Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 5673

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баатад овгийн Лхамсүрэнгийн Баярааг 1978 оны 08-р сараас 1982 оны 08-р сарын 25 хүртэл Баянхонгор аймгийн барилгын ТМС-д, 1987 оны 09-р сарын 10-наас 1991 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын барилгын ТМ 3-р ДС-д, 1991 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 09-р сарын 25-ны өдөр хүртэл ТМ 5-р ДС-д тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Л.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЭНЭБИШ