Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00299

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн

зөвшөөрнсийг баталж хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

        Нэхэмжлэгч:  Хас Банкны Зүүнхараа тооцооны төв /Утас:7036-7532, 99033605/-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Хайлаастын 15  тоотод оршин суух Боржигон овогт Базаргүрийн Наранцэцэг /РД:МЗ70101966, Утас:99395230/, Луугар овогт Очирданзангийн Отгонбаяр /РД:МИ68012517, Утас:99495230/ нарт холбогдох зээлийн төлбөр 7200455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хас Банкны Зүүнхараа тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч Б.Наранцэцэг нь 2014.10.02-ны өдөр бичил зээлээр 10.000.000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2.66%-ийн хүүтэй 2016.10.11-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.166.666 төгрөг үндсэн зээлийн хүү 2.580.793 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 4.180 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч зээлээ байнга хугацаа хэтрэн төлдөг байсан ба 2015.10.18 өдөр зээлийн үлдэгдэл дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж Нийт 6.128.874 төгрөгөөр нөхцөл өөрчлөн шинэ данс нээж зээлийн хугацааг сунган шинээр эргэн төлөлтийн хувиар гаргасан. Зээлдэгч нөхцөл өөрчилсөн бичил зээлийн төлөлтөө 2015.12.05 хойш хугацаа хэтрэн хувиарын дагуу төлөлгүй нийт 292 хоног хугацаа хэтрэн Монгол банкны чанаргүй зээлийн эргэлзээтэй ангилалд орсон байгаа. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Зээл авах үедээ барааны худалдаа эрхэлдэг байсан. Одоогоор бизнесийн үйл ажиллагаа зогссон.Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал: Зээлдэгчийн 1320018037 тоот данстай бичил ззэлд дараах эд хөрөнгө барьцаалагдсан болно. Суудлын машин /Санота-5/-3.000.000 төгрөг, Гэр 6 ханатай-1.500.000 төгрөг, Буйдан-300.000 төгрөг, Зурагг-500.000 төгрөг, Компьютер-400.000 төгрөг, Нэхэмжлэх гаргах үеийн байдпаар 1320018037 данстай бичил зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал:Зээлийн үндсэн төлбөр 5.653.024 төгрөг, Хүүгийн төлбөр 1.477.093 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 63.338 төгрөг, Бусад зардал /нотариат төлбөр/ 7000 төгрөг, Зээлийн төлбөрт 7.193.455 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг нийт 7.200.455 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд бидний тавьж байгаа дараах хүсэлтийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.Үүнд:Зээл барьцааны гэрээний дагуу барьцааны эрхийг хангуулж зээлийн үндсэн төлбөр, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болон бусад хөрөнгөөр төлүүлэх, Зээл барьцаанд тавьсан хөрөнгүүд үрэгдэж болзошгүй учир барьцаа хөрөнгийг хамгаалалтанд авах (битүүмжлэх) гэжээ.

         Хариуцагч Б.Наранцэцэг, О.Отгонбаяр нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: …бид анх Хас банкнаас10000000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөөд явж байх хугацаанд хэвийн явж байгаад хэсэг хугацааны дараа эргэн төлөлтөө хийх боломжгүй болсон. Тэр хугацаанд зээлийн нөхцөлийг өөрчлөн хугацааг уртасган 1 жилээр сунгасан. Одоо үлдэгдэл 7200455 төгрөгийг сар сард хувааж төлнө. 7200455 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

         Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь хариуцагч Б.Наранцэцэг, О.Отгонбаяр нараас  7200455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Наранцэцэг, О.Отгонбаяр нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Наранцэцэг, О.Отгонбаяр нараас 7200455 төгрөг гаргуулах тухай Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Наранцэцэг, О.Отгонбаяр нар маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130157 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранцэцэг, О.Отгонбаяр нараас 65079 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 65079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк-нд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ