Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1701

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: Д.Ариунжаргал

 шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт А овогт Л Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 190605942173  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Л Э, 19  оны 8 дугаар  сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   бааранд зохион байгуулагч ажилтай, ам  бүл 3, ээж, дүү нарын хамт   тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж уг гэмт хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж  байсан, РД: ,

          Холбогдсон хэргийн талаар:

          Л.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Хэнниси нэртэй пабын гадна П.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан гэв.

          Шүүгдэгч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө 03.00 цагийн орчимд манай Хеннэси ресторанд нэг хүн агсам тавиад байна гээд манай зөөгч намайг дуудсан.  Тэгээд ороход савхин куртиктэй залуу агсам тавиад Бакал авч шидээд байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлээд шаардлага тавихад 3 залуу зэрэг чи хэн юм бэ гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би манайх хааж байгаа гэж хэлээд аргадаад гаргасан чинь гадаа гарчихаад нэг савхитай махлаг залуу нь миний салтай хэсэг рүү  өшиглөсөн. Би уг залууг дараад байж байтал хажуунаас туранхай залуу нүүрлүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон чинь хамар луу нь цохиж таарсан юм шиг байлаа хамарнаас нь цус гараад байсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэжээ. /хх-ийн 9/          

         Хохирогч П.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хэннэси нэртэй пабад үйлчлүүлж байгаад хамгаалагч залууд зодуулж хамраа хугалуулсан. Манай найзуудтай нэг халзан толгойтой, цагаан фудволктой, цагаан өнгийн өмдтэй, гарандаа шивээстэй залуу маргаад зогсож байхаар нь би очоод салгах гэтэл миний нүүрэн хэсэгт цохисон гэжээ. /хх-н 4-7/        

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 10/  

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12315 тоот дүгнэлт:

1.П.Э биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 12/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 13-14/

          Л.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 18 /, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 20-28/

          Л.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 33/, прокурорын тогтоол /хх-н 34-35/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-39/

         Л.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40-41/ зэрэг болно.

          С.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Хэнниси нэртэй пабын гадна П.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч П.Э   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хэннэси нэртэй пабад үйлчлүүлж байгаад хамгаалагч залууд зодуулж хамраа хугалуулсан. Манай найзуудтай нэг халзан толгойтой, цагаан фудволктой, цагаан өнгийн өмдтэй, гарандаа шивээстэй залуу маргаад зогсож байхаар нь би очоод салгах гэтэл миний нүүрэн хэсэгт цохисон гэсэн мэдүүлэг  /хх-н 4-7/        

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12315 тоот дүгнэлтээр П.Э биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. /хх-н 12/

          Шүүгдэгч  Л.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... савхин куртиктэй залуу агсам тавиад Бакал авч шидээд байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлээд шаардлага тавихад 3 залуу зэрэг чи хэн юм бэ гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би манайх хааж байгаа гэж хэлээд аргадаад гаргасан чинь гадаа гарчихаад нэг савхитай махлаг залуу нь миний салтаа хэсэг рүү  өшиглөсөн. Би уг залууг дараад байж байтал хажуунаас туранхай залуу нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон чинь хамар луу нь цохиж таарсан юм шиг байлаа хамарнаас нь цус гараад байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно. /хх-ийн 9/         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Л.Э нь Хэннэси нэртэй пабын гадна П.Э өөрийнх нь нүүрэн тус газар нь нэг гараараа цохиход нь зөрүүлээд түүний нүүр лүү нь гараар цохисоноос хамар ясны хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус харвалт, зүүн доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Иймд Л.Э холбогдох үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурутай гэж тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

        Л.Э нь хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалд нь  526.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй байх тул Л.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх Л.Э хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр  хэргийг шийдвэрлэсэн болно.    

         Шүүх Л.Э ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирол төлсөн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан  торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.А овогт Л Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Л.Э 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  600.000 төгрөгөөр торгох  ялаар  шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар    Л.Э нь торгох ялыг 3 сарын дотор  нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.                        

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Л.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд   торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын  15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.                           

        5.Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Э нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

          8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Э авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН