Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1697

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: Д.Ариунжаргал

           шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Чинзориг

хохирогч: Б.О

түүний өмгөөлөгч : Д.Нямдорж

шүүгдэгч: Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Д овогт Ч О  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906058262099  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Ч О, 19  оны 02 дугаар  сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч  мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн  шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугцаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,

          Холбогдсон хэргийн талаар:

          Ч.О нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КФС нэртэй түргэн хоолны газрын автомашинтай үйлчлүүлдэг хэсэгт Б.О маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч  Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв шалгаж тогтоосон,нэмж өгөх мэдүүлэг өгөхгүй гэв.

           Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр KFC-д машинтай очерлож байсан. Шүүгдэгч миний урд байсан. Тэгээд явахгүй болохоор нь би сигнал дарсан. Тэгэхэд эхнэр нь машины цонхоо онгойлгоод чи яасан сүртэй пизда вэ байж бай гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь гарч ирээд шууд намайг цохисон юм. Тэгээд цагдаа дуудсан. Би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Дараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчидтэй уулзахад чи яах гэж цагдаад өгсөн юм. Надтай уулзаад 5, 10 цаас аваад шийдчихгүй яасан юм бэ гэсэн. Би ямар эмчилгээ хийлгэх талаараа хэлээд 2.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч би чамд 200.000 төгрөг буюу хоолны чинь мөнгийг өгье гэж хэлсэн. Би ийм зүйл хэлсэнд маш их гомдсон. Миний зүүн хөмсөг задарсан. Сүүлийн үед тархи толгой өвдөж, мартамхай болсон. Би Синдерелла гэдэг лазер эмчилгээ хийдэг гоо сайхны эмнэлэгээс асуухад чиний сорви бүрэн арилахгүй. Харин олон удаагийн давтамжтай эмчилгээ хийлгэх юм бол сорви нь бүдгэрнэ гэж хэлсэн. Миний эмчилгээний мөнгө гол зүйл биш юм. Шүүгдэгч Ч.О уур омгоос болж бусад хүмүүс хохирох байх гэхээс санаа зовж байна. Би гоо сайхнаараа хохирсон. Шүүгдэгч Ч.О уур омог, ааш авир бол их аймаар юм байна лээ. Би одоо ч шүүгдэгч рүү харж чадахгүй байна гэв.

            Шүүгдэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 25-ны 09.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КФС түргэн хоолны газрын машинтай үйлчлүүлдэг хэсэгт үйлчлүүлж байгаад хамгийн сүүлийн цонхон дээр тооцоогоо хийгээд виза картаа өгчихөөд буцааж авах гээд хүлээгээд машиндаа сууж байтал миний ард зогсож байсан машины жолооч хохирогч Б.О гэгч залуу 2-3 удаа сигналдаад байхаар нь хүүхэд машины арын суудал дээр унтаж байсан болохоор болиоч гэж хэлсэн. Гэтэл уг залуу манай эхнэрийг юу гэнээ урагшаа яваач гээд хэрэлдээд байхаар нь би  очоод тэр залууг болиоч гэж хэлсэн. Гэтэл дахин дахин утасдаад байхаар нь би бууж очоод хүүхэд унтаж байна болиоч гэтэл манай эхнэрийг хэл амаар доромжлоод миний өмсөж явсан цамцны захаар намайг боосон. Би гарыг нь тавиулах гэж байгаад уг залуугийн нүүрэн тус газарт цохиж хөмсөгийг нь сэтэлсэн байсан гэжээ.  /хх-н 33-35/              

         Хохирогч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 09.50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КFC түргэн хоолны газрын авто машинтай үйлчлүүлдэг хэсэгт үйлчлүүлэхээр өөрийн эзэмшлийн 16-55 УНН улсын дугаартай Харрер маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байтал миний урд үйлчлүүлэхээр 35-70 УБН улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд би тухайн тээврийн хэрэгсэлийг зогсоолд орж зогсохыг шаардаж авто машины сигналыг дарсан чинь урд зогсож байсан машинаас нэг эмэгтэй хаалгаа онгойлгоод чи яасан сүртэй пизда бэ гэж хэлээд хаалгаа хаасан. Гэтэл жолооч талаас нь нэг эрэгтэй хүн бууж ирээд чи яасан их сигналддаг пиздаа бэ буугаад ир чамайг алнаа гэсэн. Тэгэхээр нь би тооцоогоо хиймээр байна чи зогсоол руугаа ороод зогсчихоо гэсэн. Гэтэл буугаад ир зодолдий гээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн дайраад байсан. Тэгээд нөгөө хоёр ирээд намайг бариад авахаар нь би түлхчихээд салаад явтал нөгөө залуу пудволкоо тайлчихаад одоо чамайг алнаа гээд намайг цохиж эхэлсэн. Миний зүүн хөмсөгний дээр гэмтээсэн. Уг байгууллагын камерт бүх зүйл бичигдсэн байгаа. Би тухайн үед ганцаараа явж байсан юм гэжээ.    /хх-н 4-6/    

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 7-10/   

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11-12/  

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11664 тоот дүгнэлт:

          1.Б.О биед зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.6.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-н 13/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14,30/

          Ч.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 18/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 17 /,

          Ч.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 28-29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-35/

          Ч.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37/ зэрэг болно.

          Ч.О нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КФС нэртэй түргэн хоолны газрын автомашинтай үйлчлүүлдэг хэсэгт Б.О сигнал дуугаргалаа гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисоноос  зүүн хөмсөгт няцарсан шарх эрүүл гэмтэл бүхий  мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би тухайн тээврийн хэрэгсэлийг зогсоолд орж зогсохыг шаардаж авто машины сигналыг дарсан чинь урд зогсож байсан машинаас нэг эмэгтэй хаалгаа онгойлгоод чи яасан сүртэй пизда бэ гэж хэлээд хаалгаа хаасан. Гэтэл жолооч талаас нь нэг эрэгтэй хүн бууж ирээд чи яасан их сигналддаг пиздаа бэ буугаад ир чамайг алнаа гэсэн. Тэгэхээр нь би тооцоогоо хиймээр байна чи зогсоол руугаа ороод зогсчихоо гэсэн. Гэтэл буугаад ир зодолдий гээд эрэгтэй эмэгтэй хоёр хүн дайраад байсан. Тэгээд нөгөө хоёр ирээд намайг бариад авахаар нь би түлхчихээд салаад явтал нөгөө залуу пудволкоо тайлчихаад одоо чамайг алнаа гээд намайг цохиж эхэлсэн. Миний зүүн хөмсөгний дээр гэмтээсэн гэсэн мэдүүлэг   /хх-н 4-6/   

            Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11664 тоот дүгнэлтээр Б.О биед зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ. / хх-н 13/

          Шүүгдэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... КФС түргэн хоолны газрын машинтай үйлчлүүлдэг хэсэгт үйлчлүүлж байгаад хамгийн сүүлийн цонхон дээр тооцоогоо хийгээд виза картаа өгчихөөд буцааж авах гээд хүлээгээд машиндаа сууж байтал миний ард зогсож байсан машины жолооч хохирогч Б.О гэгч залуу 2-3 удаа сигналдаад байхаар нь хүүхэд машины арын суудал дээр унтаж байсан болохоор болиоч гэж хэлсэн. Гэтэл уг залуу манай эхнэрийг юу гэнээ урагшаа яваач гээд хэрэлдээд байхаар нь би  очоод тэр залууг болиоч гэж хэлсэн. Гэтэл дахин дахин утасдаад байхаар нь би бууж очоод хүүхэд унтаж байна болиоч гэтэл манай эхнэрийг хэл амаар доромжлоод миний өмсөж явсан цамцны захаар намайг боосон. Би гарыг нь тавиулах гэж байгаад уг залуугийн нүүрэн тус газарт цохиж хөмсөгийг нь сэтэлсэн байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 33-35/   зэрэг болно.

          Ч.О нь хоолны тооцоо хийгээд зогсож байхад  ард нь зогсож байсан Б.О нь араас нь сигналдахад 2 настай хүүхэд унтаж байхад сигналдлаа гэж уурлан улмаар Б.О маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Иймд Ч.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Н.О нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд цаашид гэм хорын асуудлаа нэхэмжлэх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.    

           Мөн хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Шүүх Ч.О ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс прокурор торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж шүүх үзсэн учир саналыг харгалзан  торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Д овогт Ч О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Ч.О 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Ч.О нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                        

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ч.О нь шүүхийн тогтоосон хугацаанд   торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын  15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

        5.Ч.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.О бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

          9.Хохирогч Н.О нь эмчилгээний зардлын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эртэй болохыг дурьдсугай.

         10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН