| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00310/И |
| Дугаар | 00300 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг Хараагийн 4-122 тоотод оршин суух Жадик овогт Ханагаадын Үмтайгаас гаргасан хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Х.Үмтай шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ...Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгонд Ханагаадын бага охин болон 1961 онд төрсөн. Аав, ээж маань надад Үмтай гэж нэр хайрласан. Би Түнхэл тосгондоо 8 жилийн сургууль төгсөж 1978 оноос Түнхэлийн мод боловсруулах аж ахуйд нормчиноор ажилд ороод тасралтгүй 1993 он хүртэл ажилласан. Одоо 55 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэрт гаргах гэтэл Миний хөдөлмөрийн дэвтэрт анх нээхдээ Үмтай гэж бичих байсныг “ Өмөтэй” гэж тэр үеийн хүний нөөцын ажилтан нь буруу бичсэнээс өнөөдөр би тэтгэвэрээ тогтоолгож чадахгуй хохирч байна.
Иймд миний цуглуулсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг ундэслэн миний нэрийг Ханагаадын Үмтай гэж зөвтгөн хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаан дээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ: Хүсэлт гаргагч Х.Үмтайгийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож байна.Миний үйлчлүүлэгч Х.Үмтай нь өрөөсөн нүд хараагүй хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг.Анх ажилд ороход нь нээсэн 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон 309895 дугаартай “Ханагат овогтой Өмөтэй” гэж хөдөлмөрийн дэвтэрт овог нэрийг нь ташаа бичигдсэн ба уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жадик овогт Ханагаадын Үмтай мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Үмтай нь сахарын өвчтөй өөрөө шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй тул түүний итгэмжлэлийн дагуу шүүхэд төлөөлж байна гэв.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Х.Үмтай нь 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон 309895 дугаартай “Ханагат овогтой Өмөтэй” гэх хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.
Шүүхэд гаргасан хүсэлтэндээ .... “Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгонд Ханагаадын бага охин болон 1961 онд төрсөн. Аав, ээж маань надад Үмтай гэж нэр хайрласан. Би Түнхэл тосгондоо 8 жилийн сургууль төгсөж 1978 оноос Түнхэлийн мод боловсруулах аж ахуйд нормчиноор ажилд ороод тасралтгүй 1993 он хүртэл ажилпасан. Миний хөдөлмөрийн дэвтэрийг анх нээхдээ Үмтай гэж бичих байсныг Өмөтэй гэж буруу бичсэн” гэх мэдүүлэг болон иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр олгосон иргэний үнэмлэхний №2192 тоот лавлагаа, М.Байгаль, Ж.Отгонжаргал нарын тодорхойлолт, халамжийн дэвтрийн хуулбар, 309895 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон 309895 дугаартай “Ханагат овогтой Өмөтэй” гэх хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь “Жадик овогт Ханагаадын Үмтай” болох нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг хангаж, Х.Үмтайг 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон №309895 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Жадик овогт Ханагаадын Үмтай нь 1990 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон №309895 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэн эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Үмтай нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ