Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00261

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Дууш-Оргилуун ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Нарангийн 48 тоотод оршин суух, Боржигон овогт Батсүхийн Мөнхийн-Ус  /МЗ:77022261/ утас:95925904, 94787935-д холбогдох Зээлийн төлбөр 11,784,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                            Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Дууш-Оргилуун ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Батсүх овогтой Мөнхийн-Ус нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагаас 7,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч 2015.10.23-ны өдрийг хүртэл зөвхөн зээлийнхээ хүүг төлж яваад 2015 оны 11 дүгээр сарын 23 -наас эхэлж хүүгээ ч төлөөгүй мөнгөний боломжгүй учраас өөрийн хүсэлтээр нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 40 тоот гэрээгээр  дахин 7000,000 төгрөгийн бизнесийн зээл 1 жилийн хугацаагар сунгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Бороогийн гудамж 38 тоотод байрла хашаа байшин, 1866 мк2 Г-00075886 тоот газрын гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай Г-1307000369 тоот гэрчилгээтэй газрыг барьцаанд тавьж зээл авсан юм, зээлдэгчийн гэрээний дагуу хугацаандаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй учир 2016.06.16 ны байдлаар хүүгийн төлбөр 2820000 хүүнийн алданги 1964000, үндсэн зээлийн төлбөр 70000 бүгд 11784000 төгрөгийн өр төлбөртэй болоод байна. Зээлийн гэрээ хийхдээ эргэн төлөх хуваарийг cap бүрээр тооцон гаргаж гэрээний хавсралт болгон харилцан гарын үсэг зуралцан баталгаажуулсан юм. Зээл олгохдоо барьцаа гэрээ давхар байгуулж өөрийнх нь үнэлсээр бүгд 15,000,000 /Арван таван сая / төгрөг бүхий үл хөдлөх барьцаалуулж тухайн үед энэхүү бичиг баримт үйлдсэнээр талууд харилцан тохиролцож явагдсан бөгөөд энэ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон юм. Ингээд зээлдэгч нэгэнт мөнгөө авснаас хойш гэрээ болон түүний хавсралт хуваарийн дагуу cap бүр зээл, зээлийн хүүг тасралтгүй төлж манай байгууллагаас /ББСБ/ тооцоо хийх үүрэг үүсч байгаа юм. Гэтэл зээл авагч Б.Мөнхийн-Ус нь 2015.12.26-наас эхэлж үндсэн төлөлт ба хүүгээ төлөөгүй өнөөдрийг хүрч гэрээний үүргээ үл биелүүлэн зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж эхэлсэн. Манай байгууллага 2016 оны 03 сарын 04-нд баримт гаргуулан 2544.000 төлөх тухай шаардсан өөрөө ч 2016.03.26-ны төлж барагдуулна гэж баримт бичиж улаан  өнгөөр хурууний хээний дардас дарж баталгаажуулсан юм. Б.Мөнхийн-Ус нь энэ баримтыг өөрөө бичиж баталгаажуулсан боловч эргэж хариу өгөөгүй буюу утсаар холбогдоход шүүхдээ өгөхгүй гэж хариулсан ба бид ч хуулийн байгууллагад хандахыг мэдэгдсэн. Энэ үед зээл ба хүүний нийт үлдэгдэл 11784000 төгрөг болсон байсан. Мөнхийн-Усийн төрсөн эгч Цэрмаа гэдэг хүн бидэнтэй утсаар холбогдон ирж уулзана гэсэн тул бид хуулийн байгууллагад хандахаа түр хүлээсэн билээ. Гэтэл үүнээс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй өнөөг хүрч утасаа ч авахгүй болсон тиймээс улсад татвар төлдөг манай байгууллагыг хэтэрхий хохироож байна. Иймд манай байгууллага ББСБ-гийн журмаар 6 сарын турш зээлийн эргэн төлөлт ба хүү төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагад хандах үүрэгтэй. Б Мөнхийн-Ус нь зээл төлөх санаачлага огт гаргахгүй заавал шүүхээр шийдвэрлүүлэх гээд байгаа цаад зорилго нь ойлгомжгүй байна. Түүнээс бид бүрэн биш ч гэсэн зохих хэмжээгээр cap бүр төлөлт хийгээд явсан бол хэн хэнийхээ эрх ашигт нийцэх байсан. Энэ нь огт төлбөрийн чадваргүйдээ биш төлье гэсэн бодолгүйдээ байгаа юм болов уу гэж ойлгогдож байна. Бид нэгэнт зээлдэгчтэй харилцан тохиролцохгүй байгаа болохоор манай байгууллага хамгийн сүүлд 2016.06.06-ны тооцоогоор 11784000 төгрөгийг Б.Мөнхий-Усаас нэхэмжилж байна хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид эвлэрлийн гэрээ хийж, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-нд “Дууш-Оргилуун” ББСБ нь зээлдэгч Б.Мөнхийн-Ус оролцсон шүүх хуралдаан болж манай “Дууш-Оргилуун” ББСБ 11,784,000 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч Б.Мөнхийн-Усын хүсэлтийг /амьдралын боломжгүй/ дагуу алданги авахгүйгээр үндсэн нэхэмжлэлээс 2,544,000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 9,240,000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу 10 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Дууш-Оргилуун” ББСБ, хариуцагч Б.Мөнхийн-Усаас Зээлийн төлбөр 11,784,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 2,544,000 төгрөгийн шаардлагаас татгалзан, 9,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Б.Мөнхийн-Ус хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч  “Дууш-Оргилуун” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнх-Усд холбогдох Зээлийн төлбөр 11,784,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 9,240,000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 203494 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхийн-Усаас 101,747 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 101,747 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Дууш-Оргилуун” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ.