Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00304

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, Зүүнхараагийн № 26б тоотод оршин суух, Боржигин овогт Зандраагийн Отгонзаяа /РД:МЗ73050360, Утас:99895652/, Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, Үтрэмийн № 2-34в тоотод оршин суух, Боржигон овогт Зандраагийн Сайнзаяа /РД:МЗ72011763, Утас:99402973/ нарт холбогдох 4.787.744.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр  сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.Отгонзаяа, хамтран зээлдэгч З.Сайнзаяа нар нь Төрийн банкны Мандал тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр № 14/150 тоот бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлээр 10.000.000 /арван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн /жил 26.4/ хувийн хүүтэй зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, гэрээний хавсралт 1 төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэтэл зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь өнөөг хүртэл банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч З.Отгонзаяа, З.Сайнзаяа нараас

           1.Үндсэн зээл 4.501.851.68 төгрөг, зээлийн хүү 128.354.66 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүү 146.525.99 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 4.012.5 төгрөг, нийт 4.780.744.83 төгрөг

           2.Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109.900.56 төгрөг

           3.Нотариатын зардал 7.000 төгрөг нийт 4.897.644.39 төгрөгийг тус тус гаргуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Отгонзаяа, З.Сайнзаяа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зандраа овогтой Отгонзаяа миний бие өөрийн төрсөн эгч Зандраа овогтой Сайнзаяагийн хамтаар Төрийн банкны Зүүнхараа салбараас зээл авсан нь үнэн. Төрийн банкны Зүүнхараа салбарын нэхэмжилж байгаа 4.787.744.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын 4.787.744.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Отгонзаяа, З.Сайнзаяа нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарын  4.787.744.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Отгонзаяа, З.Сайнзаяа нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 109.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч З.Отгонзаяа, З.Сайнзаяа нараас 54.950 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 54.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН