| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/08489/И |
| Дугаар | 210/МА2026/00512 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00512
2026 03 09 210/МА2026/00512
“*******” ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10323 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ГХОХХК-д холбогдох,
“*******” ХНН болон “*******” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “*******” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “…Манай компани 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн 500 хүртэлх төмөр замын тавцант вагоныг “*******” ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэхээр *******-1393-13 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.2-т “…вагоныг ямар нэгэн байдлаар барьцаалах, өмчлөхгүй байх үүрэг хүлээнэ….” гэж заасан. Гэтэл “*******” ХНН нь дээр дурдсан түрээсийн гэрээнд заасан “*******” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барьцаалж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул “*******” ХНН-ийн хууль зөрчиж байгуулсан 2023 оны 12 сарын 27-ны өдрийн №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “*******” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56.1.1, 57.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, “*******“ ХК-ийн хууль ёсны өмчлөлийн дээр дурдсан вагоныг барьцаанаас чөлөөлөхийг “*******” ХНН-д даалгаж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “...Манай байгууллага “*******” ХХК-аас зам ашиглалтын болон ачаа хадгалалтын төлбөрт 2,878,780,000 төгрөг гаргуулахаар шаардахад төлбөрийг төлөхийг бүрэн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 101/ШЗ2024/01462 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр тавцант 50 вагоныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад барьцаална, зам ашиглалтын төлбөрийг төлж барагдуулсны дараа тавцант 50 вагоныг өөрийн эзэмшилдээ буцаан авахаар тохиролцсон. Гэтэл уг тавцант 50 вагон нь “*******”-ийн өмчлөлийн вагон болох нь тогтоогдсон учир эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгаатай маргахгүй. Иймд уг гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. “…Манай компани “*******” ХНН-тэй 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 101/ШЗ2024/01462 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр тавцант 50 вагоныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад барьцаална, зам ашиглалтын төлбөрийг төлж барагдуулсны дараа тавцант 50 вагоныг өөрийн эзэмшилдээ буцаан авахаар тохиролцсон. Уг эвлэрлийн гэрээний зөвхөн 50 тавцант вагонтой холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус гэж шаардсаныг зөвшөөрөхгүй. Бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. *******ын хуулийн албаны ахлах хуульч н.Баясгалан гэдэг хүнд би анхааруулж хэлж байсан. “*******” ХК-д мэдэгдэх ёстой, танайх энийг барьцаанд авч болох юм уу гэсэн чинь “үгүй, чамд ашигтай заалт оруулж өгөх гэж байна, 150 вагоны чинь 100 вагоныг Орос руу явуулчхаад байхад яагаад ******* болон танай компани адилхан эрх ашгаа хангуулж болдоггүй юм” гэж ятгасан. Манай зүгээс *******аас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгоё, шүүх дээр 2 талаасаа бүх бичиг баримтуудтайгаа уулзаад шүүхээр оръё гэдэг саналаа хүргүүлдэг. Хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр н.Хэрлэн даргад явуулж байсан хүсэлт байгаа. Энэ хүсэлтэд нэг бол шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгоод шүүх дээр хамт уулзъя, вагоныг Орос руу буцаая, үгүй гэж байгаа бол шүүгчийн захирамжийг биелүүл гэдэг шаардлагыг хүргүүлсэн байгаа...” гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******”-д холбогдох “*******” ХНН болон “*******” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “*******” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. “*******” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд “*******” ХНН-д зам ашиглалтын төлбөр, уг төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүйгээс үүссэн алданги буюу нийт 2,878,780,000 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй. “*******” ХНН нь маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2023 оны 12 сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, эвлэрлийн гэрээний 1.2 заалтын дагуу “*******” ХХК-ийн хүлээсэн үүрэг зохих ёсоор бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд тус компанийн эзэмшлийн 100 хоосон чингэлэг, нүүрстэй 100 чингэлэг буюу нийт 200 чингэлэг болон тавцант 50 вагоныг “*******” ХНН нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүрээнд барьцаална” гэж тохиролцсон.
5.2. Талуудын дээрхи тохиролцоо нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3.1, 26.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6, 741.4 дэх заалтуудыг илт зөрчсөн байхад 50 вагоны өмчлөгч ОХУ-ын “*******” ХК-ийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг огт харгалзан үзэлгүйгээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулж, шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахдаа вагонуудын өмчлөлийн асуудлыг шалгаж тогтоолгүй, уг ажиллагаанд өмчлөгч буюу гуравдагч тал болох “*******” ХК-ийг огт оролцуулаагүйгээр захирамж гаргаж хэргийг шийдвэрлэсэн.
5.3. Шүүгчийн захирамжийг хэсэгчлэн хүчин төгөлдөр бусд тооцуулж, эвлэрлийн гэрээгээр барьцаалсан вагонуудыг барьцаанаас чөлөөлөх тухай хүсэлт гаргасныг эвлэрлийн гэрээний тал биш этгээд байна гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан хүчин төгөлдөр шийдвэрт хамаарахгүй” гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
5.4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10323 дугаартай шийдвэрээр шүүх хариуцагчийн уг зөвшөөрлийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.5. Үүнтэй холбогдуулан доорхи нөхцөл байдал бий болоод байна:
А. Вагоныг барьцаалах эрхгүй этгээд болох "*******" ХХК нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр “*******” ХНН-ийн барьцаанд шилжүүлсэн;
Б. Эвлэрүүлэн зуучлагч, шүүгч барьцаанд шилжүүлсэн эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг шалгаж тогтоолгүйгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан;
В. Эвлэрлийн гэрээ байгуулах үед оролцоогүй эд хөрөнгийн өмчлөгч болох “*******” ХК-ийн өөрийн эд хөрөнгийг барьцаанд шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийн гэрээнд холбогдуулан шүүхийн журмаар эрхээ хамгаалуулах боломжийг хязгаарласан;
Г. Вагонуудыг хууль зөрчиж барьцаалсан этгээд болох “*******” ХНН нь тэдгээрийг барьцаанаас чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх “*******” ХНН-ийн Эвлэрлийн гэрээнд өөрчлөлт оруулах шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан;
Д. Барьцаанд байгаа вагонуудыг барьцаанаас чөлөөлж, ОХУ руу буцаахыг “*******” ХНН-д даалгах тухай “*******” ХК-ийн нэхэмжлэлд холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г. Төрболд ИХШХШтХ-ийн 170 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн боловч Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан хууль бус шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцох нь анх эвлэрлийн гэрээг баталгаажуулж захирамж гаргасан шүүгчийн эрх хэмжээнд хамаарах асуудал гэж дүгнэсэн. Харин 2024 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “*******” ХК-ийг эвлэрлийн гэрээний тал биш гэж үзэж, түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Е. Шүүх “*******” ХНН-ийн өмнө төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй "*******" ХК-ийн өмчийг хууль бусаар захиран зарцуулсан этгээд болох "*******" ХХК-ийн ашиг сонирхлыг бодитоор хамгаалсан шийдвэрүүдийг ээлж дарааллан гаргаж, эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох “*******” ХК-ийн маргаан бүхий хууль бус шийдвэрүүдийн улмаас шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж, түүнийг өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Иймд маргаан бүхий шүүгчийн захирамж болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10323 дугаартай шийдвэр нь Иргэний хуулийн 101.1, 106.1, Ииргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6, 741.4, 189.1, 189.2.1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3.1, 26.4-т тус тус заасныг илт зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-д заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ үү гэжээ.
6. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. “Шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь эвлэрлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан 50 тавцант вагон хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох агуулгатай бөгөөд хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь эвлэрлийн гэрээний тал болох “*******” ХХК төлөх ёстой үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй учраас барьцаа хөрөнгийг ашиглан үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж, ажиллагаа явуулсан. Уг ажиллагааны явцад тухайн барьцаа хөрөнгө нь “*******” ХХК-ийн өмч биш, гуравдагч этгээдийн өмч болох нь тогтоогдсон тул үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Энэхүү барьцаа хөрөнгийг байлгахад шаардлагагүй бөгөөд эвлэрлийн гэрээнээс зөвхөн барьцаа хөрөнгийн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжтой гэж үзэж байна. Мөн 50 тавцант вагонууд нь төмөр замын тээвэрт оролцох боломжгүй байгаа нь дунд хугацааны засварт орох хугацаа нь өнгөрсөнтэй холбоотой. Иймээс эдгээр вагонуудыг Оросын Холбооны улсад буцаан гаргах шаардлагатай бөгөөд засварт орсны дараа Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой болно. Уг нөхцөл байдал нь манай ашиг сонирхолд нөлөөлж байгаа тул хариуцагч тал тухайн 50 тавцант вагон дээрх барьцааны хэсгийг чөлөөлж буцаах боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй бөгөөд зөвхөн барьцаа хөрөнгийн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжтой.” гэжээ.
7. Давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. “Шүүгчийн захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг дэмжиж байна. Гэхдээ зөвхөн барьцаа хөрөнгийн 50 вагоныг хүчингүй болгох тал дээр эсэргүүцэж байна. Учир нь 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 2,800,000,000 төгрөгийн зам ашигласны төлбөр гарсан. Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХК-аас *******д албан тоот ирүүлж, манай вагонуудыг зогсоохыг хүссэн. ******* нь вагонуудыг зогсоосноос хойш өнөөг хүртэл ашиглах боломжгүй байгаа. ******* нь анх энэхүү эвлэрлийн гэрээг барьцаалахгүй байх тал дээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан боловч хохирлын хэмжээгээ тооцоолж, нотолж чадаагүй. Гуравдагч этгээдийн байр суурь бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эсхүл 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
2.1. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХНН-т холбогдуулан “*******” ХНН болон “*******” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээнд заасан “*******” ХК-ийн өмчлөлийн 50 ширхэг тавцант вагоныг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эдгээр вагоныг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай шаардлага гаргасан.
Хариуцагч “*******” ХНН нэхэмжлэлийг зөвшөөрсөн, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК нь “*******” ХНН-тай өөрсдийн байгуулсан эвлэрлийн гэрээний 50 ширхэг тавцант вогонтой хэсгийг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй, харин бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргасан.
2.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргахгүй байгаа боловч энэ хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан 50 ширхэг тавцант вагон барьцаалсан эвлэрлийг гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан тул маргаангүй гэж үзэн 50 ширхэг тавцант вагоныг нэхэмжлэгчид бодитоор хүлээлгэн өгөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
3. Шүүх зохигчийн хоорондын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах “*******” ХНН болон “*******” ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №407-1 тоот эвлэрлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг анхаараагүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан ба дээрх гэрээ, 50 ширхэг тавцант вагоны дугаар бүхий жагсаалтыг нотариатчаар гэрчлүүлээгүй байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. /хх-80-81/
4. Мөн хэрэгт авагдсан ”*******” ХК платформ түрээсийн гэрээ баталгааны төлбөртэй *******-1393-13 дугаартай, 2021 оны 10 сарын 14-ний өдрийн гэрээ, хавсралтууд, 1 дүгээр нэмэлт гэрээ, Түрээсийн вагонуудын маршрутын жагсаалт, Гарын үсгийн хуудас, №1 Хүлээн авах, хүлээлгэн өгөх акт зэрэг баримтууд Орос, Монгол хэл дээр авагдсан боловч Орос хэлнээс Монгол хэл руу орчуулсан үйлдлийг Орос хэл дээр нотариатч гэрчилсэн баримтууд байна. /хх-9-79/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан.
Нэхэмжлэгч тал дээрх баримтуудыг Орос хэлнээс Монгол хэл руу орчуулсныг Оросын холбооны улсын нотариатч гэрчилсэн гэж тайлбарлаж байгаа боловч аливаа гадаад хэл дээрх баримтыг Монгол хэл рүү орчуулах үйлдэл Монгол хэлээр гэрчлэгдэх учиртай тул орчуулгын баримт хуулийн дээрх заалтад нийцээгүй гэж үзнэ.
4.1. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 50 ширхэг тавцант вагоныг барьцаанаас чөлөөлүүлэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд 50 ширхэг тавцант вагоны эзэмшил, ашиглалттай холбоотой баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймээс анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх журмыг зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.ЦЭРЭНДУЛАМ