Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00294

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сум 9 дүгээр баг Арцатын 01 тоотод оршин суух Долгорсүрэнгийн Цэрэнжав /РД: ИВ77112301, утас 99655500/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар багБаянсуудлын 2-16 тоотод оршин суух Тунгалагын Мөнхцэцэг /РД: МЭ82072866, утас: 99390580/-дхолбогдох 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б Т.Мөнхцэцэг нь 2015 оны 08 дугаар сарын 24-өөс 10 дугаар сарын 24-нийг дуустал 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг зээлсэн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа учраас 5 сарын хүү 900.000төгрөгийн хамт нийт 2100000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие Д.Цэрэнжаваас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа би Д.Цэрэнжаваас 1200000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд одоо миний хувийн байдал боломжгүй байгаа тул нэхэмжилсэн 2100000 төгрөгнөөс 1300000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 17875 төгрөгийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна.

Нэхэмжлэгч Д.Цэрэнжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: миний бие шүүхэд 2100000 төгрөг Мөнхцэцэгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянагдах явцад бид харилцан тохиролцож Т.Мөнхцэцэгээс1300000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор авахаар харилцан тохиролцлоо.Би 800000 төгрөгнөөсөө татгалзаж байна гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэрэнжав нь хариуцагч Т.Мөнхцэцэгээс 2100000 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мөнхцэцэг нь1300000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр нэхэмжлэгч Д.Цэрэнжав нь нэхэмжлэлийн шаардлага 2100000 төгрөгнөөс 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигчид харилцан тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цэрэнжав нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 800000 төгрөгнөөсөөтатгалзаж, хариуцагч Т.Мөнхцэцэг нь 1300000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Цэрэнжавт төлөхөөр харилцан тохиролцсоныг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжпэгч Д.Цэрэнжаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48550төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот данснаас 17875төгрөгийг,хариуцагч Т.Мөнхцэцэгээс 17875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжпэгч Б.Цэрэнжавт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ