| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/09535/И |
| Дугаар | 210/МА2026/00314 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00314
2026 02 04 210/МА2026/00314
“*******,
халамжийн үйлчилгээний газар” *******-ыг төлөөлж
Дорноговь аймгийн Прокурорын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/00128 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******, халамжийн үйлчилгээний газар” *******-ыг төлөөлж Дорноговь аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******холбогдох,
2,372,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******, халамжийн үйлчилгээний газар” *******-ыг төлөөлж Дорноговь аймгийн *******нь хариуцагч *******холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, нотариатын зардалд 2,372,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “би зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. “*******, халамжийн үйлчилгээний газар” ******* болон *******нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ” нэртэй гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, эргэн төлөлт хийх хуваарийн дагуу буцаан төлөх нөхцөлтэйгөөр тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан; /хх17-19/
3.2.Зээлдүүлэгчээс гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 3,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
5. Зохигч талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин зээлийг эргэн төлсөн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болжээ.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь хэлэлцэн тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь зээлийг бүрэн төлж барагдуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул зээлдүүлэгч төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардалд 22,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч зохигч хэн алин нь давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
8. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, талууд гэрээг 48 сарын хугацаатай байгуулсан тул хугацаа дууссан 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг зээлд төлсөн баримт хэрэгт авагдсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд хугацаа шинээр тоологдоно. Иймд нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. /хх1-5, 43/
8.1.Дээрх төлбөр төлсөн баримтыг хариуцагч нотлох баримтын шаардлага хангаагүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч талаас Сангийн яамны цахим системээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн сан Орлогын дансны хуулга, Орлогын дэлгэрэнгүй гэх баримтуудыг шүүх хуралдаанд гаргасан, хариуцагч эдгээр баримтуудыг шалгуулах хүсэлт гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “бичмэл ба цахим баримт” нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд мөн хуулийн 752дугаар зүйлийн 752.1.-т “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.” гэж заасан. Тухайн баримтууд нь Монгол Улсын Сангийн яамны цахим системээс хэвлэсэн анхнаасаа цахим суурьтай баримт байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх48-50/
9. Тусгайлсан журмаар маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 7555-д зааснаар иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор 1 удаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болох талаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан байна.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг “шинэ тооцоолол” гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн атлаа нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гэж үзэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 1,480,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан учир хариуцагч Д.Бадамгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 1,480,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2026/00128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Бадамгэрэлээс 1,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******, халамжийн үйлчилгээний газар” *******-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 892,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “…52,550 ...” гэснийг “... 38,630 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ЦЭРЭНДУЛАМ