдийн нас, төрсөн цагаас хойш эхийн асрамжид байгаа, мөн эцэг, эхийн зүгээс тавих халамж, ахуйн нөхцөл, бололцоо гэх зэргийг харгалзан хүү *******, ******* нарыг эх *******асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүрд эцэг *******аар тэтгэлэг гаргуулж, хүү *******, *******нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасантай тус тус нийцсэн, хариуцагч нь энэ талаар гомдол гаргаагүй.

7. Харин хариуцагч *******ын зүгээс “...маргаан бүхий орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч ******* нь хөрөнгө оруулаагүй байхад шүүх 50 хувиар хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д нийцээгүй...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь;

7.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч Э.Жаргалсүрэнгээс дээрх орон сууцыг 80,700,000 төгрөгөөр худалдан авч, мөн өдөр хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх-6, 14/

7.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.

 Хэргийн баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан өмчлөх эрх үүссэн 2021 оноос хойш одоог хүртэл үүсээгүй тул бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч өмчлөх эрхгүй гэж маргасан хэдий ч тэрээр бүртгэлийн үнэн зөв эсэхийн талаар маргаж байгаагүй байна.

7.3. Мөн Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууцыг амьдран суух зорилгоор худалдан авч, хамтран өмчилсөн байна. Талууд ийнхүү хамтран өмчлөхдөө хүн тус бүрийн өмчлөх хэмжээг харилцан тохиролцсон болон тусгайлан тогтоосон баримтгүй тул тэдгээрийн өмчлөх хувийг тэнцүү гэж үзнэ.

Иймд, зохигч маргаан бүхий орон сууцыг тэнцүү хувь хэмжээгээр өмчлөх бөгөөд цаашид хамтран өмчлөх хөрөнгийг хуваахдаа орон сууцны үл хуваагдах шинж чанарыг харгалзан бодитоор хуваах боломжгүй тул орон сууцыг хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч *******өмчлөлд үлдээж, хариуцагч *******орон сууц худалдан авсан 80,700,000 төгрөгийн 50 хувь 40,350,000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ.

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа анхнаасаа хамтран өмчлөх орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээж, ногдох хэсгийг хариуцагчид өгөх гэж  тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал энэ талаар маргахдаа холбогдох баримтаа бүрдүүлэх боломжтой байсан байх тул хэн ямар хөрөнгө оруулснаа нотлох, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр нэхэмжлэл үүсгэх нь зүйтэй гэх түүний давж заалдах гомдлыг хангахгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Түүнээс гадна нэгэнт талууд анх бусдаас энэхүү үл хөдлөх хөрөнгийг 80,700,000 төгрөгөөр худалдан авахдаа хэн нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт гаргасан эсэхийг үл харгалзан сайн дурын үндсэн дээр улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, хэн аль нь өмчлөгч, худалдан авсан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд өмчлөх эрхээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан байх тул хариуцагчийн “...нэхэмжлэгч нь өмчлөгч биш, худалдан авахад мөнгө төгрөг гаргаагүй...” гэсэн тайлбар ач холбогдолгүй.   

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР

                 ШҮҮГЧИД                                 Ч.БАТЧИМЭГ

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ