| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00254/И |
| Дугаар | 00290 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 00290
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг 27-р хороо 45-56 тоотод оршин суух, Авирмэдийн Балчин /МЧ:38051511, утас:98890747/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг 2-5 тоотод оршин суух, Цалинч овогт Олиогийн Уламбаяр /МБ:64062607, утас:99390702/-т холбогдох 1660000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч А.Балчин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … О.Уламбаяр нь 2014 оны 04 дүгээр сард манай гэрт ирээд надаас гуйсаар байгаад 2 сарын хугацаатай 2,000,000 төгрөг зээлж авсан юм. Тэгээд хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан учир 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу хувийн машинаараа явж гэрт нь очиж албан ёсоор гэрээ хийж, зээлсэн мөнгөө 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авахаар тохирсон. О.Уламбаяр нь янз бүрийн ааш авир гаргаж өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. Миний машин 100 километрт 12 литр бензин зарцуулдаг. Би машинаараа 4-5 удаа ирж очиж байсан ба автобус воганаар ирж очиж байсан зардал гээд зөндөө зардал гаргасан. Иймд О.Уламбаяраас 1,660,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Балчин шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: .... Миний бие нь О.Уламбаяраас 1,660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч би нэхэмжилсэн 1,660,000 төгрөгний нэхэмжлэлийн үнийн дүнгийн 360,000 төгрөгнөөс татгалзаж байна. О.Уламбаяраас 1,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулж байна. Мөн О.Уламбаяр бид хоёр 1,300,000 төгрөгний нэхэмжлэлийн үнийн дүн дээр эвлэрсэн. Иймд О.Уламбаяраас 1,300,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний бие нь элэгний өвчтэй, эмчилгээтэй байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж шүүх хуралдаанд намайг оролцуулалгүй бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Уламбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Миний бие нь А.Балчингийн нэхэмжилсэн 1.300.000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А.Балчин, хариуцагч О.Уламбаяраас 1660000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны өмнө зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 360.000 төгрөгийн шаардлагаас татгалзан, 1.300.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч О.Уламбаяр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн зохигчид эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг эвлэрсэн хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1.Нэхэмжлэгч А.Балчингийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Уламбаярт холбогдох 1.660.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 1.300.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41510 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Уламбаяраас эвлэрсэн хэмжээгээр буюу 17875 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 17875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Балчинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.